Уяачдыг унаач хүүхэдтэйгээ гэрээ байгуулахыг шаарджээ

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 27 -нд

Үндэсний их цэнгэл баяр наадам болох гэж буйтай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагаас ММСУХ болон түүний салбаруудад дараах журмыг дагаж ажиллахыг сануулж хэрэгжилтэнд нь хяналт тавихаа мэдэгджээ. Үүнд:
1.Хамгаалалтын хэрэгсэл, хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байх.
2.Морин уралдааны үед хүүхдийн байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн хяналтын байцаагчидтай хамтран ажиллах,
3.Уралдааны стандартыг хангаж ажиллаагүй уяачдын холбоо, наадмыг зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд зарлан, хориглох арга хэмжээг авах
4.Морь унаж буй хүүхэд, уяачдын хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж морь унах хүүхдийн насны доод хязгаарыг долоогоос дээш настай байлгах
5.Цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх ажээ.
6.Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороонд шаардах, шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэх эрсдлийг хариуцаж ажиллахыг хуулийн хүрээнд сануулах.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна