"Улаанбаатар хотын IV хорооны ард" Баяржаргал 1943 онд Улсын мэргэн цол хүртжээ

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 24 -нд

Ардын хувьсгалын 22 жилийн ойн наадамд 512 бөх зодоглосноос "Аат" хэмээх Д.Лувсанжамц заан ес даван түрүүлж, "Суудаг" хэмээх Ц.Содов начин үзүүрлэсэнд тус тус улсын арслан цол олгожээ.
Хурдан морины уралдааны азарганд М.Чулуун /Төв.Авдарбаян/-ы хээр, их насанд Чүлтэмжамц /Хэнтий.Мөнххаан/-ын хар, соёолон болон шүдлэнд Лувсанжамц /Сүзхбаатар,Уулбаян/-ын хүрэн, хар, хязаалан болон дааганд Балдан /Хэнтий.Мөнххаан/-гийн хүрэн, хул хонгор тус тус магнайлжээ:.
Үндэсний сур харваа:
1. Баяржаргал /Улаанбаатар/-14
2. Ш.Ишчогдов /Төв.Дэлгэрхаан/-13
3. Г.Дэмчиг /Дорнод.Халх гол/-12
4. Ш.Бадамцэвээн /Төв/
5. Д.Ханд /Сэлэнгэ.Зүүнбүрэн/
6. "Комбинат" хэмээх Дэмбэрэл
1943 онд буюу АХ-ын 22 жилийн ойн Улсын их баяр наадмын сурын харваанд "Улаанбаатар хотын IV хорооны ард" хэмээсэн тодотголтой Баяржаргал 14 онож түрүүлэн Улсын мэргэн цол хүртжээ.
Анианханы Хүрэн-Алагийн Отгонбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна