АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын түрүү, айргийн их морьд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 11 -нд

Их Монгол Улс байгуулагдсан 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын их насны морьдын уралдаанд 325 хүлэг бүртгүүлснээс 314 их нас морь гараанаас нэгэн зэрэг эргэснээс:
1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Аюурын Амарбатын хул. Хул морийг 14 настай Отгонбаатарын Намхайнямбуу унаж хурдлуулжээ
2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржийн Баясгалангийн Суман хүрэн. Хүрэн морийг 10 настай Долгорсүрэнгийн Мөнхбат унаж хурдлуулжээ.
3. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, “Хөх чоно” группийн захирал Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал. Загал морийг 9 настай Батбилэгийн Буяндэлгэр унаж хурдлуулжээ.
4. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сосорын Мөнхбатын хүрэн. Хүрэн морийг 11 настайБолормаагийн Бямба-Эрдэнэ унаж хурдлуулжээ.
5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хүрэн. Хүрэн морийг 12 настай Энхтайваны Энхтамир унаж хурдлуулжээ.
6. Говь-алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн Даян түмэн эх хүрэн. Хүрэн морийг 10 настай Гансүхийн Сүхбат хүү унаж хурдлуулжээ.
7. Дундговь аймгийн Луус сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээгийн Шинэбаатарын Шинэ хээр. Хээр морийг 9 настай Уранчимэгийн Энхжаргал унаж хурдлуулжээ.
8. Архангай аймгийн Өндөрулаан сумын уугуул Чойжинжавын Түмэнбаярын Зоост бор. Бор морийг 13 настай Хүдэрчулууны Ариунболд унаж хурдлуулжээ.
9. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Намсрайжавын Зоригтын хул. Хул морийг 10 настай Даваадоржийн Онон унаж хурдлуулжээ.
10. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Намдагийн Хүрлээгийн Яруу саарал. Саарал морийг 15 настай Тогоохүүгийн Баярхүү  унаж хурдлуулжээ.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна