Тунааны харцага
А.Тэлмэн
Бид өмнө нь тунааны начин буюу тавын давааны тунааны тухай өгүүлсэн бол энэ удаад зургаагийн даваан тунаа буюу тунааны харцагын тухай хүргэхээр шийдлээ.
2004 оны Улсын наадмын өмнөхөн урд онуудын наадамд зургаа даван шөвгөрсөн бөхчүүдэд улсын харцага цол олгож байв. Энэ үед хамгийн ахмад нь 1947 оны улсын баяр наадамд зургаа давсан Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, МУ-ын гавьяат хуульч, дэслэгч генерал Жарантайн Авхиа гуай байв. Тэрээр харцага цолны болзлын давааг давахдаа ч мөн тунаж давж байжээ. 1947 оны улсын баяр наадамд зургаа давахдаа тавын даваанд Баянхонгор аймгийн харьяат улсын начин Г.Наваантай, зургаагийн даваанд Завхан аймгийн харьяат, улсын заан Ө.Гарамдагватай мөн тунаж даваад шороодсон байна. Мөн 1954 оны наадамд зургаа, 1956 онд давж байсан үнэн хүчит харцага билээ.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, МУ-ын харцага Дахын Одсүрэн 1972 оны наадамд зургаа давахдаа тавын даваанд тухайн үеийн у.н Д.Сэрээтэрийг даваад зургаагийн даваанд у.н Д.Долгорсүрэнтэй тунан барилдаж давж дунд шөвөгт шалгарсан байна. Аралтай, бяртай харцагын хүү нь 2009 оны Сүхбаатар аймгийн наадмын түрүү бөх Баярхүү арслан билээ.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, МУ-ын харцага, МУ-ын гавьяат тамирчин Однойн Бахат 1982 оны улсын наадамд зургаа даван шөвгөрөхдөө тавын даваанд у.н А.Баатархүүтэй, 6-ийн даваанд у.н Д.Дашжамцтай тунан барилдаж дунд шөвөгт шалгараад у.а М.Мөнгөнд өвдөг шороодсон байна. Мөн 1984 оны наадамд тав даван шөвгөрч Баян-Өлгий аймгийнхаа наадамд 10 удаа түрүүлжээ.
2001 оны Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн наадмаар Г.Ганхуяг Н.Бүрэнбаатартай, Г.Батбаяр Д.Батбаяртай тунан барилдаж зургаа давжээ. Галтын Ганзоригийн Ганхуяг сүүлд 2004 онд тав, 2006 онд зургаа даван шөвгөрч манлай харцагуудын нэг болсон бол Өсөхөө аваргын дүү Г.Батбаяр Эрдэнэт хотноо суурьшин бөхийн дасгалжуулагчаар ажиллах болжээ.
2003 оны наадмаар Увс аймгийн арслан Эрдэнээгийн Батбаатар тавын даваанд у.н Д.Азжаргал, зургаагийн даваанд Сэлэнгэ аймгийн арслан Г.Эрхэмбаяр нартай тунан барилдаж “Монгол улсын харцага” цолыг анхлан хүртэж байлаа. Нэгэн цагт аймаг цэргийн цолтонд гайхуулж явсан түүний хувьд төрийн наадмын түрүү үзүүр бөхчүүдтэй тунан барилдаж давж уг цолоо хүртсэн нь бахархам түүх юм.
2004 онд бөхийн өлгий Архангайн Батцэнгэлийн нэгэн залуу зургаа давж харцага цол хүртэв. Чингэхдээ өмнөх жилийн харцага Э.Батбаатарын амжилтыг давтаж у.н Д.Азжаргал, ц.а Д.Лхагвадорж нартай тунан барилдаж даваад харцага цолд хүрсэн билээ. 2006, 2008 оны наадамд тус бүр тав даван шөвгөрсөн тэрээр зааны тааварт олон жил орсон билээ.
2007 оны наадмын зургаагийн даваанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат а.а Н.Ганбаатар, Завхан аймгийн Тэс сумын харьяат, а.а Л.Нямсүрэн нар тунаж өндөр Ганбаа давснаар харцага цолд хүрч байв. Улмаар хойтон жил нь үзүүрлэж “улсыг гарди” болсон билээ.
2009 оны наадмын зургаагийн даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат а.х.а Ц.Содномдорж, Увс аймгийн Улаангом сумын харьяат, а.а Ө.Бат-Орших нар тунан барилдаж Өлзийтогтохын Бат-Орших тахимдаж дайраад давж байв. Тэрээр гурван жилийн дараа мөн зургаа давж цолоо баталсан билээ.
2013 оны наадмын зургаагийн даваанд Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, а.х.а Л.Цэрэнтогтох, Увс аймгийн Ховд сумын харьяат а.а Н.Батсуурь нар тунан барилдаж харцагын хүү давж харцага цолд хүрсэн юм. Унасан давсан аль аль нь удахгүй цолоо батлаж, ахиулах байх аа.
МУИС –ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна