Түрүү азарганы унаач Г.Сүлдбаяр: Хонгор азаргаа хоёр дахиа унаж байна

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 11 -нд

Төрийн наадмын түмэн эхүүд тодорсоор байна. Хурдан азарганы уралдааныг Төв аймгийн Баянцагаан сумын уугуул аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын Нарансолонго магнайлан наадамчин олноо цэнгүүлсэн билээ. Ингээд түрүү азаргыг унаж 36 минут 32 секунд 79 долль хугацаанд уралдааны замаа туулсан найман настай Галсандоржийн Сүлдбаяраас цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна. 
-Төрийнхөө их баяр наадамд азарга түрүүлгэсэн дүүдээ баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцана уу?
-Баярлалаа. Хонгор үрээгээ өмнө нь бас унаж байсан. Өнөөдөр унаж түрүүлгэлээ. Баяртай байна.  Энэ жил хоёр насны морь унасан.
-Улс бүсийн наадамд хэдэн жил морь унаж ямар амжилт гаргаад байгаа вэ?
-Бүсэд нэг түрүүлж, улсад нэг дөрөвлөж, нэг хоёрлож байсан.
-Энэ жилийн баяр наадам хэр болж байна. Уралдааны зам ямархуу байна?
-Уралдааны зам гайгүй байнаа. Баяр наадам сайхан болж байна.
-Баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.

А.Чимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна