Хоёр бүсийн түрүү халиун морины эзэн С.Туяа: Халиун мориныхоо буянаар жил дараалан шинэ мотоцикль хөлөглөсөн
Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Содномцэрэнгийн Туяатай уулзаж ярилцлаа. Монголын хамгийн анхны бүсийн уралдаан буюу 1995 оны Сар хайрханы даншиг наадамд халиун морио түрүүлгэж байсан түүнийг хурдан морь сонирхогчид андахгүй бизээ. Хоёр бүсийн түрүү хурдан халиуны эзэн өдгөө Төв аймгийн Эрдэнэ суманд аж төрж байна. Ингээд сумын Алдарт уяач С.Туяагийн яриаг хүргэе. Таалан соёрхоно уу?
-Хоёр бүсийн уралдааны түрүү алдарт халиун морины эзэнтэй уулзсандаа таатай байна. Хурдан хүлгийн тань талаар яриагаа эхэлье?
-Халиун морь Завхан голын унага. Бүр тодруулбал Хомын борлогуудын угсааны адуу. Дааган цагаасаа эхлэн уягдаж, сумын наадамд дандаа айрагдаж байсан адуу. Түрүүлж байгаагүй юм.
-Та хэдтэйд нь авсан юм бэ?
-Анхны эзэн нь Нямсүрэн гэж хүн байгаа юм. Тэр хүн шүдлэнд нь Нүрзэд гэдэгт зараад би нас нийлдэг жил нь тэр хүнээс нь авч байсан юм.Надад иртлээ уралдсан болгондоо айрагддаг одоогийнхоор бол хурд нь танигдчихсан байсан адуу.
-Тэр үедээ хурд нь танигдсан адууг ямархуу ханштайгаар авч байсан юм бэ?
-1994 оны өвөл гурван тэмээ, хоёр адуу гэсэн таван бодоор л авч байсан. Тэгээд 1995 оны зун уяад бригадын өдөрлөгт түрүүлээд, Увс аймгийн Завхан сумын 70 жилийн ойд очиж дахиад түрүүлсэн. Сар хайрханы даншиг чинь наймдугаар сарын 5-нд болж байсан билүү дээ. Тэнд уралдаад дахиад түрүүлсэн. Үндсэндээ халиун морь тэр жил гурав уралдаж, гурав түрүүлсэн.дараа жил нь сумынхаа наадамд аман хүзүүдээд, 1997 онд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд болсон баруун бүсийн уралдаанд дахиад түрүүлж, манай аймгийн Сонгино сумын 70 жилийн ойд гурвалсан.
-Сар хайрханы наадам хэр өргөн болж байсан бэ?
-Өө их өргөн наадам болж байсан. Их насанд гэхэд л 640-өөд адуу мордсон юмдаг. Анхны том наадам байсан болоод олон аймгийн уяачид ирсэн дуулдаж, “Хөвсгөлийн Хулгар хээр гэдэг мундаг морь ирж гэнэ” гээд л шуугиад байж билээ.
-Халиун морио түрүүлнэ хэмээн таамаглаж байв уу?
-Увс аймгийн Завхан сумын ойд очиж ирчихээд нутгийнхандаа загнуулсан.
-Юу гэж загнахав?
-Нутагт нь ийм том наадам болох гэж байхад сумын наадамд очоод сайн морио баллачихлаа гээд./инээв/ Завханы 70 жил арваадхан хоногийн өмнө болсон болохоор арга ч үгүй байх л даа. Нэгэнт уралдаад ирчихсэн юм чинь яахав алдвал алдаад,онолвол ононо биз гэж бодоод байж байтал халиун морио алдчихсан. Тэгээд даншиг болохоос гуравхан хоногийн өмнө олж аваад эхний өдөр нь жаахан хөлөргөөд, дараагийн өдөр нь үсэргэж, гурав дахь өдөр нь амраагаад л мордуулсан. Давхар уяаны адуу байсан болохоор уяа нь тэгтлээ алдраагүй байсан байх. Тэгээд л тэр олон хүлэг дундаас түрүүлж, нутгийнхаа нэрийг гаргасан.
-Зэм хүртэж байсан хүн магтаалд умбаа байлгүй?
-Тэгэлгүй яахав. Таарсан хүн болгон л баяр хүргэж, магтаж сайшаагаад зөндөө л юм болж байсан. /инээв/
-Түрүү морио юугаар мялааж байсан юм бэ?
-Иж планет-5 мотоцикль өгч байсан. Тэр үеийн хамгийн том бай нь байлаа шүү дээ.
-Дэлгэрийн бүсийн наадам хэр өргөн болж байсан бэ? Тэр үеийн дурсамжаас хуваалцаач?
-Бас л их олон морь уралдаж байсан. Бараг 600-гаад морь мордсон гэдэг байх шүү. Тэгээд 200 нь дутуу эргэж будлиад, үлдсэн 400 хэдэн мориноос миний халиун түрүүлж байсан юм. Дэлгэр сум манай нутгаас 400 гаруй км зайтай. Бригадаасаа ганцаараа морио хөтлөөд гарч байлаа.
-Хэд хонож очиж байв?
-За мэдэхгүй,14-15 хоносон байх шүү. Тааваар нь явсан. Дэлгэрт халиун морь түрүүлээд дахиад мотоцикль авч, “жилийн зайтай хоёр мотоцикльтой болчихлоо” гээд улс амьтан шуугиж л байлаа.
-Моринд дуртай бизнесменүүд хурдан адуунд нүд унагаж байсан үе. Халиун морийг сонирхож санал тавьж байсан уу?
-Байгаагүй ээ. Хоёр даншигт түрүүлсэн юм чинь үнэтэй байна гэж бодсон уу надад “авъя” гэж хэлсэн хүн үнэндээ байхгүй ээ.
-Халиун морь чинь хэд хүртлээ уралдсан бэ?
-18-19 хүртлээ уралдсан.Бригад, сум, бүсийн наадам гээд нийтдээ 30,40-өөд орсон байх. Ер нь уралдсан болгондоо цагаан юм амсуулдаг адуу байсан шүү. Газар холоос болоод аймгийн наадамд л уралдуулж чадаагүй. Түүнээс өөрийнхөө болон Дөргөн, Увсын Завхан зэрэг энэ хавийнхаа сумдын наадмуудыг алгасч үзээгүй ээ. 1998 онд 1000 гаруй км зам хөлөөрөө туулан Өвөрхангайн Хархоринд болсон анхны “Их хурд”-д уралдан, 100-гаар давхиж байсан. Түүний дараагийн том наадам нь 2006 оны Хэнтий хөдөө аралд болсон зүүн бүсийн уралдаан юм шив дээ. Тэнд мордуулах гээд аваад очтол хөл нь болохоо байгаад уралдуулалгүйгээр зодог тайлсан юм. Түүнээс хойш хоёр жил хэртэй болоод өнгөрсөн дөө хөөрхий. Сар хайрханы даншигт түрүүлснийх нь дараа албан ёсоор Түмэн эх цол олгосон. Дэлгэрийн наадмын дараа Даян түмний эх цол өгнө гэж байсан ч тэр нь ирээгүй.
-90-ээд оны дунд үед шуугиулж явсан эрхэм уяач сумын Алдарт цолтой юм. Гаргасан амжилттай нь харьцуулахад чамлахаар ч юм шиг?
-Сар хайрханы даншигт миний аав Содномцэрэнгийн нэр дээр, Дэлгэрийн даншигт бол миний нэр дээр мордсон.Тэгээд тэгдэг юмуу алдар цол өгөөгүй. Харин сүүлд намайг наашаа /Төв аймгийн Эрдэнэ сумаа хэлж байгаа бололтой/ ирсний дараа сумын Алдарт гэсэн цол тэмдэг өгсөн. Би чинь 2002 онд энд ирсэн. Сумын Алдарт уяач болоод дөрвөн жил болж байна.
-Аав тань хурдан хүлгийн хийморьт сүслэгч нэгэн байсан бололтой. Аавынхаа тухай дурсамжаас хуваалцаач?
-Миний аав хурдан бор, алаг, хүрэн зүсмийн морьдтой. Сум орон нутагтаа бол нэртэй төртэй уяач явсан. Сумандаа гэлтгүй Увс аймгийн Завхан, Завхан аймгийн Алдархаан, Завханмандал зэрэг сумдын наадамд очиж байнга айраг, түрүү авдаг байсан хүн. Аавын маань хурдан морьд дан Хомын борлогуудын угшилтай хүлгүүд байсан гэдэг. Тэр үед би жаахан байсан учраас сайн мэддэггүй юм. Нэг шарга морийг нь унаж Ургамал сумын наадамд таваар давхиулж байсан юмдаг. Би эцэг эхээс наймуулаа. Манайхнаас би л ганцаараа аавыгаа залган морь уяж байна даа.
-Дээдсийнхээ буян заяаг үргэлжлүүлж яваа Туяа уяачийн нэртэй өөр ямар ямар хурдан хүлгэд бий вэ?
-Бас нэг хээр морь байсан. Даагандаа хурдан байсан хул буурал үрээгээ нэг айрагдуулаад алдчихсан. Уг нь тэр их хурдан адуу болох байсан байх. Тэгээд голдуу халиун мориороо л наадаж байсан даа. Тэр үед одоогийнхтой адил морь ачна гэж байсангүй. Олон морь хөтөлж явахад хүнд шүү дээ. Тэгээд цөөн хэдэн морь л уядаг байсан.
-Эрдэнэ суманд суурьшаад овоо хэдэн жил болчихож байгаа юм байна. Энэ хавиараа уралдаж байна уу?
-2002 онд энд ирсэн. Ноднингоос эхлээд ахынхаа морьдыг уяж байна. Нэг азарга нь өнгөрсөн жил Эрдэнэ сумын 90 жилийн ойд гурвалсан. Энэ жил сум орон маань ойтой учраас ганц нэг адуу тэжээгээд бэлтгэж л байна.
-Уясан хүлгэд нь хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажлын амжилт хүсье.
А.Тэлмэн
8 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
66.181.161.123
Nutgiin mine neriig manduulj yawsan aldartai saihan uyaach hurdan hvleg bailaa Tuyaagiin haliun Tsedewiin heer gej aldartai saihan hvleg moridtoi sum aimag zergeldeeh aimag sumiinhan neriig ni sonsood uwdug ni chicherdeg bsan gej yridagsan Tsedew gedeg ni minii emeegiin tursun dvv Ulsiin sain malchin saihan nagats ah mine zaluugaaraa burhanii orond odson doo
Reply66.181.188.162
Ачаад очсон бол Их хурдад түрүүлэх байсаан гэж олон хүн ярьдаг юм билээ. Моринд дуртай Монгол хүн бүрийн мэддэг цуутай хүлэг байлаа гэж.
Reply66.181.161.70
1995 oni 8 sarin 3-5 nd danshig bolj baisan argalantin hudagin zvvn tald maihnaa tatsan bj bilee sumaas gantsaaraa uwsin olgii sumiin uyachidig dagaj anhni tom naadamd morido hotloj irej uyaj baital svvlinii shvvlttei 1 mori hajuudaa 3 moritoi 4wvvlee shono mini maihni gaduur ireed uyani hajuugaar dvvsh vnegtiin har uul chigleed ywsanig ni ogloon tuya ezen ireed duulaad araasan ywaj bilee
Reply66.181.161.110
zabhan sumin 70 n jild aman huzuulsen 1d s tumenolziiriin heer dabhisan
Reply103.240.241.110
ИХхурдад ачаад очсон бол түрүүлчих л байсан 6сард хөлөөрөө очсон гацхан морь халиун морь байсан , ачаад ир гж өгсөн мөнгөөр дампуураагүй бол ч
Reply139.5.219.157
сар хайрханы даншигт түрүүлэхдээ 2 халиун морьтой ирээд манай ахын машинаас уяаад нэг халиунаа үлдээгээд явсан эргэж ирээд машинд хадаг уяаад хүмүүс бужигнаад бхаар гайхаад очсон чинь эндээс уяж байгаад мордуулсан түрүүлчихлээ гээд билэгшээгээд бѳѳн баяр болж байсан бѳхѳд нь Бумаа ах маань түрүүлээд бѳѳн дурсамжтай наадам болж билээ танд сайн сайханыг хүсэе
Reply66.181.161.2
Manai angiin huu Baysgalantiin Chinbaatar gedeg huu haliun moriig unaj turuulegdeg bailaa dursamj ni orsongui dee
66.181.189.216
Мандал угшилтай адуу
Reply