Хүй долоон худагт зам барилгын ажил явагдаж байна

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 19 -нд

Нийслэлийн Засаг даргын А/488 дугаар захирамжаар Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталсан. Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын 2.7 км авто зам барих, 1.5 га талбайд 500 автомашины зогсоол барих, үйлчилгээний төвүүдийг холбосон гурван м өргөнтэй 0,8 км явган хүний цементбетон зам барих, давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2 км хайрган түр зам барих ажлуудыг хийж гүйцэтгэн, 7 дугаар сарын 05-нд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар газар шорооны ажил явагдаж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна