АХ-ын 93 жилийн ойн хурдан хязаалангууд

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 10 -нд

1. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул,аймгийн алдарт уяач Түвдэнжаажидын Батзоригийн хээр. Хээр үрээг 12 настай Бат-Очирын Дэмбэрэлдондов хүү унаж түрүүллээ.
2. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шоовдорын Баянтбатын сартай хүрэн. Хүрэн үрээг 10 настай Буянхүүгийн Цэнгэлбадрах унаж хурдлуулжээ.
3. Төв аймгйн Сэргэлэн смын уугуул, Тод манлай уяач Ононгийн хүү Батбилэгийн Бага янзага зээрд. Зээрд үрээг 14 настай Чогдонгийн Бямбажав унаж айрагдав.
4. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын сартай зээрд. Зээрд үрээг найман настай Галсансүхийн Сүлдбаяр хүү унаж хурдлуулжээ.
5. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Гончигийн Эрдэнэбилэгийн хээр. Хээр үрээг 10 настай Гүндэгмаагийн Отгонбаяр хүү унаж хурдлуулжээ.
6. Ховд аймгийн ЦЭцэг сумын уугуул Начингийн Баасанжавын бор. Бор үрээг 15 настай Тогоохүүгийн Баярхүү хүү унаж хурдлуулжээ.
7. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Чимэддоржийн Хишигбаатарын хүрэн халзан. Халзан үрээг 10 настай Ариунболдын Цэрэнхүү унаж хурдлуулжээ
8. Улаабаатар хотын харьяат, ММСУХ-г үүсгэн байгуулагч Г.Пунцагбалжир агсны хүү Энхмөнхийн бор. Бор үрээг 13 настай Батсайханы Цэдэнбат хүү унаж хурдлуулжээ.
9. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын сартай зээрд. Зээрд үрээг 13 настай Цасхүүгийн Отгонхундага хүү унаж хурлдлуулжээ
10. Булган аймгийн Гурванбулаг сумынуугуул, Манлай уяач Дамбын Хишигжаргалын цагаан. Цагаан үрээг 12 настай Батмөнхийн Сэлэнгэзаяа хүү унаж тус тус хурдлуулжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна