Богдын Энхчулуун түрүүлж, Ховдын Хишигбат үзүүрлэв
А.Тэлмэн
МҮБХ-оос сар тутам уламжлан зохиодог сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо. Энэ удаагийн барилдаанд хамгийн цөөн буюу 240 бөх зодоглон барилдав. Оюутны амралт эхлэж, овооны наадмууд болж буйтай ч холбоотой байж болох юм.
Барилдаанд сумын заан Б.Энх-Очирхуяг, Н.Ширчинхүү, Б.Улаалзгана, Б.Цэрэндагва, Д.Бат-Эрдэнэ нарын тэргүүтэй сумын цолтой 180 гаруй, залуу бөх 60 орчим зодоглов.
Бөхийн барилдааны нэгийн давааанд Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат з.б Д.Бат-Эрдэнэ Ховдын с.з Д.Алдарыг, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, з.б Д.Эрдэнэтулга Ховдын Ш.Азжаргалыг шороодуулав. Хоёр залуу бөх хоёул “Аварга” лицей сургуулийн сурагчид юм.
Энэ даваанд Алдартан дэвжээний багш, с.з Х.Баярнэмэх с.н Ш.Батбилэгийг өмсөөд ард нь гарч түрээд давлаа. Х.Баярнэмэх аймгийн залуу арслан Х.Оргилболдын төрсөн ах агаад ах дүүсээрээ өмсөх мэхийг өвлөж авсан хүчтэнүүд аж. Говь-Алтайн Я.Бумбаяр Ажнайн Ц.Ёндонбаатарыг хонгодоход давуулж бариад хонгодуулсан хөлөөрөө хутгаад, Баян-Өлгийн Ганцог Төвийн Ц.Амартүвшинг давхар хамаад дайрахад дагуулж гуядаад, Бөх Билэгтийн Б.Жамбалсүрэн Ховдын О.Пүрэвбаярыг хонгодож тзрээд, Ховдын О.Бямбацэрэн Таванханы О.Болд-Эрдэнийг хамж дайрахад дагуулж дугтарч татаад, ИМХ-ий Б.Лхагвасүрэн Их Богдын Э.Өлзийбаярыг хонгодож дайраад, Хөвсгөлийн Га.Бат-Эрдэнэ Увсын Ц.Саранзолбоог дэгээ орооход дэгээг мулталж зайлаад тус тус давав.
Хоёрын даваанд Төвийн Б.Энх-Очирхуяг Сэлэнгийн Ц.Анхбаярыг дунгуйлдаж татаад, Архангайн Б.Чинбат Их Богдын Ч.Дашийг зүүн хонгодож хөөгөөд, Завханы Д.Ядмаа Бөх Билэгтийн Ж.Хасбаатарыг хонгодоход дагуулж гуядаад, Говь-Алтайн Я.Бумбаяр ИНЕГ-ын Б.Лхагвадоржийг баруун хөлийг авч зүүн хөлд хавсраад, ОНАБХГ-ын Н.Батрагчаа Увсын Т.Төгсжаргалыг дутуу өшиглөхөд түлхээд, Бөхбилэгтийн Д.Батхөгжил Хөвсгөлийн Э.Баярдалайг дунгуйлдаад, Өвөрхангайн Баянголын Г.Эрдэнэбаяр ТХАД-ий Н.Наранбаярыг татаж баруун хавираад, Төвийн Г.Пүрэвдорж ЗХ-ий 350-р ангийн Б.Эрдэнэванг зайлж мушгиад, Төвийн Ч.Мөнхбат Хөвсгөлийн Б.Болдыг дунгуйлдаж татаад, Хантайширын Ц.Баасандорж Увсын Х.Мөнхжаргалыг татаж хавираад, Хөвсгөлийн Га.Бат-Эрдэнэ Увсын П.Цэвэгжавыг гар зөрүүлж мушгиад, Увсын О.Рэнцэнсамбуу Төвийн Н.Нямгэрэлийг хөмрөөд, ТТХГ-ын Л.Тодмандах Төвийн О.Баярцогтыг шахаж татаад, Булганы Д.Пүрэвдорж Алдарын Э.Одхүүг зайлж гудлаад, Хөвсгөлийн С.Үүртуяа Дорнодын П.Одонтөмөрийг хөмрөөд, Увсын Б.Мөнх-Эрдэнэ Их Богдын Б.Билэгдэмбэрэлийг зайлж хавираад, Төвийн Б.Дэлгэрдалай Хөвсгөлийн Б.Нямсүрэнг шахаж татаад, ИМХ-ий О.Бат-Эрдэнэ Дорнодын Т.Дэлгэрийг даацтай мушгиад, ИМХ-ий Д.Төмөрхүлэг Говь-Алтайн А.Ганболдыг хөмрөхөд үлдээд тус тус давлаа. Энэ давааны хамгийн онцлууштай барилдаан Таванханы с.з Н.Ширчинхүү Ховдын з.б Т.Батзориг нарын дунд болсон бөгөөд Н.Ширчинхүүг зайлж татахад Т.Батзориг дагаж ороод зүүн талдаа тун лавхан тахимдаад давчихав.
Гурвын даваанд Төвийн Б.Энх-Очирхуяг Ховдын Т.Батзоригийг шилдэж мушгиад, Сэлэнгийн Б.Улаалзгана Говь-Алтайн Я.Бумбаярыг хонгодож дэрлээд, ИМХ-ий Б.Цэрэндагва Булганы Д.Пүрэвдоржийг хутгаад, ЗД констракшны Д.Бат-Эрдэнэ ИМХ-ий Г.Эрдэнэбаярыг мушгиад, Ховдын Г.Хишигбат Хантайширын Ц.Баасандоржийг зүүн мушгиад, Булганы Г.Ганбаатар Хөвсгөлийн Га.Бат-Эрдэнийг татаж мордоод, Таванханы С.Оргилбаатар Баян-Өлгийн К.Нурланыг мушгиж тонгороод, Увсын Ж.Ням-Эрдэнэ Завханы Д.Ядмааг гар ачаад, Анар Цамхаг ХХК-ы Э.Даваажаргал Бөх Билэгтийн Б.Чинбатыг мушгихад сөрж мушгиад, Увсын Н.Хүрэлсүх Төвийн Б.Дэлгэрдалайг зүүн хавсраад, Архангайн Р.Бэхбат ТТХГ-ын Л.Тодмандахыг шахаж татаад, ИМХ-ий Ц.Батжаргал Увсын Б.Алтангэрэлийг татаж баруун мордоод, ТХАД-ий У.Мөнхчулуун Булганы Э.Чимэддоржийг хонгодож цацаад, Хантайширын Х.Алтангэрэл Төвийн Ч.Мөнхбатыг баруун хавсрахад мушгиад, ИМХ-ий З.Баттөмөр Увсын Б.Мөнхбаярыг хонгодож дайраад, Ховдын Б.Уртнасан Хантайширын Х.Дарамзагдыг сунгаж татаад, Бөх Билэгтийн Б.Мөнхтулга Ажнайн Б.Амар-Амгаланг тахимдаад, ИМХ-ий О.Бат-Эрдэнэ Дундговийн Н.Батрагчааг сугадаж тонгороод, Төвийн Г.Пүрэвдорж Хөвсгөлийн Г.Батсүхийг хөмрөөд, Увсын О.Рэнцэнсамбуу Ховдын Н.Амарсайханыг баруун талдаа даацтай тонгороод, Ховдын Ц.Заяатүшиг ИМХ-ий Н.Даваадоржийг сугадаж хавираад тус тус давав. Мөн энэ даваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, МУ-ын харцага Ч.Даваадоржийн хүү, с.з Д.Төмөрхүлэг Ажнайн Т.Төгсдөлгөөнийг дагуулж мушгин давж үзэгчдийг баясгалаа.
Дөрвийн даваанд Анар цамхагийн Э.Даваажаргал Сэлэнгийн Б.Улаалзганыг сугадаж мушгиж тонгороод, ИМХ-ий Б.Цэрэндагва Хантайширын Х.Алтангэрэлийг гуядаад, ИМХ-ий Ц.Батжаргал ЗД констракшны Д.Бат-Эрдэнийг мушгиад, Ховдын Г.Хишигбат ИМХ-ий Д.Төмөрхүлэгийг хонгодоод, Таванханы С.Оргилбаатар Төвийн Б.Гүррагчааг мушгиад тэнцвэр алдахад өшиглөөд, Архангайн Р.Бэхбат Ховдын Б.Баярааг зүүн хонгодоод, Таванханы Х.Жанболат Увсын Н.Хүрэлсүхийг сунгаж татаад, Ховдын Ц.Заяатүшиг Булганы Д.Батдоржийг мушгиад, Бөх Билэгтийн Б.Мөнхтулга Ховдын О.Очбатыг зүүн хонгодож шилжүүлж түрээд тус тус давлаа.
Тавын даваанд Төвийн Б.Энх-Очирхуяг гоцлож, Булганы Г.Ганбаатар Ховдын Ц.Заяатүшигийг ард нь гараад, Таванханы Х.Жанболат ИМХ-ий Б.Цэрэндагвыг тахимдахад дагуулж зайлаад, Анар цамхагийн Э.Даваажаргал ИМХ-ий Ц.Батжаргалыг ард нь гарч сунгаж татаад, Ховдын Г.Хишигбат Төвийн Г.Пүрэвдоржийг хонгодож өргөөд, Архангайн Р.Бэхбат Таванханы С.Оргилбаатарыг хонгодоод, ТХАД-ий У.Мөнхчулуун Бөх Билэгтийн Б.Мөнхтулгыг гар таллаж ард нь гараад тус тус давж шөвгөрөв.
Дунд шөвөг буюу зургаагийн даваанд Таванханы Х.Жанболат Төвийн Б.Энх-Очирхуягийг баруун хөл авахад дагуулж гуядаад, ИМХ-ий Х.Энхчулуун Архангайн Р.Бэхбатыг хутгаад, Ховдын Г.Хишигбат ТХАД-ий У.Мөнхчулууныг солгой талдаа даацтай тонгороод, Анар цамхагийн Э.Даваажаргал Булганы Г.Ганбаатарыг зүүн хутгаж дайраад их шөвөгт шалгарлаа.
Долоогийн даваанд Ховдын Г.Хишигбат Таванханы Х.Жанболатыг хамж түрээд, ИМХ-ий Х.Энхчулуун Анар цамхагийн Э.Даваажаргалыг хутгаад давснаар үзүүр түрүүнд шалгарлаа.
Үзүүрт үлдсэн хоёр залуугийн хувьд урд өмнө сумын заануудын барилдаанд хэд хэдэн ч удаа шөвгөрсөн биеийн хийц галбир ч тэр, өмсгөл гутал ч тэр их төстэй залуус байв. Тэдний барилдаан төдий удсангүй. Хэвэлхүүгийн Энхчулуун тойруулж шахаж татаад давснаар түрүү бөхөөр тодорлоо.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна