М.Цэрэнжав: Сүхбаатарын наадам надад ээлтэй байдаг юм

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 13 -нд

Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах "Жавлант шарга" хаврын бүсийн уралдааны их насанд Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Д.Мөнхбатын уясан М.Цэрэнжавын хээр морь түрүүлсэн юм. Хээр морины эзний сэтгэгдлийг хүргэж байна

-За баяр хүргэе. Сайхан орж ирлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэгдэл өндөр байна. Хурдны өлгий нутаг аймагт ирээд хоёр морь орж, нэг нь түрүүллээ.
-Хурдан морь учраас удам угшил ярих ёстой?
-Дорноговь аймгийн Их хэт адуу. Баатархүү гэдэг дүүгээсээ 12 настай морь авч байсан. Одоо 17-той. Орон нутагт аймаг, сумын наадамд 30 гаруй орсон морь доо. Өнгөрсөн намрын Гиннесийн 4929 морины уралдаанд бүсдээ аман хүзүүдсэн.
-Жавхлант шарга уралдаанд хэд дэх удаагаа оролцож байна вэ?
-Урьд нь морьтой биш, үзэгчийн хувиар ирж байсан. Энэ удаад анхныхаа түрүүг авлаа. Харин Алтан овооны наадамд ирж байсан. Ер нь Сүхбаатарын наадам надад ээлтэй байдаг юм. Алтан овоод хоёр түрүү, гурван айраг авч байсан.
-Энэ жилийн хувьд хаврын уралдаануудыг шүлхий гарсантай холбогдуулж хориглосон. Гэхдээ мэр сэр орон нутагт уралдаанууд болж байсан. Ер нь морин жилийн хэд дэх уралдаандаа оролцож байна вэ?
-Дүнжингаравт очсон. 12-13-аар давхисан даа.
-Нутгаасаа хэдүүлээ ирэв дээ?
-Улаанбаатарын Өлзийт хорооллоос олон л морь ирсэн байна. Би гурван их насны морьтой ирсэн, хоёр нь орлоо. Ер нь хязаалан, шүдлэн, даага гээд дөрвөн настай ирсэн дээ.
-За баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна