Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын УАШТ-нд шалгарсан баг, тамирчид

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 24 -нд

Төв Азийн өргөн уудам нутагт монголчууд олон мянган жил амьдрахдаа байгаль цаг улирал, аж ахуй нөхцөлдөө зохицсон биеийн тамир, спортын өвөрмөц төрөл дасгалаар хичээллэн ахуйн амьдралаас үүдэлтэй тоглоом, наадгай, адууг уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах, хурдан морь уралдуулах зэргээр бие бялдар, хүч чадлаа хөгжүүлж, цэрэг байлдааны бэлтгэлтэй эрүүл чийрэг, хүч чадалтай ард иргэд байж, дэлхий нийтийн биеийн тамир, спортын түүхэнд тэмдэглэгдэх үйл явдлуудыг үлдээж, үндэсний спорт, тоглоомыг үүсгэн байгуулжээ.
Нүүдэлчид өргөн уудам нутгийг ашиглах тархай бутархай омог аймаг хооронд эдийн засаг, соёлын хэлхээ холбоо тогтооход нэн тэргүүн адууг хэрэглэсэн нь чухал ач холбогдолтой болсон юм. Ийм учраас Монголын аль ч үеийн төр засаг адууны аж ахуйд онцгой ач холбогдол өгч байсан байна.
Монгол нутагт олон мянган жилийн турш хүн, адуу хоёр харилцан шүтэлцээтэй амьдарч аж төрөх ялдамд монголчуудын дотор адууг эрхлэх өвөрмөц соёл бүрэлдэн тогтож өдгөө хүртэл уламжлагдан хадгалагдаж иржээ. Адууг уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах сонгодог хэлбэрээр төлөвшиж монгол угсаатны цэнгэлийн соёлын салшгүй нэгэн хэсэг болж төлөвшсөн байна. Монголын олон нийтийн нэлээд хэсэг, ялангуяа залуу үеийнхэн мал аж ахуйгаас хөндийрөх, түүний соёл мартагнах хандлага илэрхий үзэгдэх болсон нөхцөлд адууг уургалах, бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах, хазаар, ногт, эмээл, түүний хэрэгсэл, уурга, бугуйлаа бэлтгэх зэргийг уралдаан, тэмцээний төрөлд оруулан сум, аймаг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулан явуулж байх шийдвэрийг Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн /БХТН-ийн/ Төв зөвлөл анх санаачлан гаргаж анхны тэмцээнийг Булган аймгийн Могод суманд 1989 онд хийсэн юм. БХТН-ийн аймаг, хотын зөвлөл сумдын аварга, аймгийнхаа аварга шалгаруулах тэмцээнээ явуулж, түүнээс шалгарсан уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын тамирчид 1989 оноос жил бүр улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. УАШТ-нд түрүүлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, улсын уран уургач, бугуйлч, шилдэг булгиулагч цол олгож ирсэн. Одоогийн байдлаар уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын төрлөөр спортын мастер 25, дэд мастер 10 тамирчин хүртээд байна.
БХТН-ийн шугамаар зохион байгуулагддаг уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын УАШТ-ний эхний 3 байрт шалгарсан баг, тамирчид
Булган аймгийн Могод сум /1989 он/
Шалгарсан баг:
Дорноговь, Өвөрхангай, Завхан
Уургач:
1. Спортын мастер Ч.Чинбат /Дорноговь/
2. Е.Самбууням /Дундговь/
3. Б.Лхагважаргал /Завхан/
Бугуйлч:
1. Д.Батширээуул /Өвөрхангай/
2. Төгсжаргал /Увс/
3. Л.Дамдинхүү /Дорноговь/
Өвөрхангай аймгийн Хар хорин сум /1990 он/
Шалгарсан баг:
Өмнөговь, Өвөрхангай, Завхан
Уургач:
1. Спортын мастер С.Цоодол /Архангай/
2. Б.Санчир /Эрдэнэт/
3. Л.Ганхуяг /Дундговь/
Бугуйлч:
1. Спортын мастер Б.Аюуш /Увс/
2. Г.Буянхүү /Өмнөговь/
3. Д.Бадрах /Хөвсгөл/
Улаанбаатар, Түргэний гол /1991 он/
Шалгарсан баг:
Өмнөговь, Дорноговь, Төв аймаг
Уургач:
1. Д.Эрдэнэбилэг /Өмнөговь/
2. Ц.Доржсүрэн /Төв/
3. С.Цоодол /Архангай/
Бугуйлч:
1. Б.Аюуш /Увс/
2. Спортын мастер Я.Эрдэнэбат /Ховд/
3. Батсүх /Дорноговь/
Өвөрхангай аймгийн Тарагт сум /1994 он/
Шалгарсан баг:
Өвөрхангай, Завхан, Баянхонгор
Уургач:
1. Ц.Ерэнтэй /Өвөрхангай/
2. Ц.Цэрэнпүрэв /Өвөрхангай/
3. А.Түмэннаст /Баянхонгор/
Бугуйлч:
1. Б.Аюуш /Увс/
2. П.Лхагвадорж /Завхан/
3. А.Болдбаатар /Өвөрхангай/
Дундговь аймгийн Эрдэнэдалай сум /1995 он/
Шалгарсан баг:
Дундговь, Дорноговь, Дорнод
Уургач:
1. Б.Ганболд /Дорнод/
2. М.Чинбат /Дорноговь/
3. Г.Лхасүрэн /Дундговь/
Бугуйлч:
1. Т.Жамбал /Дундговь/
2. Спортын дэд мастер А.Чимэд-Очир /Улаанбаатар/
3. Я.Эрдэнэбат /Ховд/
Хөвсгөл аймгийн Мөрөн хот /1996 он/
Шалгарсан баг:
Сүхбаатар, Орхон, Төв
Уургач:
1. Спортын мастер П.Рэнцэндорж /Улаанбаатар/
2. Б.Санчир /Орхон/
3. Х.Лхагва /Говь-Алтай/
Бугуйлч:
1. Спортын мастер С.Пунсанцогвоо /Увс/
2. Б.Аюуш /Увс/
3. Я.Эрдэнэбат /Ховд/
Хэнтий аймгийн Батноров сум /1997 он/
Шалгарсан баг:
Өмнөговь, Баянхонгор, Төв
Уургач:
1. М.Чинбат /Дорноговь/
2. Н.Шаравдорж /Өмнөговь/
3. Л.Пунцагсодном /Хэнтий/
Архангай аймгийн Цэнхэр сум /1998 он/
Шалгарсан баг:
Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар дүүрэг
Уургач:
1. М.Чинбат /Дорноговь/
2. Т.Бямбасүрэн /Улаанбаатар/
3. Спортын мастер Н.Шаравдорж /Өмнөговь/
Бугуйлч:
1. Спортын мастер Б.Ууганбаяр /Өмнөговь/
2. Т.Батхуяг /Сүхбаатар дүүрэг/
3. С.Пунсанцогвоо /Увс/
Төв аймгийн Алтанбулаг сум /1999 он/
Шалгарсан баг:
Орхон, Ховд, Булган
Уургач:
1. П.Рэнцэндорж /Булган/
2. Балжинням /Дундговь/
3. Отгонбат /Төв/
Бугуйлч:
1. Спортын мастер Л.Давааням /Дорноговь/
2. Я.Эрдэнэбат /Ховд/
3. С.Пунсагцогвоо /Увс/
Өмнөговь аймгийн Булган сум /2000 он/
Шалгарсан баг:
Сэлэнгэ, Дорноговь, Говь-Алтай
Уургач:
1. Н.Ганбат /БХТН-ийн МССТ/
2. Т.Бямбасүрэн /Улаанбаатар/
3. Батбаяр /Баянхонгор/
Бугуйлч:
1. Л.Давааням /Дорноговь/
2. Т.Баясгалан /Сэлэнгэ/
3. Спортын мастер Б.Баярсайхан /Булган/
Төв аймгийн Алтанбулаг сум /2001 он/
Шалгарсан баг:
Булган, Дорноговь, Говь-Алтай
Уургач:
1. П.Рэнцэндорж /Булган/
2. Я.Эрдэнэбат /Ховд/
3. Спортын мастер Н.Норслой /Сэлэнгэ/
Бугуйлч:
1.Б.Баярсайхан /Булган/
2. Я.Эрдэнэбат /Ховд/
3. Спортын мастер Н.Норслой /Сэлэнгэ/

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум /2002 он/
Шалгарсан баг:
Орхон, Өмнөговь, Төв
Уургач:
1. Спортын мастер Н.Гансайхан /Орхон/
2. Н.Шаравдорж /Өмнөговь/
3. Бямбасүрэн /Төв/
Бугуйлч:
1. С.Пунсанцогвоо /Орхон/
2. Б.Ууганбаяр /Өмнөговь/
3. Г.Даваа /Төв/
Эмнэг булгиулалт:
1. Г.Даваасүрэн /Орхон/
2. Г.Эрдэнэсан /Өмнөговь/
3. Г.Даваа /Төв/
Төв аймгийн Алтанбулаг сум /2003 он/
Шалгарсан баг:
Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь
Уургач:
1. Н.Шаравдорж /Өмнөговь/
2. Спортын мастер Х.Гал-Эрдэнэ /Хөвсгөл/
3. Доржсүрэн /БХТН-ийн МССТ/
Бугуйлч:
1. Спортын мастер С.Батсуурь /Сэлэнгэ/
2. Я.Эрдэнэбат /Ховд/
3. Б.Ууганбаяр /Өмнөговь/
Эмнэг булгиулалт:
1. С.Санжмятав /Сэлэнгэ/
2. Д.Нямбат /Хөвсгөл/
3. Даваадорж /Булган/
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум /2004 он/
Шалгарсан баг:
Ховд, Говь-Алтай, Хөвсгөл
Уургач:
1. Спортын мастер Д.Мөнхбат /Говь-Алтай/
2. Спортын мастер Л.Гансайхан /Булган/
3. С.Батбаяр /Баянхонгор/
Бугуйлч:
1. С.Батсуурь /Сэлэнгэ/
2. Ч.Хуншагай /Хөвсгөл/
3. С.Пунсанцогвоо /Орхон/
Эмнэг булгиулалт:
1. С.Санжмядат /Увс/
2. Ч.Алтангэрэл /Говь-Алтай/
3. Х.Баяраа /Ховд/
Орхон. Эрдэнэт хот /2006 он/
Шалгарсан баг:
Хөвсгөл, Архангай, Орхон
Уургач:
1. Х.Гал-Эрдэнэ /Хөвсгөл/
2. Спортын мастер Ц.Баасандорж /Архангай/
3. Н.Гансайхан /Хэнтий/
Бугуйлч:
1. Спортын мастер Ч.Хуншагай /Хөвсгөл/
2. А.Баатар /Архангай/
3. Н.Норслой /Дархан-Уул/
Эмнэг булгиулалт:
1. Спортын мастер Ч.Алтангэрэл /Говь-Алтай/
2. О.Батбаяр /Сэлэнгэ/
3. Н.Норслой /Дархан-Уул/
Улаанбаатар. МССТ-ийн 50 жил /2007 он/
Шалгарсан баг:
Сүхбаатар, Төв, Өвөрхангай
Уургач:
1.Спортын дэд мастер Г.Цэгмид /Сүхбаатар/
2. М.Очирбямба /Төв/
3. Д.Ганбаатар /Говь-Алтай/
Бугуйлч:
1. Ч.Бямбасүрэн /Төв/
2. Спортын дэд мастер Б.Пүрэвдорж /МССТ/
3. Д.Энэбиш /Баянхонгор/
Эмнэг булгиулалт:
1. Спортын мастер П.Мөнхсүрэн /Сүхбаатар/
2. И.Отгонбат /Завхан/
3. Ч.Буянтогтох /Өвөрхангай/
Хөвсгөл. Алаг-Эрдэнэ сум /2008 он/
Шалгарсан баг:
"Сүлд" БТСХороо, Завхан, Орхон
Уургач:
1. Спортын мастер Х.Мөнхбат /Баянхонгор/
2. Спортын мастер Х.Багшийн-Шинэ /"Сүлд" БТСХ/
3. Х.Баасанжаргал /Орхон/
Бугуйлч:
1. Спортын мастер Ц.Баатархүү /Увс/
2. Т.Төвсанаа /"Сүлд" БТСХ/
3. Б.Пүрэвдорж /Төв/
Эмнэг булгиулалт:
1. М.Баярсайхан /Ховд/
2. Спортын дэд мастер Т.Төвсанаа /"Сүлд" БТСХ/
3. Б.Пүрэвдорж /Төв/
Төв аймаг. Өндөр дов /2009 он/ БХТН-ийн 80 жил
Шалгарсан баг:
Баянхонгор, Архангай, Хөвсгөл
Уургач:
1. Х.Гал-Эрдэнэ /Хөвсгөл/
2. Х.Мөнхбат /Баянхонгор/
3. Цогбадрах /Дорноговь/
Бугуйлч:
1. Н.Норслой /Дархан-Уул/
2. Спортын мастер Тогтохжаргал /Архангай/
3. Спортын дэд мастер Отгонбаяр /Баянхонгор/
Эмнэг булгиулалт:
1. П.Мөнхсүрэн /Сүхбаатар/
2. Тогтохжаргал /Архангай/
3. С.Батсуурь /Сэлэнгэ/
Ховд /2010 он/
Шалгарсан баг:
Архангай, Чингэлтэй БТСХ, Сэлэнгэ
Уургач:
1. Спортын мастер Ц.Жаргалсайхан /Булган/
2. Д.Мөнхбат /Говь-Алтай/
3. Н.Мөнхбат /Баянхонгор/
Бугуйлч:
1. Ц.Баатархүү /Увс/
2. П.Мөнхсүрэн /Сүхбаатар/
3. П.Лангаажав /Орхон/
Эмнэг булгиулалт:
1. С.Батсуурь /Сэлэнгэ/
2. З.Банзрагч /Ховд/
3. Х.Гал-Эрдэнэ /Хөвсгөл/
Дорноговь /2011 он/
Шалгарсан баг:
Увс, Дорноговь, Багануур
Уургач:
1.Т.Буяндэлгэр /Увс/
2. Д.Мөнхбат /Говь-Алтай/
3. Спортын мастер Н.Баасандорж /Архангай/
Бугуйлч:
1. Н.Баярцогт /Говьсүмбэр/
2. Ц.Баатархүү /Увс/
3. П.Мөнхсүрэн /Сүхбаатар/
Эмнэг булгиулалт:
1. Б.Батмягмар /Дорноговь/
2. Б.Бат-Амгалан /Дорноговь/
3. Ц.Баатархүү /Увс/
Хэнтий. Өмнөдэлгэр сум /2012 он/
Шалгарсан баг:
Дорноговь, Сэлэнгэ, Завхан
Уургач:
1.Ч.Төмөрмөнх /Ховд/
2. Алтанцоож /Завхан/
3. Баасанхүү /Дорноговь/
Бугуйлч:
1. С.Батсуурь /Сэлэнгэ/
2. Отгонбаяр /Баянхонгор/
3. Б.Ууганбаяр /Өмнөговь/
Эмнэг булгиулалт:
1. Тулга /Хэнтий/
2. Б.Батмягмар /Дорноговь/
3. Анхбаяр /Багануур/
Булган аймгийн төв /2013 он/
Шалгарсан баг:
Дорноговь, Ховд, Орхон
Уургач:
1. Спортын мастер Ч.Төмөрмөнх /Хэнтий/
2. Г.Наранбаатар /Орхон/
3. Е.Баасанхүү /Дорноговь/
Бугуйлч:
1. С.Батсуурь /Сэлэнгэ/
2. Б.Одхүү /Багануур/
3. Н.Ууганбаяр /Булган/
Эмнэг булгиулалт:
1. Б.Алтанцоож /Завхан/
2. Б.Батмягмар /Дорноговь/
3. Б.Ганзориг /Баянхонгор/
Уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Увс аймагт болох юм.
Монгол Улсын спортын цол олгох нэгдсэн ангиллын болзол
Нэг. Уургач, бугуйлч
Уургалах, бугуйлдах төрөл тус бүрт доорх ангиллаар цол олгоно.
1. Спортын мастер
Үндэсний спортын их наадам, Улсын аварга шалгаруулах уургач, бугуйлчийн тэмцээнд хоёр удаа түрүүлсэн, эсвэл 1-3 дугаар байрт гурван удаа шалгарвал
2. Спортын дэд мастер
Үндэсний спортын их наадам, Улсын аварга шалгаруулах уургач, бугуйлчийн тэмцээнд хоёр удаа түрүүлсэн, эсвэл 2-3 дугаар байрт нэг удаа шалгарвал
Хоёр. Эмнэг булгиулалт
1. Спортын мастер
Үндэсний спортын их наадам, Улсын аварга шалгаруулах эмнэг булгиулалтын тэмцээнд хоёр удаа түгрүүлж, 1-3 дугаар байрт гурван удаа шалгарвал
2. Спортын дэд мастер
Үндэсний спортын их наадам, Улсын аварга шалгаруулах эмнэг булгиулалтын тэмцээнд хоёр удаа түрүүлж, 2-3 дугаар байрт нэг удаа шалгарвал.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна