АХ-ын 93 жилийн ойн баяр наадмын түрүү, айргийн азарганууд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 11 -нд

Их Монгол Улс байгуулагдсаны 808, АХ-ын 93 жилийн ой, Төрийн их баяр наадмын хурдан азарганууд хэдхэн мөчийн өмнө барианд орлоо. Газар газрын шандаст 228 хүлэг бүртгүүлснээс 222 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж:

1. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын Наран солонго. Хонгор азаргыг 8 настай Галсандоржийн Сүлдбаяр унаж хурдлуулжээ. Хонгор азарга АХ-ын 91 жилийн ойн баяр наадмаар аман хүзүүнд хурдалж байсныг морь сонирхогчид мэдэж байгаа биз ээ.
2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун. Халиун азаргыг 13 настай Батжаргалын Ганхүү хүү унаж хурдлуулжээ.
3. Ховд аймгийн Буянт сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан. Хүрэн азаргыг 9 настай Батсайхан Рагчаа унаж хурдлуулжээ.
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Содномцэрэнгийн Цэмбэлийн сартай хүрэн. Хүрэн азаргыг 13 настай Батжаргалын Эрхчөлөө хүү унаж хурдлуулжээ.
5. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Бадамын Оргилын оодон халтар. Халтар азаргыг 11  настай Гэрэлт-Одын Цэрэнтогтох унаж хурдлуулжээ.
6. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Дуламын Сугарын хул. Хул азаргыг 9 настай Батбилэгийн Буяндэлгэр унаж хурдлуулжээ.
7. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Монхдойн Жаргалсайханы хул алаг. Хул алаг азаргыг 14 настай Сайнжаргалын Отгонбаяр хүү унаж хурдлуулжээ.
8. Хөвсгөл аймгийн уугуул Гордойн Доржпүрэвийн хонгор. Хонгор азаргыг 12 настай Рагнаасүрэнгийн Сүхбат унаж хурдлуулжээ.
9. Ховд аймгийн Буянт сумын уугуул Ширчинжавын Энхсайханы халтар. Халтар азаргыг 13 настай Мөнхбаатарын Оргилболд унаж хурдлуулжээ.
10. Завхан аймгийн Завханмандал сумын уугуул Цэрэндоржийн Мөнххуягийн Янзага зээрд. Зээрд азаргыг 12 настай Пүрэвсүрэнгийн Мянганбаяр унаж тус тус хурдлууллаа.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна