Залуу уяач н.Энхбаатар: Миний уяаны багш найздаа л их баярлаж явдаг юм

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 16 -нд

"Мандалын хурд-2014" уралдаанд цэгээн үрээгээ анх түрүүлгэсэн залуу уяач н.Энхбаатарын баярын сэтгэгдлийг хүргэж байна.
-"Мандaлын хурд" уралдаанд хурдан цэгээн үрээ айрагдуулсанд баяр хүргэе?
-Аймгийн бүсийн уралдаандаа анх морь түрүүлгэсэндээ их баяртай байна. Цэгээн үрээ минь сайхан уралдаж түрүүллээ.
-Цэгээн үрээний удам угшил хаанах адуу вэ?
-Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Мөнхдагва гэж хүний унаган адуу. Манай найз Адъяа авчирч өгсөн.
-Цэгээн үрээний амжилтаас дурдвал?
-Өнгөрсөн жил шүдлэндээ Төв аймгийн Бүрэн сумын наадамд холхон түрүүлээд, мөн аймгийн Дэлгэрхаан сумын 90 жилийн их ойд айрагдсан. Энэ жил Үзэнгийн долоон мянгат малчин нийлж хийсэн наадамд айрагдсан. Цэгээн морь маань долоон удаа хурдаллаа. Бүрэн суманд айрагдаж байсан, мөн овоо тахилга гээд 10  гаруй наадамд айрагдаж, түрүүлсэн.
-Анх хэрхэн морьтой холбогдсон бэ. Багадаа хурдан морь унаж байсан уу?
-Эрдэнэдалайн Чулуунбат гэж хүний морийг унадаг байлаа. Үнэнийг хэлэхэд тийм ч сайн унаач байгаагүй. Харин моринд л их дуртай хүүхэд байсан даа, нилээд хэдэн жил адуунд давхисан.  2010 оноос эхэлж Ундрах найзтайгаа нийлж морь уяад л сайхан наадаж байна. Ундрах уяаны бүхэл зүйлийг минь зааж өгдөг. Миний уяаны багш найздаа л их баярлаж явдаг юм.
-Залуу уяачид дараа дараагийн наадамд илүү их амжилт хүсье.
-Танай сайтаар дамжуулаад хүрэн үрээний эзэн, аймгийн Алдарт уяач Мөнхдагва ахдаа баярласнаа илэрхийлж байна. Мөн залуу уяач биднийг тоож ярилцлага авсанд их баяртай байна.
Ц.Амарбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна