Их Богдын барилдаанд Даш-Очирын Энхбат түрүүллээ

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 22 -нд

Баянхонгор аймгийн Их Богд дэвжээний ээлжит барилдаан боллоо. Энэ удаагийн барилдаан Хүрээмарал сумын нэрэмжит болсон бөгөөд барилдаанд улсын начин Ж.Чулуунбат, аймгийн арслан Р.Дамдин, М.Отгонням, Д.Энхбат, Б.Эрдэнэхүү, Давж. Батбаяр, Ж.Шийрэвмөнх нараар манлайлуулсан хүчит 96 бөх зодоглон барилдав.
Бөхийн барилдааны гурвын даваанд ах цолтнууд амласан залуустаа тун ч тороогүй бол а.х Ж.Энхбаатар с.з Г.Жамбалдоржийг амлаад шорооджээ.
Дөрвийн оноолт өнгөрсөн зун начин болсон Жинстийн Б.Өнөрбаатар а.а М.Отгоннямыг, а.х А.Отгонбаатар а.а Ж.Шийрэвмөнхийг тус тус давсан байна. Мөн а.з М.Батцэнгэл а.з Н.Золбоо нар учраа таарч залуу заан давжээ.
Дунд шөвгийн зургаад у.н Ж.Чулуунбат а.н Б.Өнөрбаатарыг, а.а Д.Энхбат а.х А.Отгонбаатарыг амлаж давсан бол тунасан хоёрын барилдаанд а.а Б.Эрдэнэхүү давсан байна.
Зургаагийн даваанд начин гоцлож, а.а Д.Энхбат а.а Б.Эрдэнэхүү нар барилдаж харцагын дүү давснаар начинтай түрүү үзүүрт шалгарсан байна. Баянхонгор аймгийнхаа наадамд жил дараалан түрүүлж асан начин арслан нарын барилдаан сайхан болж аймгийн арслан Энхбат давж нутгийнхаа барилдаанд түрүүлжээ.
Оноолтыг 4-ийн даваанаас үзнэ үү.
Дөрвийн даваа
1. Ж.Чулуунбат у.н – Г.Жамбалдорж с.з
2. М.Отгонням а.а – Б.Өнөрбаатар а.н
3. Д.Энхбат а.а – Т.Түмэнбаяр а.н
4. Б.Эрдэнэхүү а.а – Д.Бямбасүрэн а.х
5. Ж.Шийрэвмөнх а.а – А.Отгонбаатар а.х
6. М.Батцэнгэл а.з – Н.Золбоо а.з
Тавын даваа
1. Ж.Чулуунбат у.н – Б.Өнөрбаатар а.н
2. Д.Энхбат а.а – А.Отгонбаатар а.х
3. Б.Эрдэнэхүү а.а – Н.Золбоо а.з
Зургаагийн даваа
1. Ж.Чулуунбат у.н – гоцлов
2. Д.Энхбат а.а – Б.Эрдэнэхүү а.а
Долоогийн даваа
1. Ж.Чулуунбат у.н – Д.Энхбат а.а
 Уламжлал ёсоор сумын заан залуу бөхчүүдийн барилдаан энэ өдөр боллоо. Энэхүү барилдаанд 64 бөх зодоглосон бөгөөд Баацагаан сумын заан Дарханбаатарын Уртнаст түрүүлж, Бууцагаан сумын заан Жаргалсайханы Дэлгэрсайхан үзүүрлэж, Баянлиг сумын заан Батаагийн Билэгдэмбэрэл гутгаар байр, Хүрээмарал сумын заан Ганзоригийн Жамбалдорж дөтгөөр байр тус тус эзэллээ. Шөвгийн наймд Өлзийт сумын заан Д.Энхтүвшин, Богд сумын заан Д.Бат-Эрдэнэ, Гурванбулаг сумын заан А.Аюушбаатар, Богд сумын залуу бөх Х.Батбаатар нар шалгарлаа.
Хөдөлмөрч бөхийн шагналыг у.н Ж.Чулуунбат, Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг а.з Н.Золбоо, уран барилдааны шагналыг с.з Г.Жамбалдорж, уран гараа дэвээний шагналыг с.з Б.Билэгдэмбэрэл нар хүртэв.
Мэдээллийг: Их Богд дэвжээ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна