Шилдэг начингуудын шимтэй тулаан болно
А.Тэлмэн
МҮБХ, “Хамаг Монгол” студитэй хамтран “Начин цолтнуудын багийн халз барилдаан”-ыг тавдугаарсарын 3-ны өдөр зохион байгуулах гэж байна. Сүүлийн үеийн барилдаануудад оролцсон байдал болоод үзэгч түмний хүсэлтийн дагуу сонгогдсон 12 начин хоёр багт хуваагдан барилдана.
Нэг багийг улсын өсөх идэр начин Э.Энхбат ахлах бол нөгөө багийг Монгол Улсын начин Ч.Баянмөнх ахлан оролцох юм байна.
Зүүн жигүүрт:
1. Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн Энхбат
2. Улсын начин Дугардоржийн Батбаяр
3. Улсын начин Баатарын Амарзаяа
4. Улсын начин Цэдэнбазарын Одбаяр
5. Улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва
6. Улсын начин Төрөөгийн Баасанхүү
Баруун жигүүрт:
1. Улсын начин Чотонгийн Баянмөнх
2. Улсын начин Батмөнхийн Сангисүрэн
3. Улсын начин Амарын Батмөнх
4. Улсын начин Жаргалсайханы Чулуунбат
5. Улсын начин Баатархүүгийн Пүрэвсайхан
6. Улсын начин Лувсандоржийн Цэрэнтогтох
Өнгөрсөн жил дөрөвдүгээр сарын 21-ий өдөр болж зүүн жигүүрээс:
1. у.ө.и.н Э.Энхбат
2. у.н Ду.Батбаяр
3. у.н Б.Батмөнх
4. у.н Б.Амарзаяа
5. у.н Ц.Одбаяр
6. у.н Р.Пүрэвдагва нар
Баруун жигүүрээс:
1. у.ө.и.н Ш.Жаргалсайхан
2. у.ө.и.н Б.Гончигдамба
3. Ч.Баянмөнх
4. у.н Б.Сангисүрэн
5. у.н А.Батмөнх
6. у.н Б.Пүрэвсайхан нар барилдаж зүүн жигүүрийн бөхчүүд 23 даваа авсан амжилтаар ялж байсан билээ.
Өнгөрсөн жилийн барилдаанд у.н Р.Пүрэвдагва уналгүй зургаан даваа авсан бол у.н Б.Пүрэвсайхан 5 даваа авч 2 удаа шороодож байлаа. Зургаан барилдаанд барилдсан атал юунд 5 давж 2 унасан гэж байгаагийн учрыг бөхөө шимтэн үздэг уншигчид маань сайн мэдэж байгаа болов уу. Гуравдугаар тойргийн барилдаанд у.ө.и.н Б.Гончигдамба гэмтэж түүний оронд багийнх нь гишүүд нөхөн барилдсан билээ. Хоёрдугаар тойрогт хоёр Пүрэв тааран барилдаж Пүрэвдагва давсан тул Пүрэвсайхан начин даагаа нэхэхийг хүсч хамгийн сүүлийн тойрогт Б.Гончигдамбын оронд Пүрэвдагватай барилдаж мөн шороодож өөрийн авсан 5 даваа, 1 унаан дээр ахин нэг унаа нэмсэн юм.
Энэ барилдаанд у.ө.и.н Э.Энхбатын у.н Б.Сангисүрэнг хавирсан, у.н Ц.Одбаярын у.ө.и.н Ш.Жаргалсайханыг таллаж тахимдсан, у.н Р.Пүрэвдагвын у.н Б.Пүрэвсайханыг дагуулж мурьсан, у.н Б.Сангисүрэнгийн у.ө.и.н Э.Энхбатыг голлож дайрсан, у.н Р.Пүрэвдагвын у.ө.и.н Ш.Жаргалсайханыг дунгуйлдаж татсан, мөн у.н Р.Пүрэвдагвын у.н Б.Сангисүрэнг сэжиж эргээд давсан зэрэг сонирхолтой сайхан барилдуунууд олноор гарч үзэгчдийг уулгалуулж байсан билээ. Тэгвэл өнөө жилийн энэ “тулаан”-д ямархуу болохыг, ямар барилдаан гарахыг 5 дугаар сарын 3-ы Бямба гарагт Монгол Бөхийн Өргөөнд очиж мэдэж болох юм .
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна