258 соёолон бүртгүүлж, 21 нь хасагджээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 12 -нд

АХ-ын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгууд гарааны зурхай руу хөдөллөө. 258 соёолон бүртгэгдсэнээс 18 үрээ шүдээр, гурван үрээ үүлдэрлэг байдлаар хасагдлаа. Соёолонгийн уралдаанд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрболдын улс, бүсийн наадамд зургаан түрүү, айргийн эзэн Тэргүүн хонгор, өнгөрсөн жил төрийнхөө их баяр наадамд айрагдсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Төмөрбаатарын Зулзүсэмийн сартай хонгор, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баттулгын Сүхбаатарын хоёр жил дараалан улсын наадамд айрагдаж байгаа Дүү хээр /Монгол хээрийн дүү/, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөрийн төрийнхөө их баяр наадамд айрагдаж байсан хээр халтар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын дөрвөн бүсийн түрүү хээр зэрэг хурдан ажнайнууд морджээ. Бид удахгүй түрүүлж айрагдсан морьдын дэлгэрэнгүй мэдээлэл фото зургийг хүргэх болно.
У.Энхмаа 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна