Өлгийн хүчтэнүүд манлайллаа
А.Тэлмэн Дундговь аймгийн “Түшээт ханы аварга”, Баян-Өлгий аймгийн “Бес Богда Бүргэд” дэвжээний бөхчүүдийн “Багийн нөхөрсөг барилдаан” боллоо. Барилдааныг хоёр аймгийн бөхдөө сэтгэлтэй залуус нэгдэж санаачлан зохиосон агаад барилдаан элдэв маргаан будлиангүй сайхан болж өндөрлөлөө. Баг багийн 8 бөх эсрэг багийн бүх бөхтэй тойрч барилдан бүгд 64 барилдаан болсон бөгөөд уран хурц, түргэн шуурхай барилдаан олонтой үлгэр авмаар сайхан барилдаан боллоо. Барилдааныг зохион байгуулахад хамгийн ихээр тусалсан, Дундговь аймгийн харьяат, ЗХ-ий 017-р ангийн ажилтан, улсын засуул Сандуймаагийн Зэвэгт талархал илэрхийлье. Ингээд барилдаандаа анхаарлаа хандуулна уу.
ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГТ:
А.Алтанхуяг а.х.а Эрдэнэдалай сум
Н.Энх-Амгалан а.а Говь-Угтаал сум
А.Саруулсайхан а.а Говь-Угтаал сум
Б.Бат-Эрдэнэ а.з Сайнцагаан сум
Х.Батбаяр а.х Өндөршил сум
Г.Баяржавхлан а.н Дэрэн сум
Ч.Цогтбаатар а.н Луус сум
Э.Даш с.з Эрдэнэдалай сум
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАГТ:
Б.Баатарцол а.а Булган сум
Б.Серик а.а Улаанхус сум
М.Еркебулан а.а Алтай сум
Б.Төмөрбаатар а.х Булган сум
Н.Мустафа а.н Дэлүүн сум
У.Береке а.н Цэнгэл сум
Д.Бейбит а.н Ногооннуур сум
Т.Эрболат а.н Дэлүүн сум
НЭГДҮГЭЭР ТОЙРОГ
Барилдаан эхэлмэгц Дундговь аймгийн Өндөршил сумын харьяат, аймгийн харцага Х.Батбаяр а.х Б.Төмөрбаатарыг зүүн талдаа мушгиж даацтай тонгороод хамгийн эхний давааг давав. Хариуд нь а.н У.Береке а.а А.Саруулсайханыг баруун тахимдаж дайраад давснаар даваа унааны харьцаа 1:1 боллоо.
Гурав дахь даваа Өлгийнх байж а.н Н.Мустафа а.з Б.Бат-Эрдэнийг тосгуулж хавсраад тойрч ард нь гараад давчихав. Үүний хариуг хурц арслан А.Алтанхуяг тэр дор нь барьж, боксын улсын аварга, аймгийн начин Т.Эрболатыг харцагадаж голлож дайрах дархан мэхээрээ давав.
Дараагийн давааг Аварга дээд сургуулийн оюутан а.н Д.Бейбит авсан бөгөөд а.а Н.Энх-Амгаланг баруун золгооноос тахимдаад давлаа. Зургаа дахь давааг сумын заан Э.Даш авч багуудын тооны харьцаа 3:3 болов. Эрдэнэбатын Даш маш зоримог барилдаж шуудагнаас зүүн талдаа тун даацтай хавирч давсан юм.
Сүүлийн хоёр давааг Өлгийн арслангууд авсан бөгөөд Малшын Еркебулан Ганзоригийн Баяржавхланг зүүн давуулж гуядаад, Бередмуратын Серик Чүлтэмийн Цогтбаатарыг татаж мордоод тус тус давлаа.
Нэгдүгээр тойргийн барилдаанд Баян-Өлгийнхөн 5:3-аар илүүрхлээ.
ХОЁРДУГААР ТОЙРОГ
Хоёрдугаар тойргийн эхэнд Сайнцагаан сумын харьяат, аймгийн арслан Батсайханы хүү а.з Бат-Эрдэнэ а.х Б.Төмөрбаатарыг мушгиж тонгороод сайхан давав. Б.Төмөрбаатарын хувьд эхний хоёр барилдаанд мушгиж тонгорох мэхэнд сөхрөх нь энэ. Дараагийн давааг с.з Э.Даш авсан бөгөөд мөн л хавирчихав, Т.Эрболатыг.
Дараагийн таван давааг Өлгийнхөн дараалан авав. А.а Б.Серик а.н Г.Баяржавхланг дагуулж муриад, а.н Н.Мустафа а.а А.Саруулсайханыг шахаж татаж мордоод, а.н У.Береке а.а Н.Энх-Амгаланг дутуухан өмсөхөд дагуулж гуядаад, а.а Б.Баатарцол а.н Ч.Цогтбаатарыг мушгиж тонгороод, а.а М.Еркебулан а.х Х.Батбаярыг хонгодож дээр цацаад давцгаав. Харин сүүлийн давааг хурц арслан А.Алтанхуяг авсан бөгөөд а.н Д.Бейбитийг барьц сонгож түрээд давлаа.
Хоёрдугаар тойрогт Өлгийнхөн мөн 5:3-ын харьцаатай ялав.
ГУРАВДУГААР ТОЙРОГ
Энэ тойргийн эхэнд өмнөх хоёр тойрогт өвдөг шороодоод байсан а.х Б.Төмөрбаатар а.а А.Саруулсайханыг хавирахад сөрж тахимдаад анхны даваагаа авав. Мөн а.а Б.Серик а.х Х.Батбаярыг дутуу тонгороход үлдээд, а.а М.Еркебулан а.з Б.Бат-Эрдэнийг тахимдаад, а.н У.Береке а.х.а А.Алтанхуягийн баруун хөлд дайрч ороод давснаар эхний дөрвөн давааг Өлгийнхөн авав.
Түшээт ханыхны анхны давааг с.з Э.Даш авсан бөгөөд а.н Д.Бейбитийг мөн л хавирч давлаа. А.а Б.Баатарцол а.н Г.Баяржавхланг хонгодож дайраад, а.н Н.Мустафа а.а Н.Энх-Амгаланг татаж мордоод давснаар Өлгийнхөн энэ тойрогт илт давамгай ялах нь тодорхой болов. Харин сүүлийн барилдаанд а.н Ч.Цогтбаатар үетэй барилддагаа харуулж а.н Т.Эрболатыг мэхийг хариулж хутгаж түрээд давснаар нутгийнхаа хоёр дахь давааг авсан юм.
Ийнхүү энэ тойрогт Өлгийнхөн 6:2-оор давамгайллаа.
ДӨРӨВДҮГЭЭР ТОЙРОГ
Эхний гурван тойрогт дараалан ялагдсан Дундговийнхон энэ тойрогт эхнээсээ шийдэмгий сайхан барилдав.
А.н Г.Баяржавхлан а.н Т.Эрболатыг дүүгүүрдэхэд сөрж голлож дайраад, а.х Х.Батбаяр а.а Б.Баатарцолыг суйлаад давав. Унаагүй явсан хоёр бөх учраа таарч а.н У.Береке сумын заан Э.Дашийн зүүн хөлд орж нарийсгасан бөгөөд Даш аргагүй зүүн талтай хүн шиг хамгаалсан бөгөөд давуулж бариад тэр чигт нь хутгаад зүтгэчихэв. Ингэснээр Дундговийнхон гурван даваатай болж илт сэргэж эхэллээ. Дундговийн дараагийн давааг а.з Б.Бат-Эрдэнэ авсан агаад а.а Б.Серикийг ард нь гараад давсан юм.
Харин Өлгийнхний эхний давааг а.х Б.Төмөрбаатар авсан бөгөөд тэрээр а.а Н.Энх-Амгаланг тахимдчихав. Дундговийнхны хожлын давааг хурц арслан А.Алтанхуяг а.н Н.Мустафыг шахаж татаж мордсон даваагаараа авлаа. Харин үлдсэн хоёр барилдаанд Д.Бейбит Ч.Цогтбаатарыг шахаж татаад, М.Еркебулан А.Саруулсайханыг ард нь гараад тус тус давлаа.
Дөрөддүгээр тойрогт Дундговийнхон 5:3-ын харьцаатай ялав.
ТАВДУГААР ТОЙРОГ
Эхний давааг а.х Х.Батбаяр авсан бөгөөд а.н Т.Эрболатын оронд орсон а.а Х.Асеныг хонгодож цацаад давсан юм . Харин а.н Д.Бейбит а.н Г.Баяржавхланг түрж дайрахад гишгэдлийг тааруулж тун ч сайхан мушгиад давлаа. А.н У.Береке ээлжит даваагаа Ч.Цогтбаатараар авсан бөгөөд тахимдаж дайраад давав. Мөн а.а Б.Баатарцол а.з Б.Бат-Эрдэнийг гар уургалж мушгиад, а.а Б.Серик а.а А.Саруулсайханыг давуулахад сөрж хонгодоод, а.а М.Еркебулан а.а Н.Энх-Амгаланг мөн гар уургалж мушгиад давав. Энэ даваанд барилдааныг хошуучилж явсан с.з Э.Даш а.н Н.Мустафын баруун хутгах мэхэнд шороодсон бол а.х Б.Төмөрбаатар барилдааны явцад гэмтэл авч хурц арслан даваа авлаа.
Тавдахь тойрогт Өлгийнхөн 6:2-оор ээлжит ялалтаа авлаа.
ЗУРГАДУГААР ТОЙРОГ
Барилдаан явуулах журамд заасны дагуу нэг баг нэг сэлгээний гишүүнтэй байх бөгөөд ахин сэлгээ хийхгүй тул энэ тойргоос эмчийн магадлагаагаар барилдахгүй болсон а.х Б.Төмөрбаатартай барилдах оноолт таарсан сумын заан Э.Даш даваа авав. Салхитай, эрэмгий барилдаантай а.х Х.Батбаяр энэ тойрогт а.н Д.Бейбитийг уран цэвэрхэн ачиж давсан бөгөөд түүний хувьд энэ даваанд болоод хамгийн эхний тойрогт хийсэн шиг мэхээ өөртөө итгэлтэй, даацтай хийж барилдвал илүү олон даваа авч болохоор байлаа. Түүний хувьд тун осолтой барилдаантай бөх бөгөөд у.н Т.Баасанхүүг цэргийн наадамд түрүүлнэ хэмээж байхад 3-ын даваанд өвдөг шороодуулж байсан бөх өө.
Мөн энэ барилдаанд тун ч сайхан барилдаж байсан а.н У.Берекег а.н Г.Баяржавхлан баруун талдаа суйлж түрээд давав. Мөн а.а Б.Баатарцол а.а А.Саруулсайханыг, а.з Б.Бат-Эрдэнэ а.а Х.Асеныг тус тус хонгодоод, а.н Н.Мустафа а.н Ч.Цогтбаатарыг мордоод, а.а Б.Серик а.а Н.Энх-Амгаланг сонгож хавираад, а.х.а А.Алтанхуяг а.а М.Еркебуланг мөн сонгож суйлаад тус тус давлаа.
Энэ тойрогт Дундговийнхон 5:3-аар яллаа.
ДОЛООДУГААР ТОЙРОГ
А.н У.Береке а.х Х.Батбаярыг зүүн тахимдаад, а.з Б.Бат-Эрдэнэ а.н Д.Бейбитийг баруун тахимдаад, а.а Х.Асен а.а А.Саруулсайханыг зүүн наагаад, а.а Н.Энх-Амгалан а.а Б.Баатарцолыг ард нь гараад, с.з Э.Даш а.а М.Еркебуланыг мушгиад, а.н Г.Баяржавхлан а.н Н.Мустафыг гар уургалж хөнтрөөд тус тус давцгаав. Мөн а.х.а А.Алтанхуяг а.а Б.Сериктэй удтал барилдаж барьц сонгоод давав. А.х Б.Төмөрбаатартай барилдах байсан а.н Ч.Цогтбаатарт даваа авлаа.
Дундговийнхон 6:2-оор давамгайлав.
НАЙМДУГААР ТОЙРОГ
Сүүлийн тойрог эхэлмэгц а.а Н.Энх-Амгалан а.а Б.Баатарцолыг толгойг нь уургалж урагш гудлаад давсан бол а.х Б.Төмөрбаатартай барилдах байсан а.н Г.Баяржавхлан даваа авлаа. Ингэснээр Дундговийнхон 28 дахь даваагаа авч нийт тоо 28:30 болов. Гурав дахь барилдаанд а.х Х.Батбаяр а.н Н.Мустафыг хөмрөөд тун дөхүүлсэн боловч начин аргагүй бэлтгэл сайтай байгаагаа харуулж өөрийн голлон хийдэг мордох мэхээрээ даваа авлаа. Начин даваад хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан төдийгүй өөрөө гараа дээр өргөн баярлаж байгаа харагдлаа. Дараагийн давааг Дерветханы Бейбит авсан бөгөөд а.а А.Саруулсайханыг хутгаад давснаар Өлгийн бөхчүүд 32 дахь даваагаа хүртэв. Үүний дараа Э.Даш Б.Серикийг илт давамгайлж нааж хавирахад огтхон ч сандрлагүй дагуулж муриад өөрийн 7 дахь даваагаа авч багаа тэнцэл рүү дөхүүлсэн бол а.з Б.Бат-Эрдэнэ а.н У.Берекег тосгуулж хавирах гэхэд сөрж тахимдаад улмаар давхар хамаад сайхан давснаар нутгийнхаа хөгжөөн дэмжигчдэд найдвар төрүүллээ. Гэсэн хэдий ч сүүлийн хоёр барилдаанд а.а Б.Баатарцол а.х.а А.Алтанхуягийг хөнтрөөд, а.а М.Еркебулан а.н Ч.Цогтбаатарыг зайлж хавираад давснаар энэхүү барилдаанд Баян-Өлгий аймгийн Бес Богда бүргэд дэвжээний бөхчүүд 34 даваатайгаар тэргүүн байр эзэлж хагас сая төгрөгийн бай хүртлээ. Түшээт Ханы Аваргынхан сүүлийн тойргуудад илт сэргэсэн ч даваа арайхан дутаж удаалав.
Энэ барилдаанд давааны тоогоор тэргүүлсэн сумын заан Эрдэнэбатын Даш, дэд байрт шалгарсан а.х.а А.Алтанхуяг нарт шагналыг гардуулсан бөгөөд энэ өдөр аргагүй сайхан барилдсан сумын заан Э.Дашид хоёр гурван ч хүн улсын цолд ойрхон бөхийн шагнал гардуулж байгаа харагдлаа. Монгол хүн амны бэлгээр гэдэг дээ.
МУИС-ийн оюутан Төмөрбаатарын Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна