"Булганхангай-2014" аймгийн Алдарт уяачдад хүндэтгэл үзүүлэх хаврын бүсийн уралдаан

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 07 -нд

Булганхангай нутгаас морин жилд тодорсон аймгийн Алдарт уяачдад хүндэтгэл үзүүлэх “Булганхангай-2014” аймгийн хаврын бүсийн хязаалан, шүдлэн насны хурдан морьдын уралдаан 2014 оны тавдугаар сарын 04-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү уралдааны үеэр аймгийн Алдарт уяачдад хүндэтгэл үзүүлж, уралдаанч хүүхдүүдэд “Булганхангай” МСУХ-ны ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Манлай уяач Д.Хишигжаргал нар хурдан удмын таван даага бэлэглэж, нутгийн адууны удам угшилыг сайжруулах зорилготой хурдан адууны үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Уралдааныг аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид,  аймгийн Цагдаагийн газар, Хүн эмнэлэг, МИГ даатгал, Гэр бүл хүүхдийн төлөө газрын ажилтнууд, SM телевиз, Булган сумын Соёлын ордны ажилтнууд хамтран оролцож, зохион байгуулж ажиллаж, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн 27 сумын уяачид хүлэг морьдынхоо хурд шандсыг шалгаж уралдууллаа.
Хязаалан насанд 49 хурдан үрээ мордсоноос:
1. Булган аймгийн Хангал сумын уяач Э.Орхоны хул
2. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Дэндэвдоржийн  хар
3. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Х.Шижирбаатарын хүрэн
4. Булган аймгийн Булган сумын уяач М.Цогт-Очирын саарал
5. Булган аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Чулуунбаатарын бор
Шүдлэн насанд 42 хурдан үрээ мордсоноос:
1. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул Отгонбаярын цоохор 
2. Булган аймгийн Могод сумын уяач С.Батбаярын  хээр 
3. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, сумын Алдарт уяач Я.Сүхбаатарын хонгор
4. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугул, аймгийн Алдарт уяач Б.Дэндэвдоржийн хүрэн
5. Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Бат-Эрдэнийн хээр

Даага насанд 19 хурдан даага мордсоноос:
1. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, сумын Алдарт уяач Г.Гантулгын хул
2. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уяач Т.Тогоохүүгийн хүрэн
3. Булган аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач В.Наранхүүгийн хонгор
4. Булган аймгийн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Отгонбаярын ухаа
5. Булган аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач В.Наранхүүгийн хонгор
Эрлийз доод ангилалд:
1. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Зоригоогийн хээр
2. Булган аймгийн Булган сумын уяач Ч.Жаргалсайханы хээр
3. Булган аймгийн Бугат сумын уяач М.Булгантамирын  хүрэн
4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ариунтөгсийн ухаа
5. Булган аймгийн Орхон сумын уяач Цэрэнчимэдийн хүрэн тус тус хурдаллаа.

“Булганхангай” МСУХ-ны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна