Унаач Э.Зол-Эрдэнэ: Гуядаад л, гүүглээд л морио хурдлуулдаг даа

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 15 -нд

-Миний дүүгийн унаж хурдлуулсан морь аман хүзүүдсэнд баяр хүргэе. Хэдэн наснаасаа хурдны морь унасан бэ?
-Баярлалаа. Намайг Зол-Эрдэнэ гэдэг. Таван настайгаасаа хурдны морь унасан. Одоо 14 настай. Зургадугаар ангид сурдаг.
-Хурдан морь унаснаасаа хойш хаана, хаана ямар амжилт гаргаж байсан бэ. Аавдаа олон айраг, түрүү авч өгсөн байх?
-Мөнххааны алтан овоонд нэг айрагдсан. Уулбаяны алтан овоонд бас айрагдсан. Өнөөдөр аман хүзүүдлээ. Энэ хязааланг дааган цагаас нь унаж байгаа.
-Есөн жил хурдны морь унажээ. Ер нь морь унахын сайхан нь юу байдаг юм бэ?
-Айрагдаж, түрүүлэх.
-Хязаалангийн уралдааныг дагаж байхад эхний бөөн адуун дунд явж байх шиг харагдсан. Морио яаж хурдлуулав?
-Гуядаад л, гүүглээд л, саваад л, чанга бахираад л морио хурдлуулдаг даа.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байсан бэ?
-Мөнххаан, Уулбаян, Бор-Өндөр, Замын-Үүдэд.
-Зол-Эрдэнэ14 настай гэсэн. Аавдаа морины ажил  хийхэд нь тусалдаг биз дээ?
-Заримдаа хийнэ. Заавал уралдааны үед гэхгүйгээр хагас, бүтэн сайнаар морио унадаг.
-Танайх олон адуутай юу?
-Нэг азарга адуутай.
-“Жавхлант шарга” наадамд бас их морьтой ирсэн гэсэн. Унаж уралдсан уу?
-Хонгор морио унасан. 40 хэдээр ирсэн.
-Баярлалаа. Дүүдээ амжилт хүсье.
У.Энхмаа


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна