Шарын Мөнгөнбаатар түрүүллээ
А.Тэлмэн
Увс аймгийн Увс нуур бөхийн дэвжээнээс сар бүр уламжлан зохиодог аймаг цэргийн цолтны барилдаан саяхан боллоо. Энэ сарын барилдааныг Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит болгон зохион явуулав. Самбо, жүдо бөхөөр тив дэлхийд улс эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн сацуу үндэсний бөхөөр амжилттай сайхан барилдаж “Монгол Улсын заан” хэмээн эрхэм цолд хүрсэн энэ эрхмийн нэрэмжит барилдаан сайхан боллоо.
Барилдаанд а.х.а Ш.Мөнгөнбаатар, О.Гантулга, а.а С.Ерөөлт, Н.Ганзориг, Г.Ганням, Т.Сүрэнжав, Н.Жаргалбаяр, Б.Уугандаваа, Х.Оргилболд нараар манлайлуулсан хүчит 48 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Шонхор ДС-ийн оюутан, сумын заан Д.Батмөнх Говь-Алтай а.н А.Хосбаярыг зүүн мушгихад сөрж баруун мушгиад, мөн Тэс сумын харьяат, ҮБТДС-ийн оюутан, сумын заан Ц.Намжилдорж а.н Т.Мөнх-Эрдэнийг мордоход дагуулж татаад, Өвөрхангай а.н С.Батсайхан с.з С.Гантулгыг гуд татаад, Хяргас сумын заан В.Мөнхболд Тэс сумын заан Д.Жамсранжавыг мушгиад тус тус давлаа.
Хоёрын даваанд а.х.а О.Гантулга с.з Ц.Намжилдоржийг тахимдаад, а.а Х.Оргилболд а.н Л.Балдоржийг хөмрөхөд шилдэж дараад, а.н Н.Энхжаргал а.з Н.Золбоог хавирахад дагуулж тахимдаад давав. Мөн а.а Н.Жаргалбаяр с.з П.Цэвэгжавыг, а.н Ц.Мөнхбаяр а.з Л.Цээсүрэнг, а.н Д.Төрболд а.а Б.Уугандавааг тус тус шахаж татаад давлаа. Арал чац сайхантай арслан начингууд өөрсдийн нуруу аралд таарсан мэхийг даацтай хийж давах сайхан харагдаж байлаа.
Гурвын даваанд а.а Г.Ганням а.а С.Ерөөлтийг давхар хамж нэлээн дээр цацсан боловч Ерөөлт арслан огтхон ч тэвдэлгүй зайлаад дарчихав. Мөн а.х.а О.Гантулга а.н Д.Төрболдыг зүүн талдаа даацтай тахимдаад, а.н.н Н.Энхжаргал а.а Н.Жаргалбаярыг наагаад, а.з Б.Болдбаатар а.н Ц.Мөнхбаярыг даалгаж мушгиад, а.а Т.Сүрэнжав а.а Н.Ганзоригийн ард гараад тус тус давав.
Оноолтын даваанд а.х.а Ш.Мөнгөнбаатар а.н.н Н.Энхжаргалыг мушгиад давсан нь энэ өдрийн хамгийн уран хийгээд даацтай мэх байлаа. Тэрээр өмнөх даваанд а.а Х.Оргилболдыг амлаж чамгүй удаан хүч үзэж эцсэн хэдий ч энэ даваанд үзүүштэй сайхан мэх хийлээ.
Сүүлийн гурван бөхийг тойргоор барилдуулсан бөгөөд эхний тойрогт а.х.а Ш.Мөнгөнбаатар а.а С.Ерөөлт нар барилдаж хурц арслан давав. Дараагийн тойрогт хурц арслан О.Гантулга а.а С.Ерөөлт нар таарч хурц арслан хөлд нь орсон боловч Ерөөлт арслан дагуулж гуядаад давав. Дараагийн тойрогт хурц арслан О.Гантулга бэртэл авсан тул барилдсангүй. Ийнхүү улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатар түрүүлж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, аймгийн арслан Сүхбаатарын Ерөөлт үзүүрлэлээ. Их шөвөгт Увс аймгийн Давст сумын харьяат, аймгийн хурц арслан Оюуны Гантулга үлдэв.
Оноолтыг 2-ын даваанаас:
Хоёрын даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а – Д.Батмөнх с.з
2. О.Гантулга а.х.а – Ц.Намжилдорж с.з
3. С.Ерөөлт а.а – П.Адьяасүрэн с.з
4. Н.Ганзориг а.а – Х.Баярнэмэх с.з
5. Г.Ганням а.а – В.Мөнхболд с.з
6. Т.Сүрэнжав а.а – Б.Алтангэрэл с.з
7. Н.Жаргалбаяр а.а – П.Цэвэгжав с.з
8. Б.Уугандаваа а.а – Д.Төрболд а.н
9. Х.Оргилболд а.а – Л.Балдорж а.н
10. Л.Цээсүрэн а.з – Ц.Мөнхбаяр а.н
11. Б.Болдбаатар а.з – С.Батсайхан а.н
12. Н.Золбоо а.з – Н.Энхжаргал а.н.н
Гурвын даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а – Х.Оргилболд а.а
2. О.Гантулга а.х.а – Д.Төрболд а.н
3. С.Ерөөлт а.а – Г.Ганням а.а
4. Н.Ганзориг а.а – Т.Сүрэнжав а.а
5. Н.Жаргалбаяр а.а – Н.Энхжаргал а.н.н
6. Б.Болдбаатар а.з – Ц.Мөнхбаяр а.н
Дөрвийн даваа
1. Ш.Мөнгөнбаатар а.х.а – Н.Энхжаргал а.н.н
2. О.Гантулга а.х.а – Б.Болдбаатар а.з
3. С.Ерөөлт а.а – Т.Сүрэнжав а.а
Тавын даваа
Д.д Овог нэр Цол 1 2 3 Даваа Байр
1 Ш.Мөнгөнбаатар А.х.а 1 1 2 I
2 О.Гантулга А.х.а 0 0 0 III
3 С.Ерөөлт А.а 0 1
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна