Д.Энхсайхан: Долоо дахь айргаа авлаа

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 15 -нд

Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Дугарын Энхсайхан аймгийнхаа аварга хүлэг  шалгаруулах “Жавхлант шарга” наадмын хязаалан насны уралдаанд уясан хүлгээ айрагдуулж бахтай сайхан наадсан юм. Түүний уясан хурдан буянг хүү Зол-Эрдэнэ нь унадаг аж. Ингээд аав, хүү хоёрын сэтгэгдлийг хүргэж байна.
-Сайхан наадаж байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайхан наадаж байна. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Дугарын Энхсайхан байна. Өнөөдөр морь маань аман хүзүүдлээ.
-Ямар удам угшилтай адуугаа айрагдуулав даа?
-Миний унаган адуу. Эцэг нь хүрэн халзан азарга, эх нь хонгор гүү бий.
-Унаган адуугаа түрүүлгэж, айрагдуулна гэдэг уяач хүний хувьд бахтай байдаг. Жавхлант шаргад хэд дэх удаагаа ирж оролцож байна вэ?
-Анх удаа ирж унаган адуугаа айрагдуулсандаа их баяртай байна. Сумаасаа олуулаа ирсэн. Миний хувьд долоо дахь айргаа авч байна даа.
-Энэ хязаалангийн хувьд дааган цагаасаа уягдсан байх. Ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Дааган цагаасаа уралдаж жижиг наадмуудад арав дотор давхиж байсан. Сумынхаа наадамд нэг удаа арваар орсон. Хол явж байгаагүй ээ, сумаа тойроод л нааддаг юм.
-Унаач хүүхдийн хувьд?
-Миний хүү Энхсайханы Зол-Эрдэнэ унадаг.
-Баярлалаа. Уясан хүлэг болгон нь хурдан байг.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна