Аймгуудын барилдаан болсоор...

А.Тэлмэн
2014 оны 5-р сарын 01 -нд

Увс аймгийн Хяргас сумын харьяат, ардын хувьсгалын 10 жилийн ойн их баяр наадамд 5 давж начин цолд хүрч асан Ловсойн Хаймчигийн нэрэмжит барилдаан боллоо. А.х.а О.Гантулга, а.а Г.Батням, ц.а Б.Ганзориг, а.а Н.Ганзориг  нараар манлайлуулсан хүчит 64 бөх зодоглон барилдсан бөгөөд их шөвөгт а.х.а О.Гантулга а.а Г.Ганнямыг амлаж дотуур өхийлдөхөд дагуулж татаад давсан бол тунасан Ганзоригуудын барилдаанд цэргийн арслан Бадрахын Ганзориг татаж хавираад тун төвөггүй давав. Үзүүрт цэргийн арслан зүүн талдаа дагуулж хөмрөөд давснаар ойрд гаргаагүй амжилтаа гаргаж түрүүлэв. Ийнхүү Увс нуур дэвжээний ээлжит барилдаанд Увсын дөрвөн “Ган” арслан шалгарлаа.
Баянхонгор аймгийн Их Богд дэвжээний ээлжит барилдаан болж ун. Б.Баянжаргал, Ж.Чулуунбат, а.а М.Отгонням, Д.Энхбат, Б.Эрдэнэхүү нараар манлайлуулсан хүчит 88 бөх зодоглон барилдсанаас а.а Б.Эрдэнэхүү 7 даван түрүүлж у.н Ж.Чулуунбат үзүүрлэв. У.н Б.Баянжаргал их шөвөгт шалгарсан бол а.а а.аД.Энхбат, а.а Б.Бат-Орших, а.з Б.Сүхбаатар нар дунд шөвөгт үлдэв.
Сумын заануудын барилдаанд сумын заан Ганзоригийн Жамбалдорж түрүүлж, Догсомын Алтаншагай үзүүрлэлээ. Их шөвөгт Х.Лувсаншарав, Г.Цэрэнчимэд нар үлдлээ.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна