”Өмнөговийн шигшмэл хурд-2014” уралдааны айргийн хүлгэд-Дээд нас
А.Тэлмэн
Батмөнх Даян хааны мэндэлсний 550 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдсон "Өмнөговийн шигшмэл хурд-2014" аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан энэ сарын 7,8-ны өдрүүдэд Даланзадгад сумнаа боллоо. Өмнөговь аймгийн ЗДТГ, "Өмнийн говийн хүлэг" МСУХ хамтран зохион байгуулсан энэхүү уралдаанд 2010 оноос хойш аймгийнхаа баяр наадамд эхний 10-т хурдалсан болон сумдын баяр наадамд айргийн тавд хурдалсан хүлгүүд мандатаар оролцсон юм. Уралдаан монгол зургаан нас, эрлийз бага, дунд гэсэн ангилалаар явагдсан. Дашрамд сонирхуулахад аймгийн аварга хүлэг шалгаруулах уг уралдаан хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй юм. Ингээд дээд гурван насанд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулъя.
Азарга:
1.Ханбогд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Нэхийтийн цэгээн. Цэгээн азаргыг Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Н.Энхсайхан уясан бөгөөд өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд айргийн гуравт хурдалж байсан юм.
2.Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Амгалангийн хээр. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Лувсангийн унаган адуу бөгөөд даагандаа Өмнөговь аймгийн 80 жил болон "Говьшанхын хурд-4" уралдаанд тус тус аман хүзүүдэж байсан. Шүдлэндээ "Их мандал-2012" говийн бүсийн наадамд есөөр давхиж байсан энэ хурдан ажнайг Н.Амгалангийн дүү аймгийн Алдарт уяач Н.Алдаржаргал уяжээ.
3. Булган сумын уяач Б.Эрдэнэбаярын сартай хонгор.
4.Баяндалай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Буянхүүгийн зээрд.
5. Манлай сумын уяач Мэндсайханы хээр
Их нас:
1.Даланзадгад сумын харьяат, аймгийн Засаг дарга Б.Бадраагийн хүрэн. Ханхонгор сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Түмэнбаярын уясан хүрэн азарга 2010 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлж байсан юм.
2.Номгон сумын харьяат Т.Ганжаргалын хул. 2012 онд аймгийнхаа баяр наадамд айргийн дөрөвт хурдалж байсан энэ хүлгийг улсын наадамд соёолон үрээ таваар хурдлуулж байсан Манлай сумын уугуул, Н.Болд-Өрнөх уяжээ.
3.Манлай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ө.Мөнхтайваны халзан. Мөн л Н.Болд-Өрнөх уяачийн уясан халзан морь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул олноо "өндөр" хэмээн алдаршсан аймгийн Алдарт уяач Ж.Чулууны унаган адуу билээ.
4. Номгон сумын уяач Т.Золжаргалын хул. Хул морийг Н.Болд-Өрнөх уяач уясан бөгөөд түүний усан гурван морь ийнхүү шил дараалан хурдалж, чансааг нь тодорхойллоо. Дашрамд сонирхуулахад хул морь мөн Өндөр Чулууны унаган адуу юм.
5. Цогтцэций сумын уугуул А.Эрдэнэ-Очирын хүрэн. Хэнтий аймгийн унаган хүлэг хүрэн морийг авга ах, аймгийн Алдарт уяач Наранцэцэгийн Алдаржаргал уяжээ.
Соёолон:
1.Баян-Овоо сумын уугуул, "Өмнийн говийн хүлэг" МСУХ-ны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Б.Амарсанаагийн хул. Залуу уяач Очирхуягийн уясан хул үрээ Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын унаган адуу.
2.Цогтцэций сумын уяач Б.Тогтохын хээр. Хээр үрээ шүдлэндээ аймгийнхаа наадамд түрүүлж байсан хурдан буян.
3.Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Алдаржаргалын хонгор. Шүдлэн, хязааландаа аймгийнхаа наадамд айрагдсан ба аймаг, бүсийн наадмаас зургаан айраг хүртээд байгаа энэ хурдан буян Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул Ууганбаярын унаган адуу.
4.Номгон сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулууны хээр.Хээр үрээг Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Алдаржаргал уяжээ.
5. Ноён сумын Засаг дарга Бадамжунайн буурал. Буурал үрээ Тод манлай уяач А.Батсүхийн унаган адуу юм.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна