Дорноговь аймагт шүдлэн, дааганы уралдаан болов

А.Тэлмэн
2014 оны 6-р сарын 05 -нд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын нэгэнд Монгол орны өнцөг булан бүрт бага насны морьдын уралдаан болдог. Дорноговь аймагт ч гэсэн шүдлэн, дааганы уралдаан болсон байна. Энэхүү уралдаанд түрүүлж айрагдсан морьдын цувааг эрхэм уншигч танаа хүргэе.
Шүдлэн:
1.Дундговь аймгийн  Баянжаргалан  сумын харьяат Цолмонбаатарын зэгэл
2. Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Ш.Ганбатын загал халзан
3. Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат Б.Төмөрхуягийн зээрд алаг
4. Говь-Алтай аймгийн  Шарга сумын уугуул, МУ-ын Алдарт уяач  Г.Гантөмөрийн бор
5. Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат У.Батбилэгийн хул
6. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат Э.Чулуунзүрхийн хээр
7. Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Ууганбаярын цавьдар
8. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат Отгонгэрэлийн ухаа
 9.Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Дэлгэрбатын саарал алаг
Даага:
1.Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат М.Ууганбаярын хүрэн
2 Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат Г.Цогбадрахын бор
3. Дорноговь аймгийн Мандах сумын харьяат Б.Угтахбаярын хүрэн
4. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат Н.Билэгбаярын хул
5 Дорноговь аймгийн  Сайншанд сумын харьяат Ц.Алтансүхийн халиун тус тус хурдалжээ.
А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна