Улсын мэргэн Л.Мишигдоной АХ-ын 24 жилийн ойн баяр наадмаар цолоо хүртжээ

А.Тэлмэн
2014 оны 7-р сарын 03 -нд

Дарийн утаа үнэртүүлсэн дэлхийн хоёрдугаар дайны дуусгавар болсон он жилүүд байлаа. Амьдрал хүнд хэцүү байсан ч манай ард түмэн эртний уламжлалт эрийн гурван наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ.
Энэ жилийн наадмын зүүний магнайд 68 настай “Их Монгол” хэмээх Х.Шаравжамц аварга, барууны магнайд 29 настай Б.Түвдэндорж аварга босчээ. Ийнхүү 512 бөх зодоглосноос Б.Түвдэндорж гурав дахь удаагаа түрүүлснээр ардын төрийн наадмын хоёр дахь Даян аварга цолтон төрж гарчээ. Найм давж үзүүрлэсэн Хөвсгөлийн Ж.Цэвээнравдан заанд Улам нэмэх өсөх залуу арслан цол олгожээ.
Хурдан морины уралдааны азарганд Т.Дамдинжав /Төв.Нялга/-ын буурал, их насанд Б.Дугарсүрэн /Төв.Баян/-гийн хар, соёолонд Дондовцэрэн /Төв.Баян/-гийн хул, хязааланд О.Намсрай /Төв.Баяндэлгэр/-н зээрд халзан, шүдлэнд Лувсанцэрэн /Төв.Сэргэлэн/-гийн сартай хүрэн, дааганд Ц.Жамбал /Төв.Авдарбаян/-ын сартай цаввьдар тод магнай болжээ.
Үндэсний сур харваа:
1. Л.Мишигдоной /Төв.Лүн/-15
2. Г.Дэмчиг /Дорнод. Халхгол/-14
3. Ц.Дагдандорж /Сэлэнгэ.Мандал/-14
4. Бүдсүрэн /Монгол банкны/-14
5. Ш.Ишчогдов /Төв.Дэлгэрхаан/-14
1945 онд буюу АХ-ын 24 жилийн ойн Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд Төв аймгийн Лүн сумын уугуул Л.Мишигдоной 15 онож түүүлэн улсын мэргэн цол хүртжээ.
Улсын мэргэн Ш.Лхагвасүрэн дурсахдаа,
-...Мишигдорной гуайг хэн хүнд төдийлөн юм хэлж өгдөггүй айсан гэлцдэг. Харин аавд минь тэр жил сум хийх, засч сэлбэх талаар сайтар хэлж өгсөн байдаг юм. Тэгэхэд бусад сурчид гайхаж байсан гэдэг. Сайхан уухайлдаг хөгшин байлаа. “Жижиг цэнхэр” хэмээх Лосол гуай, Дүрвэд гуай, Осор гуай нар цөм сайхан уухайлдаг сан. Багийн тэмцээн олон хоног явагдахад сайхь хөгшчүүд ер уухай тасалдаггүй ббайлаа. Тэмцээн дууссан ч тэдний уухайлж буй дуу чихэнд бүр хоногшчихсон, хэсэгтээ салдаггүй байсан... гэж билээ.
Ахмад багш Л.Нямсамбуу гуай дурссан нь,
-...Би сур харваж буй хүмүүсийг харж зогсох дуртай байсан. Нэг удаа сурын зурхайд ойрхон зогсож байтал оноо гаргасан дээлтэй, махлагдуу, өндөр хүн Г.Бумцэнд гуайд нэг сум өгч “Та энэ сумаар харва” гэхэд Бум дарга “Мишигдоной чи...” гээд нэг зүйл хэлж байж билээ. Миний бие тэгэхэд мэргэн харваач Мишигдоной гэдэг хүн энэ юм байна даа гэж мэдэж авсан.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна