Архангай аймгийн Өгийнуур суманд болсон хаврын бүсийн уралдаан
А.Тэлмэн
Архангай аймгийн хэмжээнд Засаг даргын захирамжаар хаврын тэргүүн сарын гурван уралдаан, Үндэсний баяр наадам зохион байгуулагддаг. Модон морин жил гарсаар хаврын тэргүүн сарын шинийн 8-нд Өгийнуур суманд, хаврын тэргүүн сарын шинийн 10-нд Эрдэнэбулган суманд, хаврын тэргүүн сарын шинийн 15-нд Өлзийт суманд тус тус азарга, их нас, соёолон насны морьдын уралдаан боллоо. Энэ гурван уралдаанд азарга 243, их нас 328, соёолон 221, нийтдээ 792 хурдан морь, 695 унаач хүүхэд оролцсон бөгөөд унаач хүүхэд, хурдан морь бэртэж гэмтсэн, эрсэдсэн тохиолдол гараагүй өндөр зохион байгуулалттай болж өндөрлөсөн. Өөрөөр хэлбэл, аймгийн МСУХ-ны 2014.01.26-ны тэргүүлэгчдийн хурлаар тогтсон журмын дагуу уралдааны замд гарч байгаа морьдыг машин дагуулахгүй байх, дагасан тохиолдолд төхөөрөмжөөс 5 км-ын наана зогсоох, хурдан морьдын уралдааны зам, уралдаж байгаа морьдоос 500 метр зайтай явах, гарааны зурхай руу аймгийн ЭМГ-ын тусламжийн тэрэг, мал эмнэлэг, манлайлагч тугтай машин, МСУХ-ны тугтай машин гэсэн дөрвөн машин явсан, барианы зурхайг олс татаж зайтай байрлуулсан, цагдаагийн газраас бүрэлдэхүүн ажиллаж хэв журмыг сахиулсан, мөн гарааны төхөөрөмжийг Онцгой байдлын хэлтэс хариуцаж ажилласан, унаач хүүхдийн хувцас хэрэгсэлд Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавьж ажилласан нь эрсдэлгүй уралдаан болоход нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.
Хаврын тэргүүн сарын шинийн найманд Өгийнуур суманд болсон хурдан морины бүсийн уралдааны цуваа:
Азарга:
1. Хотонт сумын уяач Эрдэнэбаярын хээр
2. Төв аймгийн Заамар сумын уяач Лхагвагийн сартай хонгор
3. Эрдэнэбулган сумын уяач Алтанзулын хээр
4. Хотонт сумын уяач Түмэнжаргалын хээр халзан
5. Цэнхэр сумын уяач Дамдинсүрэнгийн хээр халзан
Их нас:
1. Өгийнуур сумын уяач Мягмаржанцангийн сартай хээр
2. Хайрхан сумын уяач Болдбаатарын хүрэн халзан
3. Хотонт сумын уяач Энхтүвшингийн бөмбөн хүрэн
4. Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Түвшинтөгсийн хар
5. Хайрхан сумын уяач Болдбаатарын хүрэн
Соёолон:
1. Хайрхан сумын уяач Болдбаатарын хүрэн
2. Өгийнуур сумын уяач Баясгалангийн хонгор
3. Өгийнуур сумын уяач Алтангэрэлийн хүрэн
4. Өгийнуур сумын уяач Баясгалангийн буган халиун
5. Хотонт сумын уяач Амарсанаагийн зээрд тус тус хурдалсан байна.
Архангай аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.Отгонбат
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна