Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгдсэн хурдан морьд

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 22 -нд

Адуу гэдэг манай гараг дээрх адгуусан амьтдаас хамгийн чухал хэрэгцээт атлаа  тун сайхан амьтан ч байж магадгүй. Үүний зэрэгцээ хурдан морь гэдэг зөвхөн Монголын төдийгүй, газар газрын адуу сонирхогчдын хүсэл болсон амьтан. Тийм ч болохоор хурдан морь үнэд хүрдэг байна.
1.    Шариф Дансер
Энэ бол 40 сая доллар хүрч адууны үнийн дээд амжилт тогтоосон гүү. Цэвэр англи цусны энэ гүү Английн үндэсний уралдаануудад удаа дараа түрүүлж, үндэсний аварга болж байсан гэдэг.
2.   Аннихелейтор
19 сая доларын үнэ хүрснээрээ энэ морь хоёрдугаарт зүй ёсоор бичигдэнэ. Хурдаасаа гадна зүс, биеийн галбир зэргээрээ ийм үнэд хүрсэн.
3.  Ногоон Монкей
Уг нь нэг ч удаа уралдаж байгаагүй энэ морийг 2006 онд 16 сая доллараар худалдаж авсан нь ердөө л энэ морь уралдааны гурван удаагийн аваргын удамтай болоод тэр.
4.  Seattle Dancer
1985 онд энэ морины төлөө 13 сая доллар өгсөн. Мөн л олон улсын тэмцээнээс хэд хэдэн удаагийн түрүү авч байсан удамтай.
5.  Сметанка
Арабын хурдан морь Сметанкаг 1775 онд  тухайн үеийнхээ дээд үнэ болох 60 мянган рублиэр зарж байж. Энэ нь хурднаас гадна өнгө зүс сайтдаа ийм үнэд хүрсэн гэнэ.
6.  Мистик Парк
1982 онд энэ морийг “Лана Лобелл” ферм 5.5 сая доллараар худалдсан.
7.  Пайн Чип
Хурдан морины уралдаанд хэд хэдэн удаа түрүүлсэн энэ морийг 2000 онд 4.0 сая доллараар үнэлж байсан.
8.   Сардар
Уралдааны олон дээд амжилт тогтоосон домог болсон хурдан морь. Найман ч удаа дээд амжилт тогтоосон энэ морийг 3.5 сая доллараар үнэлсэн.
9.  Силач
Белгийн энэ гүүг 47.5 мянган доллараар Австралийн нэгэн барилгачин эр худалдаж авсан.
10.  Шайр
1524 кг жинтэй энэ гүү хамгийн том нь байжээ. Түүнийг худалдаагүй. Гэхдээ унага байхад нь 25 мянган долларын үнэтэй гэж тогтоож байсан.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна