Дорнодын Баянтүмэн Хан-Уулын тахилгын наадам болно

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 05 -нд

Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 3-нд буюу аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 31-ны өдөр тохиож буй Дорнод нутгийн зон олны шүтээн Баянтүмэн Хан-Уулын тахилгын баяр наадмаар  аймгийн Морин спорт, уяачдын холбооны нэрэмжит Их нас, соёолон, хязаалан насны хурдан морьдын уралдаан зохион байгуулагдана. Аймгийн МСУХ-ноос Их нас, соёолон морьдыг байлж, хязаалан насны морьдыг сүсэгтэн олны хандиваар байлах тул зохион байгуулагчдад урьдчилан хандана уу...
Тахилгын баяртаа та бүхэн үндэсний дээл хувцсаар гоёж,  хүлэг морьдоо унан “Шилдэг морьтон” шалгаруулах тэмцээнд оролцохыг  уриалж байна. 
Жич: Уралдаанч хүүхдэд хамгаалалтын малгай, хувцас заавал өмсгөж, гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулсан байхыг эцэг эх, уяачдад анхааруулж байна.

                                          Аймгийн МСУХолбоо
                                          Хэрлэн сумын ЗДТГазар
                                          Зохион байгуулах хороо  Утас: 9890 5577

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна