"Партизан хурд-2014" буюу Гүнтийн ногооны нэрэмжит уралдаанаас...

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 07 -нд

"Партизан хурд" МСУХ нь байгуулагдаад гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ сарын 3-нд уламжлалт хаврын уралдаанаа зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл, олон улсын эв санааны нэгдлийн баярын өдөр Майн нэгэн гэж төвлөрсөн эдийн засгийн үед байсан. Энэ үеэс Партизаны өвөг дээдэс морио уяж уралдуулж байжээ. Энэ заншлыг сүүлийн хэдэн жил тус уяачдын холбоо сэргээж байгаа аж. Мөн Гүнтийн ногоон гэж хурдан адуу байсан бөгөөд түүний  нэрэмжит наадмыг энэ хүний ах дүү нар нь сүүлийн 5-6 жил Партизандаа зохион байгуулсан байна. Өнгөрсөн жилээс "Партизан хурд" МСУХ-той хамтарч их нас, соёолон, даага гэсэн гурван нас уралдуулдаг болжээ. Өнгөрсөн бямба гарагт болсон "Партизан хурд" буюу Гүнтийн ногооны нэрэмжит уралдаанд Төв аймгийн Батсүмбэр,  Чандмань, Жаргалант, Нөхөрлөл, Атар,  Улаанбаатар хотын Өлзийт хорооллоос уяачид оролцож хурдан хүлгүүдийнхээ шандсыг сорьсон юм. Нэг насанд 30-40 хурдан хүлэг тоосоо өргөлөө. Ингээд цувааг танилцуулъя.
Их нас
1. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Жаргалсайханы хул
2. Партиза. Шижир бригад. М.Бямбахишигийн хар
3. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Б.Бөхбатын шарга
4. Партизан. Нарийны бригад. Ч.Энхбатын зээрд
5. Партизан. Нарийны бригад. Б.Энхболдын хээр
Соёолон
1. Партизан. Ё.Даваагийн хар
2. Партизан. Шижир бригад. Б.Ганбаатарын хонгор
3. Партизан. Шар хад бригад. Х.Цэгмэдийн хүрэн
4. Партизан. Шар хад бригад. Ц.Мөнхгэрэлийн хүрэн
5. Төв аймгийн Батсүмбэр сум. Б.Сандагийн хээр
Даага
1. Төв аймгийн Батсүмбэр сум. Нурмухамедын хар
2. Партизан. Батбуянгийн хүрэн
3. Партизан. Шижир бригад. Пүрэвдоржийн сартай хүрэн
4. Партизан. Нарийны бригад. Энхбаярын хээр
5. Партизан. Нарийны бригад. Гантөрийн хул тус тус хурдаллаа.
Б.Баттөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна