Хурдан морь унаач Г.Отгонпунцаг: Шороотой үед уралдах нь илүү хүндрэлтэй байна

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 06 -нд

-Азаргаа айргийн дөрвөөр хурдлуулсан авхаалжтай хүүд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ганбаатарын Отгонпунцаг гэдэг. Би энэ жил 12 настай. Анх гурван настайдаа морь унаж сурсан. Тэгээд удалгүй хурдны морь унадаг болсон.
-Өнөөдрийн уралдаан ямар санагдав?
-Шороо тоос ихтэй болохоор зам харагдахгүй байсан. Машинууд нь дээр гарчихаад тоосон дунд уралдахаар урдах замаа харагдахгүй байна лээ.
-Өмнө нь хаврын уралдаануудад морь унаж байсан уу?
-Унаж байсан. Аймгийн бүсийн уралдаанд арван хэдээр давхиулж байсан.
-Цастай үед уралдах, шороотой үед уралдах хоёрын аль нь илүү хүндрэлтэй байна вэ?
-Шороотой нь илүү хүндрэлтэй байна. Нүд ам руу ороод. За харагдахгүй хэцүү байлаа. Цастай үед уралдах нь илүү дээр байдаг.
-Өнөөдрийн уралдаанд хэдэн насны морь унах вэ?
-Гурван насны морь унана.
-Дараагийн уралдаануудад чинь амжилт хүсье.
-Баярлалаа.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна