Ааваа дурссан харваа
А.Тэлмэн 2014 оны 6-р сарын 25 -нд
Харваачдаараа алдаршсан цөөхөн газрын нэг бол Дорнод аймгийн Баян-Уул сум билээ. Энэ сумаас Улсын мэргэн, Хүндэт мэргэн цолтон 17, спортын мастер 57 төрөн гарсан түүхэн уламжлалтай. Улсын баяр наадмын харваанд цэц мэргээ уралдуулж алдар цолд хүрээгүй ч Онон, Улз голдоо нэрээ дуурсгаж нутаг орондоо алдаршсан Д.Цэрэндорж, Ц.Дашравдан, Ж.Жамбалдорж, Б.Дугар, Ц.Даш, Н.Итгэл, Б.Дарьжав, Х.Лхасүрэн, Ч.Галсан гээд нэрлэвэл багагүй харваачдыг дурсах нь ойлгомжтой. Хэдийгээр Улсын наадамд оролцож яваагүй ч нутаг орондоо цуутай мэргэчүүлийн нэгэнд тооцогдож явсан хүний нэг бол Базарын Чимидцэрэн гуай юм. Б.Чимидцэрэн гуай амьд сэрүүн байсансан бол энэ жил 100 нас зооглох байлаа. Энэ тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан Б.Чимидцэрэн гуайн үр хүүхдүүд буриад сурын харвааг Баян-Уул сумын төвд зохион байгуулав. Энэ харваанд Баян-Уул, Баяндун, Дашбалбар сум, Чойбалсан хот, Багануур дүүргийн 60 гаруй харваач оролцож хоёр өдрийн турш барын /уухайн/ дуугаар нутаг орноо баясууллаа.
Эрэгтэй харваачдаас Мухардайны удмын харваач, спортын мастер Г.Баярсайхан 64 сумаас 60 онож тэргүүн байр эзэлсэн. Хоёрдугаар байрт түүний дүү, спортын мастер Г.Амарсайхан /хоёулаа Багануур/, гуравдугаар байрт спортын мастер О.Сүхбаатар /Баяндун/, дөрөв, тавдугаар байрт залуу харваач Л.Энхбат/Баян-Уул/, Б.Батбаяр /Баяндун/ орсон бол эмэгтэйчүүдээс спортын мастер Э.Оюунжаргал /Дашбалбар/ 64 сумаас 48 онож манлайлав. Удаах байрт залуу харваач Б.Тэргэлсаран /Баян-Уул/, гоцмэргэн Д.Бор-Охин /Дашбалбар/, залуу харваач Д.Ханддулам /Дашбалбар/, Б.Баярмаа /Баяндун/ нар шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Хүүхдийн харваанд Б.Тэргэлсаран /Баян-Уул/ түрүүлж, Г.Батзаяа /Дашбалбар/, Х.Батчулуун, Д.Өсөхбаяр /хоёулаан Баян-Уул/, Б.Бат /Дашбалбар/ нар шагналт байр эзэлсэн юм. Энэ үеэр уламжлал болсон ластын харваа болж залуу харваач Сэргэлэнбаатар /Баяндун/ 400 мянган төгрөгийн бооцоог төвөггүйхэн авав. Мөн солгой харвадаг Н.Нацагдорж, Б.Төмөрбаатар, Бумчиндорж, баруун харвадаг Дугарсүрэн, Б.Дамдиндорж, Л.Батбаяр нарын хооронд бооцоот харваа анх удаа болж, барууны баг 60 мянган төгрөгийн бооцоо хүртлээ. Баян-Уул сумын унаган хүү Монгол болон Орос улсын хүний гавьяат эмч, уулын спортын мастер Ч.Цэдэн-Иш бүх дүүгээ дагуулан сумынхаа 90 жилийн ойн босгон дээр ааваа дурсан сайхан харваа зохион байгуулж нутгийн зон олноо баярлуулав. Б.Чимидцэрэн гуай харваач төдийгүй моринд хорхойтой, адуу сайхан эдэлж хэрэглэдэг, сумандаа шаггүй шатарчны нэг байсан билээ. Б.Чимидцэрэн гуайн үр хүүхдүүд жил бүр сумынхаа нээлтийн харвааг ивээн тэтгэх болсон нь Баян-Уул сумаас олон залуу харваач төрүүлэх нь гарцаагүй ээ. Нутгийн тэнгэрт барын /уухайн/ дуу бүү тасрах болтугай.
Дашрамд дуулгахад, Улсын мэргэн П.Гарамдоржид Баян-Уул сумын сурын холбоо болон түүний ах дүү нар хурдан удмын даага бэлэглэсэн юм.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна