"Алтан нутаг" барилдаан сайхан боллоо
А.Тэлмэн
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын УБ хот дахь нутгийн зөвлөл, Их Монголын хүчтэн бөхийн дэвжээтэй хамтран зохион байгуулсан “Алтан нутаг” хүчит бөхийн барилдаан сайхан боллоо. Барилдаанд у.а Д.Ганхуяг, у.з Б.Сайнбаяр, Т.Санчир, у.н П.Ганхүү, Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал нараар манлайлуулсан хүчит 128 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны хоёрын даваанд у.а Д.Ганхуяг Баруунбаян-Улаан сумын залуу бөх Ц.Мөнгөншагайг тумбарайдаж дээр өргөөд, у.н П.Ганхүү Өлзийт сумын заан Н.Ганбаатарыг уран гоё дунгуйлдаад, а.а Ж.Наранбаатар Баянгол сумын харьяат, улсын начин И.Ганбаатарын хүү, сумын заан Эрдэнэбаярыг бярдаж мушгиад, а.х Б.Лхагва-Очир Зүүнбаян-Улаан сумын заан Б.Цэдэнсодномыг барьцгүй хавсраад, Нарийнтээл сумын заан З.Баттөмөр Тарагт сумын заан Б.Отгонбаатарыг суйлаад, Уянга сумын заан О.Бат-Эрдэнэ а.н О.Түмэндэмбэрэлийг дүүгүүрдээд тус тус давлаа.
Гурвын даваанд а.а Б.Батдорж а.н О.Цээбалдовжирыг амлаж хавирсан боловч а.н сөрж дайраад, а.х Д.Мөнхболд а.а Ц.Жамсранг хавираад, а.з Л.Батзориг а.з Д.Дарханбаатарыг давуулж гуядаад давав. Мөн а.н С.Батсайхан а.а Ж.Наранбаатарыг хутгаж хөөгөөд улмаар дэгээдэж эргүүлсэн боловч мэх дутуудаж а.а давхар тохоод давлаа. Мөн тунасан хоёрын барилдаанд а.н Т.Ядамсүрэн дутуу хийсэн мэхийг нь хариулж татаад давлаа.
Дөрвийн оноолтод у.з Б.Сайнбаяр а.н Т.Ядамсүрэнг хонгодож өргөөд үлдсэн хөлд этээд, а.з Л.Батзориг у.н Б.Сангисүрэнг давуулж гуядаад давсан мэхүүд үнэхээр даацтай болов. Мөн а.н О.Цээбалдовжир у.а Д.Ганхуягийг орхиж дөрөв давав.
Тавын даваанд у.з Б.Сайнбаяр а.а Д.Цэвэлсодномыг хонгодоод, у.з Т.Санчир а.н О.Цээбалдовжирыг сугадаж дайраад, у.н П.Ганхүү а.х О.Бундхоролыг барьц сонгож өргөөд давсан бол тунасан хоёрын барилдаанд Сугаржаргал начин давлаа.
Их шөвөгт начин П.Ганхүү давуулж тун сайхан гуядсан боловч заан этэж хамгаалаад дээр нь тус үлдэж давав. Мөн заан Т.Санчир начин Б.Сугаржаргал нар олон удаа барьц сонгож начин давлаа.
Үзүүр түрүүнд заан начны хийг тааруулж зүүн талдаа даацтай тохож давснаар нутгийнхаа барилдаанд түрүүллээ.
Энэхүү барилдааныг цэгцтэй, зохион байгуулалттай, сайхан зохион байгуулсан бүх хүмүүст талархъя.
Оноолтыг 3-ын даваанаас:
Гурвын даваа
1. Д.Ганхуяг у.а – Н.Бат-Итгэл а.н
2. Б.Сайнбаяр у.з – З.Баттөмөр с.з
3. Т.Санчир у. з – Г.Цэнддорж с.з
4. П.Ганхүү у.н – М.Балжинням а.н
5. Б.Сангисүрэн у.н – Г.Пүрэвдорж а.н
6. Б.Сугаржаргал у.н – О.Бат-Эрдэнэ с.з
7. Д.Болдбаатар а.а – М.Хаш-Эрдэнэ а.х
8. Д.Цэвэлсодном а.а – Т.Түвшинтулга а.н
9. Б.Батдорж а.а – О.Цээбалдовжир а.н
10. Го.Отгонбаатар а.а – Б.Лхагва-Очир а.х
11. Ц.Чимэддорж а.а – Б.Өнөржаргал а.х
12. Ц.Жамсран а.а – Д.Мөнхболд а.х
13. Ж.Наранбаатар а.а – С.Батсайхан а.н
14. Л.Батзориг а.з – Д.Дарханбаатар а.з
15. М.Даваасүрэн а.х – О.Бундхорол а.х
16. Т.Ядамсүрэн а.н – Х.Гантулга а.н
Дөрвийн даваа
1. Д.Ганхуяг у.а – О.Цээбалдовжир а.н
2. Б.Сайнбаяр у.з – Т.Ядамсүрэн а.н
3. Т.Санчир у.з – Д.Мөнхболд а.х
4. П.Ганхүү у.н – О.Бундхорол а.х
5. Б.Сангисүрэн у.н - Л.Батзориг а.з
6. Б.Сугаржаргал у.н – Ж.Наранбаатар а.а
7. Д.Болдбаатар а.а – Ц.Чимэдорж а.а
8. Д.Цэвэлсодном а.а – Го.Отгонбаатар
Тавын даваа
1. Б.Сайнбаяр у.з – Д.Цэвэлсодном у.н
2. Т.Санчир у.з – О.Цээбалдовжир а.н
3. П.Ганхүү у.н – Л.Батзориг а.з
4. Б.Сугаржаргал у.н – Д.Болдбаатар а.а
Зургаагийн даваа
1. Б.Сайнбаяр у.з – П.Ганхүү у.н
2. Т.Санчир у.з – Б.Сугаржаргал у.н
Долоогийн даваа
1. Б.Сайнбаяр у.з – Б.Сугаржаргал
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна