Түрүү хязаалангийн унаач Б.Дэмбэрэлдодов: Улсын наадамд анх удаагаа морь түрүүлгэж байна

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 10 -нд

-Өнгөрсөн жил Бандгаан бор морийг унаж айрагдуулж байсан. Өнөө жил хязаалан үрээ түрүүлгэлээ. Баяр хүргэе.
-Баярлалаа. Ноднин улсын наадамд есөн насны морь унаж, их насанд Ганхуяг ахын бор морийг унаж айрагдуулсан. Улсын наадамд анх удаагаа морь түрүүлгэж байна.
-Дорнодоос ирж уралдаж байна уу?
-Тиймээ.
-Улсын наадамд хэд дэх жилдээ морь унаж байна байгаа вэ?
-Дөрөв дэх жилдээ унаж байна. Уржнан эрлийз ангилалд “Дорнын унага” галынхаа Мөнхсайханы морийг унаж айрагдсан. Бас төвийн бүсэд Батсайханы хар азаргыг унаж таваар, хүрэн соёолонг нь унаж аман хүзүүдүүлж байсан.
-Өнгөрсөн жил улсын наадмын дараа бүсийн наадмууд залгасан байгаа. Аль бүсэд  очиж наадсан бэ?
-Архангайн бүсэд очиж хязаалан долоолоогоор давхиулсан.
-2014 он гарсаар хаана хаана наадав?
-Дүнжингаравт уралдаж арав гаргаж давхисан.
-Өнөөдрийн хувьд уралдааны зам ямархуу байна вэ?
-Гайгүй байна, шороо тоос багатай.
-За баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна