Аймгийн Алдарт уяач Г.Нарангэрэл:Амжилтуудын минь оргил болсон халтар азаргаа бурхан мэт хайрладаг
А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 06 -нд
Хараа булааж, сэтгэл сэргээсэн байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хийморилог уяачдын төлөөллийг уншигч танаа уулзуулж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн зочин хойморт Эрдэнэхайрхан сумын уугуул, “Хар нуурын хүлэг гал” морин спорт уяачдын холбооны тэргүүн, аймгийн Алдарт уяач Гунаажавын Нарангэрэл саатлаа. 1969 онд Хөх толгой хэмээх газар мэндэлсэн тэрээр 30-аад жил хурдан хүлгийн уяаг тааруулж буй. Өнгөрөгч 2013 онд Завхан аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, баруун бүсийн уралдаанд унаган халтар азаргаа айргийн тавд хурдлуулан нутгийнхаа нэрийг тахалсан түүнийг морь сонирхогчид эчнээ мэдэх бизээ.
-Завхан аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн наадамд унаган хүлгээ айргийн тавд хурдлуулж, нутгийн олныхоо магнайг тэнийлгэсэн хийморилог эрхэмтэй уулзаж буйдаа таатай байна.
-Баярлалаа. Монголын уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлийн хамт олонтой ярилцаж буйдаа миний бие ч гэсэн таатай байна. Ингээд танай сэтгүүлээр дамжуулан, Монголынхоо нийт уяачид хурдан морь сонирхогчдод удахгүй болох баяр наадамдаа амжилт гаргахыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Халтар азарганыхаа удам угшлыг танилцуулаач?
-Халтар азарганы эх нь манай нутгийн унаган адуу. Бүр тодруулбал эрт дээр үеэсээ хурдтай гэгдэж байсан Шавартын голын унага. Энэ нутгийн хурдан саарал морьтой Батжав заан гэж хүн байлаа. Тэр хүн өнгөрөөд хүүхдүүд нь Улаанбаатар хот руу нүүхэд нь би саарал морины төрсөн дүү бор байдсыг нь худалдаж аваад өөрийнхөө хурдан хул морины ахад хураалгаж охин хээр унага гарсан юм. Түүнийгээ Тува азарганд хураалгаад гарсан төл нь миний халтар азарга байгаа юм. Халтар азарганы өвөг эцэг хул азарганы төрсөн дүү миний хул морь соёолондоо Эрдэнэхайрхан сумын наадамд түрүүлээд,нийлснээсээ хойш айргийн таваас мултардаггүй байсан хурдан хүлэг. Энэ нутгийнхан тэр хул морийг андахгүй дээ.
-Хурдны удамт халтар азаргаа дааган цагаас нь уясан уу?
-Тэгсэн. Дааган цагаасаа уягдаж, сумын баярт зургаалаад, аймагт очиж долоогоор давхисан. Шүдлэндээ аймгийн наадамд гуравлаад, суманд хоёроор ирсэн. Хойтон жил нь хязааландаа аймагт зургаалаад, соёолондоо өвлийн бооцоот уралдаанд гурав түрүүлээд, зун нь аймгийн наадамд аман хүзүүдээд, намар аравдугаар сарын 14-нд болсон “Оргил” худалдааны төвийн таван жилийн ойд түрүүлж, цоохор гэрээр шагнуулсан.
-Ер нь уралдсан цагаасаа айраг, түрүү алдаагүй адуу юм байна шив дээ?
-Тийм шүү. Хавчиг азарга аймгийн наадамд хол түрүүлсэн. Тэр жил нь манай сумын 60 жилийн ой болоод энд аман хүзүүдчихээд, Алдархааны 60 жилд дахиад хоёроор давхисан.Тэгээд Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд очиж 17-гоор давхиад, өнгөрсөн жил нийлсэн азарга Завханмандалын сумын 70 жилийн ойд гурвалж, аймгийн 90 жилийн ойд таваар давхиж байгаа нь тэр. Аймгийн 90 жил, баруун бүсийн уралдаан гэдгээрээ энд тэндээс адуу их ирж, миний халтараас бусад нь гадны азарганууд орсон. Энд тэндээс мундаг азарганууд ирсэн гэж дуулаад ний нуугүй хэлэхэд 10 дотор ирчихвэл боллоо доо л гэж бодож байлаа. Тэгсэн харин айрагдаад, баярласандаа хэлэх үг олдохгүй л байлаа шүү. /инээв/
-Сандарч байхад сэтгүүлчид бүчээд бүр ч сандаргачихсан уу?
-Машинтай дагаж үзчихээд хөлсний хашаа руу явах гэтэл цагдаа нар хориглоод явуулаагүй. Тэр хооронд телевизийнхэн ярилцлагаа авчихсан байна лээ.
-Энэ мөч Засгийн газрын тогтоолт бүсийн наадмын анхны айраг байсан болов уу хэмээн таамаглаж байна?
-Тиймээ. Уг нь шүдлэн үрээндээ найдлага тавьж байсан ч хараахан айрагдаж чадсангүй. Даагандаа аймагт аман хүзүүдсэн үрээ л дээ.
-Таны унаган адуу юмуу?
-Үгүй ээ. Дөрвөлжингийн нэг залуу дааганд нь Сүхбаатарын Дарьгангаас авчраад, аймгийн наадамд айрагдуулсан байсан юм. Түүнийх нь дараа би худалдаж аваад, шүдлэндээ сумандаа аман хүзүүдээд, Завханмандалын 70 жилийн ойгоор очиж гуравлаад байсан. Халтар азаргатайгаа л цуг явдаг адуу. Ний нуугүй хэлэхэд хүрэн үрээндээ л гол найдлага тавьж ирсэн.Тэгсэн чинь гараан дээрээ хүүхэд нь уначихдаг юм. Аль нэг тийш нь гаргачихгүйхэн шиг шахъя гэж байтал өөрөө сүлжиж давхисаар байгаад ганцаараа тасарч сул түрүүлээд, тэгээд дүрмийн дагуу тавухарч зургаагаар баригдсан даа.
-Түрүүлчихээд тав ухрах ч бас л эвгүй байх шүү?
-Ээ хэлээд яахав. Бараг л уйлмаар юм билээ. Тэр тусмаа тэр том наадамд түрүүлээд хасагдах хэцүү юм билээ шүү. Урд өдөр нь азарга айрагдчихсан. Өглөө нь хүрэн үрээгээ мордуулах гэж байсан чинь манай сумаас төрсөн улсын Алдарт уяач Даш-Өлзий гуай, Сонорын Энхболд нар ирж үзчихээд “мөн ч сайхан уяжээ” гэж байсан юм. Би ч дотроо асуудалгүй айргийн тавд багтана гэсэн итгэлтэй мордуулсан.
-Бүсийн наадмын айраг хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим байсан бэ?
-Манайх олон адуутай ч аав маань морь уядаггүй хүн байсан.Намайг 16 настай байхад 1985 онд аав маань бурхан болж, түүнээс хойш би тасралтгүй морь уяж байна даа.
-30-аад жил болж байгаа юм байна шүү дээ?
-Тийм шүү. Анхны айргаа 2001 онд аймгийн наадамд хязаалан үрээ дөрвөөр давхиулж авч байлаа. Түүнээс хойш харин айраг түрүү тасарсангүй дээ. Жилдээ ямар ч байсан аймгийнхаа наадмаас нэг айраг авчихаад л байдаг юм. Аймгийн наадмын анхны түрүүг халтар азарга маань хавчигтаа км шахуу тасарч түрүүлэн авчирч байлаа. Амжилтуудын минь оргил болсон халтар азаргаа би бурхан шигээ хайрладаг.
-Аймгийн Алдарт уяач цолоо хэзээ авсан бэ?
-2004 билүү, 2005 онд авсан.
-Харьцангуй богино хугацаанд юм байна шүү?
-2002 оноос хойш айраг түрүү тасраагүй. Зарим жил хоёроор ч орж байлаа. Морь хурдан байсан болохоор аймгийн чанартай бүсийн уралдаануудыг алгасалгүй давхиулж байсан л даа. Алдарт цолоо авсны хойтон жил нь аймгийн наадмаас гурван айрагтай буцаж байлаа. Найзын маань авчирсан их морь гурваар давхиж, миний халтар үрээ бас гуравлаад нөгөө нэг үрээг нь бас айрагдаад их сайхан наадсан. Тэр үед аймгийн наадмаас гурван айраг авчихлаа гээд нөгөө дээлэндээ багтахгүй баярлаж явсан. Харин одоо бол хор нь гарсан юм байлгүй дээ. Тэгтлээ тоодоггүй.
-Алдарт өөрийнхөөсөө гадна найз нөхдийнхөө морийг бас уядаг гэж дуулдсан?
-“Оргил” худалдааны төвийн захирал Батаагийн /Батбаяр/ морь над дээр байдаг юм. Шүдлэн, хязаалан хоёр үрээ авчирсаны шүдлэн нь аймгийн наадамд 14-өөр, хязаалан нь аман хүзүүнд давхисан. Бас намар компанийнх нь ойгоор аман хүзүүдсэн. Дараа жил нь соёолондоо манай сумын ойд наймлаад, энэ жил их насны морь долоогоор давхиуллаа. Мөн хаврын бүсийн уралдаанд нэг үрээг нь хоёроор оруулсан.
-Ингэхэд халтар азарганы тань төлүүдээс хэр давхиж байна. Түрүүч нь уралдаж байгаа байлгүй?
-Одоо л гарч байна даа. Би халтар азаргандаа таван гүү л өгдөг юм. Манай Эрдэнэхайрханы наадамд дээгүүр давхидаг гурван морины дүү охин дааганууд аваад, гүү болохоор нь халтар азаргандаа хураалгасан. Нэгээс нь охин, нөгөө хоёроос нь эр унага гарсны нэгийг нь чононд өгчихлөө. Одоо эр, охин хоёр төл бий. Бас өнгөрсөн жил зүүн зүгийн гурван гүү авчирч тавьсан. Харж л байна даа.
-Хурдан халтарын эзэн сумынхаа уяачдын холбооны тэргүүний албыг хашдаг юм байна. Хэзээнээс энэ үүргийг хүлээх болсон бэ?
-2008 онд манайхны уяачид цугларч ярилцаад холбоо байгуулах шийдвэрт хүрч намайг тэргүүнээр нь сонгосон юм. Би ч “уяачдын холбооны тэргүүн болохгүй ээ, төвөг. Би хөдөө гадаа их явдаг хүн ажил хийх биш” гэсэн нөгөөдүүл чинь намайг хөөрөгдсөөр байгаад сонгочихсон./инээв/Өнгөрсөн жил аймгийн хаврын баруун бүсийн уралдааныг манай суманд хийсэн. МСУХ-ны Ганзориг дарга , аймгийн ИТХ-ын дарга Отгонбат нар зургаан сая төгрөгөөр ивээн тэтгэж, сайхан уралдаан зохион байгууллаа. Манай аймгийн МСУХ-ны журам ёсоор уралдаан зохион байгуулагсад мөнгөн хуримтлалын 10 хувийг авдаг юм. Харин манай сумынхан түүнээсээ татгалзаад “морины хийморийн юм хувь авалгүй уяачдадаа бүгдийг нь тарааж өгье” гэж шийдсэн.
-Эрдэнэхайрхан сумаас МУ-ын Алдарт уяач цолтон хоёр төрөн гарсан. Харин аймаг, сумын цолтой хичнээн уяач байдаг вэ?
-Аймгийн Алдарт уяач цолтой 13-14 хүн бий. Манай сумын уяачид ярилцаад сумын Алдарт уяач цолонд бараг бүгдээрээ хүрчихэж байгаа юм чинь авалгүй алгасаад шууд аймгийн Алдарт уяач руугаа зүтгье гэж тохиролцсон. Тиймээс манайд сумын Алдарт уяач цолтой хүн байхгүй.
-Өмнө нь дуулж байгаагүй шийдвэр байна. Ямартаа ч бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Уясан хүлгүүд тань хурдан байж тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.Хаа байсан холоос ирж биднийг сурвалжилж байгаад, ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна