Үндэсний сонгодог бүтээлийн эх хувилбарыг сэргээх төсөл амжилттай үргэлжилж байна

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 30 -нд

М-Си-Эс Групп, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний сонгодог бүтээлийн нот, партитурыг сэргээх төсөл” амжилттай үргэлжилж, нийт бүтээлийн 50 гаруй хувь дижитал хувилбарт шилжжээ. М-Си-Эс Группын 20 жилийн ойн хүрээнд “Үндэсний өв, соёлыг хамгаалах хөтөлбөр”-ийн дагуу эхлүүлсэн энэхүү төсөл 2014 онд үргэлжлэх бөгөөд нийт 40 гаруй үндэсний сонгодог бүтээлийн эх хувилбарыг сэргээхээс “Чингис Хаан”, “Үнэн”, “Гэсэр” дуурь, “Тэнгэрийн Ташуур”, “Уран Хас”, “Үйлийн Гурван Толгой” балет зэрэг 20 гаруй бүтээлийн нот, клавир, партитур дижитал хувилбарт шилжээд байна.
Үндэснийхээ сонгодог бүтээлийг сэргээх, хайрлан хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр нэрт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Э.Чойдог, С.Гончигсумлаа зэрэг алтан үеийнхнээс эхлээд үе үеийн уран бүтээлчдийн бүтээлийн цор ганц, гараар бичсэн эх хувилбар устах аюулаас бүрэн сэргийлэхээс гадна нэгэнт дижитал болсон хувилбараас дуучид, хөгжимчид, удирдаачдын тоо бүрээр ажлын хэрэгцээнд хэвлэн, олшруулах боломжтой болж буй.
mcs.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна