С.Ганхуягийн бор түрүүлж, Т.Галбадрахын ногоон айрагдлаа

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 13 -нд

“Дорнын унага” гал уяаныхан буюу Тод манлай уяач С.Ганхуяг,  Т.Галбадрах нарын эрхмүүд  бурхан багшийн тааллын шүтээн бодь суварга бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дахь Хүнхэр шанд хэмээх газар сүндэрлэсэн бодь суваргыг аравнайлах ёслолын үеэр соёолон,их насны морьд уралдан хурсан олныг цэнгүүлсэн юм. Хурдны өлгий зүүн гурван /Хэнтий, Дорнод, Сүхбаатар/ аймгаас ирсэн их насны морьдын уралдаанд 61 хүлэг шандас шалгаж, төрийнхөө их баяр цэнгэлд завсаргүй дөрвөнтөө айрагдаад буй энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг С.Ганхуягийн бор түрүүлэн, АХ-ын 88 жилийн ойд айргийн дөрөвт хурдалж, “Очирваанийн хурд-2009” баруун бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан Т.Галбадрахын ногоон айргийн таваар давхисан.Ийнхүү төрийн наадмын хишигт хурдан хүлгэд шандас шалгасан шимтэй уралдааны дэлгэрэнгүй фотог эрхэм морь сонирхогч та бүхэндээ хүргэж байна.
Их нас-61
1.Төв аймгийн Баянцогт сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач С.Ганхуягийн бор /төрийнхөө их баяр наадамд завсаргүй дөрвөнтөө айрагдаад байгаа/
2. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Түмэнзаяагийн хул
3. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Эрдэнэбаатарын хул халзан
4. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат Жаргалмөнхийн хээр
5.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрахын ногоон
6. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Г.Будхангайн алаг
7. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Лхагвахоролын хул
8. Дорнод аймгийн  харьяат Мөнх-Эрдэнийн хонгор халзан
9. Дорнод аймгийн харьяат Сайнхүүгийн хүрэн халзан
10. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Дашнямын хар

А.Тэлмэн  

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна