Г.Хүрэлсүх: Холбоо үйл ажиллагаагаа сайн явуулахад гишүүдийн татвар их чухал
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын "Нийгмийн хонгор" уяачдын холбооны нарийн бичгийн дарга Г.Хүрэлсүхтэй ярилцсанаа хүргэж байна
-Уяачдын холбооны нарийн бичгээр багагүй хугацаанд ажилласан гэсэн. Ажлынхаа сайн муу, зовлон жаргалыг хэдийнэ мэддэг болсон байх?
-Уяачдын холбооны нарийн бичгийн ажлыг 2009 оноос хойш дөрөв дэх жилдээ хийж байна. Миний үүрэгт ажил бол гишүүдийг бүртгэлжүүлж, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох. Ашгийн бус, төрийн бус байгууллага болохоор санхүүгийн хувьд их хэцүү. Гишүүдийн татвараар санхүүждэг учраас татвар төлөлтийн асуудлыг мөн хариуцдаг. Мөн сумын наадмын комиссын даргаар ажиллаж, гардан зохион байгуулж байна. Гол төлөв санхүүгийн ажлыг амжуулдаг даа.
-Айл болгонд уяач байдаг хэрнээ холбоондоо гишүүнчлэлтэй нь бага, эсвэл татвар төлөлтийн байдал асуудалтай байдаг гэсэн нийтлэг бэрхшээл сумдын уяачдын холбоонд байх шиг байна. Танай холбооны хувьд?
-Манай уяачдын холбооны гишүүнчлэл хүн амын тоотойгоо харьцуулахад тийм ч бага биш. Морь уядаг, сонирхдог залуучуудаа оруулсан, сум, аймгийн Алдарт ахмад уяачдаа оруулсан. Ер нь гишүүнчлэлийн хувьд боломжийн гэж боддог. Харин татвар төлөлтийн хувьд хойрго ханддаг юм уу даа гэсэн бодол бий. Мандат гэх мэтийн олсон орлогоороо наадам зохион байгуулъя гэхэд баланс барьдаггүй, алдагдалтай байдаг. Олсон орлого дээрээ зарим хүнээс дэмжлэг авах маягаар явж байгаа.
-Өөрөө ямар мэргэжилтэй, ямар ажил албатай хүн бэ?
-Нягтлан бодогч мэргэжилтэй. Сүхбаатар сумандаа төрийн сангийн төлөөлөгч буюу сумын ерөнхий нягтлан бодогчийн ажил хийдэг.
-Нягтлан бодогч мэргэжилтэй хүн морь сонирхдог болсон нь сонин байна?
-Би багаасаа л морь сонирхож ирсэн. Манай өвөг дээдэс моринд гарамгай хүмүүс байсан юм. Аавын аав Гүрийн Юндэн гэж Сүхбаатар сумын Алдарт уяач, Юндэн адуу гэж бараг угшил болсон адууны эзэн хүн байгаа. Юндэн адуу бол алдарт Нийгмийн хонгорын угшлын адуу. Аав маань өргөмөл. Аавыг өргөж авсан аав буюу миний өвөө Будын Самбуугийн ах нь Тонгоон Жамъян байгаа юм. Дансрангийн Жамъян гэж уг нь бас өргөмөл юм гэнэ лээ. Тонгоон улаан адууны эзэн шүү дээ. Ээжийн талд улсын сайн малчин Зундуй гэж хүн байсан бөгөөд Зундуйн шаргал азарга гэж сум, орон нутагтаа олон түрүүлж, айрагдсан алдартай азаргатай байлаа. 1994 оны Алтан овооны их тахилгын азарганы уралдаанд ээжийн эгчийн нөхөр Бат-Өлзийн буган азарга түрүүлж байсан удаатай. Бат-Өлзийн буган азарганы дээд угшил нь хөнхөр адуу, ойрхных нь угшил бол Зундуйн шаргал.
-Тонгоон улаан, Хөнхөр саарал, Нийгмийн хонгор гээд аргагүй хурдан удам яригдаж байна. Тэгэхээр одоо танайд энэ ярьсан адуунуудын угшил байна уу?
-Байлгүй яахав. Тонгоон адууны угшилтай улаан азарга манайд бий, 2003 онд Хондор гэж тахилгатай овооны наадамд түрүүлсэн. Аав морь сонирхдог хүн байсан ч нэгдэл нийгэмд олон жил жолооч хийсэн болохоор тууштай уяж чадаагүй. Би л сүүлийн хэдэн жил адуу цуглуулж, морь тэжээж байна. Би азаргаа Тонгоон адууны угшлаас тавьсан. Мөнххаанаас гүү авсан, Эрдэнэцагааны улсын сайн малчин Цог гэдэг хүнээс үрээ авч азарга тавьсан. Залуу хүн учраас энд тэндээс адуу авчирч адууныхаа үүлдэр угсааг сайжруулъя гэсэн бодол байдаг.
-Хэдийнээс эхлээд морь уяж байна. Анхны айраг, түрүүгээ хэзээ авсан бэ?
-2007 онд сургуулиа төгсөж, 2008 онд ажилд орсон юм. Тэр үеэс албан ажлын зав чөлөөгөөр зуныхаа амралтаар морио уяж үзэж байна. Ажлын хажуугаар морь уяна гэдэг их хэцүү байдаг л даа. Өнгөрсөн жилээс өөрөө гардаад мориндоо ажил хийж, тэжээл өгч байна. Энэ жилээс түлхүү орох төлөвтэй байна. Одоохондоо айраг, түрүү аваагүй. Ноднин овооны тахилгад уралдаад 10 дотор давхиулж байсан.
-Гадагшаа адуу мал гаргасан уу. Хурд нь танигдаж байж л зарагдах байх даа?
-Адуу мал зарж үзээгүй ээ. Хоёр, гурван хүн энэ, тэр адууг чинь авъя гэсэн санал тавьж л байсан. Өөрөө олигтой уяж үзээгүй байж зарах бодол байдаггүй юм.
-Цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсээд, удахгүй анхны айраг, түрүүгээ авахын бэлгэтэй ерөөл өргөе.
-Баярлалаа. Манай холбоо 2010 оны аймгийн Шилдэг уяачдын холбоогоор шалгарсан. Хойшдоо гишүүдийнхээ тоог нэмж, холбооныхоо ажлыг улам сайн явуулах болно. Гишүүддээ хандаж хэлэхэд, та бүхэн татвараа төлж холбооныхоо ажилд идэвхтэй оролцвол манай холбоо илүү үр дүнтэй, амжилттай ажиллах боломж нөхцөл бүрддэг юм шүү гэж хэлмээр байна. Мөн нутгийнхаа ард түмэнд сайн сайхныг хүсч, гарсан унага бүхэн нь босоо төрж, уралдсан болгон нь түрүү магнай авч байх болтугай гэж ерөөе дөө.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна