"Алтан нутаг" барилдаан болно

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 16 -нд

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгиийн зөвлөлөөс санаачлан төрөлх сумынхаа түүхт 90 жилийн ойг угтан Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн бөхийн дэвжээтэй хамтарч “Алтан нутаг” үндэсний бөхийн барилдааныг 5 дугаар сарын 22-ы өдөр зохион явуулахаар болжээ. Энэхүү барилдаанд у.а До.Ганхуяг, у.з Б.Сайнбаяр, Т.Санчир, у.н П.Ганхүү, Б.Сангисүрэн, Б.Сугаржаргал нараар манлайлуулсан бөхчүүд зодоглон барилдана. Өнө эртнээс хүчит олон бөхөөрөө алдаршсан Өврийн сайхан хангайн нийт бөхчүүддээ сайн сайхныг хүсч монгол наадмын дэвжээг өнө үүрд чимж, түмэн олноо баясгаж явахыг хүсье.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна