Унаач Х.Буян-Эрдэнэ: Ногоон хязаалангаа анх удаа унаж тавлууллаа

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 09 -нд

Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шарга” наадмын хязаалан насны уралдаанд унасан хүлгээ айргийн таваар давхиулсан унаач бол Хүрэлсүхийн Буян-Эрдэнэ юм. Тэрээр дөрөв дэх жилдээ хурдан морь унаж байгаа аж.
-Сайхан наадаж байна уу. Дүүгийн унасан хүлэг “Жавхлант шарга” наадмын хязаалан насны уралдаанд айргийн таваар орлоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайхан наадаж байна. Намайг Хүрэлсүхийн Буян-Эрдэнэ гэдэг. 13 настай. Би дөрөв дэх жилдээ хурдны морь унаж байна.
-Хаанаас ирсэн бэ?
-Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас. Энэ наадамд Мөнхтөр гэдэг хүний морийг унасан. Ер нь энэ хүний уясан морийг байнга унадаг. Би 2012 онд улсад очиж уралдаж байсан, их морь 40 хэдээр орсон. Өнөө зун явна гэсэн газар луу очиж наадна даа.
-Улсын наадамд очиж уралдаж байсан гэхээр туршлагатай унаач байх. Морио яаж хурдлуулдаг вэ. Өнөөдрийн хувьд яаж уралдав?
-Яахав дээ, яг үзүүр лүү нь явуулсан. Явуулсаар байгаад л таваллаа даа. Ногоон хязаалангаа анх удаа унаж байна.
-За баярлалаа. Дүүдээ амжилт хүсье.

У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна