Аймгийн Алдарт уяач Ө.Пүрэвбаатар: Сайн моринд үнэ хайрладаггүй


-Хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн 20-иод жилийн хөдөлмөрөө үнэлүүлэн Алдарт уяач цолны эзэн болсон танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Шинэхэн Алдарт аль нутгийн хүн бэ?
-Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хүн. Манай өвөг дээдэс хэдэн үеэрээ хурдан адуутай нөхөрлөсөн хүмүүс. Тэднийгээ залгамжлан хүлэг морио уяж сойн өнөөдрийн амжилтанд хүрсэндээ баяртай байна.
-Удамт уяачдын үр сад хойно хурдан морь унадаг байсан биз?
-Уналгүй яахав. Миний аав Өлзийхутаг эмч хүн байсан учраас морь мал уядаггүй. Харин Энхтайван гээд ах маань морь уядаг. Би хүүхэд байхдаа тэр хүний уясан морийг унадаг байлаа. Ах маань Гүржавын Энхтайван буюу нутаг орондоо Өндөр уяач гэгдэн хүндлэгдсэн мундаг хүн байсан.
-Тэгвэл уяачийнхаа гарааг хэдий үеэс эхэлсэн юм бэ?
-1982 онд аравдугаар ангиа төгсч Улаанбаатар хотод ирээд тэр үеийн Политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. Тэр таван жилд морь малтай ойр байх боломж байгаагүй ээ. Бидний үеийн оюутнууд чинь даалгавар ихтэй. Чөлөөт цагаараа хавар, намрын ажилд дайчлагддаг зав багатай хүмүүс байлаа шүү дээ. Тэгээд сургуулиа төгссөний дараа буюу 1998 онд МУ-ын Алдарт уяач, начин Дэмбэрэл агснаас шүдлэн үрээ бэлгэнд авч, тэр жилээ Улсын наадамд аман хүзүүнд хурдлуулж байлаа.
-Андуураагүй бол хар үрээ Дэмбэрэл Алдартын нэр дээр цоллогдож, амжилт нь ч тэр хүний дээр бичигддэг санагдах юм?
-Тэр үед Дэмбэрэл гуайд улсын цолд хүрэхэд нэг айраг дутуу байсан учраас өөрийнх нь нэр дээр цоллуулж, амжилтыг ч гэсэн нэр дээр нь тооцуулж байсан. Харин медаль нь надад бий. Хар үрээ Улсын наадамд аман хүзүүдэж байсан Дэмбэрэл гуайн зээрд халзан азарганы төл юм билээ.
-Нээрэн тийм шүү. Алдартын цавьдар халзан азарга 1996 оны Улсын баяр наадамд аман хүзүүнд хурдалж байсан шүү дээ?
-Харин тийм. Харамсалтай нь дараа жил нь хангай /чоныг цээрлэн ийнхүү нэрийдэх нь бий/ идчихсэн. Нэг үе Дэмбэрэл Алдарт миний морьдыг уядаг байсан юм. Тэгээд хар үрээг дааганд нь надад бэлэглээд шүдлэнд нь өөрөө уяж Улсын наадамд аман хүзүүдүүлсэн.
-Молор эрдэнэ морьтой амьдралаа холбосноос хойш өнөөдрийг хүртэл ер нь ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Уг нь аймгийн Алдарт уяач цолны болзлыг одоогоос долоон жилийн өмнө буюу 2007 онд хангасан ч тодорхойлолтоо өгөхгүй явсаар байгаад өнөө жил өгч, сая авч байгаа нь энэ юм. Би анхны “Нийслэлийн хурд” уралдаанд морь айрагдуулж, тухайн үед зохион байгуулагддаг байсан тойруулгын уралдаанд хонгор морио түрүүлгэж байлаа. Мөн Багануур бага Хэнтийн бүсийн МСУХ-ноос зохион байгуулдаг уралдаанууд болон Багануурынхаа баяр наадмаас айраг, түрүү олныг хүртсээн. Өнгөрсөн жил гэхэд л дүүргийнхээ наадамд халтар шүдлэн түрүүлгэсэн. Түүний өмнөх жил саарал морь мөн түрүүлсэн. Багануурын уурхайн 25 жилийн ойд халтар морь айргийн тавд давхиж байлаа. Ингээд яриад байвал олон л доо.
-Өнөөдрийн мялаалга уралдаанд айрагддаг хүрэн үрээ өнгөрсөн жил Улсын наадамд зургаалж байсан гэв үү?
-Тиймээ, МУ-ын Алдарт уяач Эрдэнэбилэгийн унаган адуу байгаа юм. Манлай уяач Ухна агсны хүү шүү дээ. Өнгөрсөн жил Улсын наадамд зургаагаар давхисных нь дараа наймаа хийсэн юм. Бид сайхан найзууд л даа.
-Нээрэн Эрдэнэбилэг Алдарт наадмын дараа хоёр үрээгээ зарсан гэсэн яриа гараад байсан шүү?
-Нөгөөг нь ч гэсэн би авсан.
-Боломжийн ханштай наймаа дуулдсан?
-Би хоёр үрээг нь 100 саяар авсан юм. Нэг нь даагандаа Дарханы 50 жилийн ойд түрүүлж байсан. Энэ жил соёолон үрээ. Хэдэн эрлийз байдсаа хураалгаж азарга тавих санаатай байгаа. Энэ жилдээ уяхгүй, хавчгаас нь эхлээд уралдуулах байх.
-Шинэ цагийн буюу эрлийз адуугаар мөн наадах уу?
-Цаг үеэ дагаад адууныхаа чанарт анхаарах хэрэгтэй болж байна. Надад цэвэр цусны хоёр азарга бий. Нэгийг нь МУ-ын Алдарт уяач Тэрбишээс авсан. Тэр бор азарганы эцэг нь Путины цомд хоёр удаа түрүүлж байсан юм билээ. Би соёолонд нь нэлээдгүй үнэтэй авсан ч хоёр жил төл аваад л эндүүлчихсэн. Эрс тэс уур амьсгалтай Монгол оронд дасан зохицох нь амаргүй байдаг юм шиг байна лээ. Уг нь үнэхээр хурдан азарга байсан.
-Цөөн ч гэсэн төл авсан л юм байна. Үр төлөөс нь эцгийн шийрийг хатаах дориун адуу байна уу?
-Миний уяачаар ажиллаж байсан Энхбат гэдэг залуу нэг гүү тавьж гарсан төл нь одоо хязаалан үрээ бий. Тэр үрээ Эрдэнэтийн бүсийн наадамд хоёр түрүүлээд, Улсын наадамд зургаалж, төвийн бүсэд шүдлэндээ тавалсан.
-Хэдэн оны төвийн бүс вэ?
-2012 онд Хүй долоон худагт болсон төвийн бүсийн уралдаанд. Өнөөдрийн мялаалга наадамд түрүүлдэг саарал шүдлэн чинь мөн тэр энддэг бор азарганы төл. Төвийн бүсэд айрагддаг үрээний дүү нь байгаа юм. Сая “Хангарьд-2014” уралдаанд очоод хасагдчихсан.
-Нөгөө нэг цэвэр цусны азарганых нь төл хэр давхиж байна?
-Түлш эрчим хүчний дэд сайд байсан Энхтайванаас авсан англи азарганы төлүүд мөн их хурдан байгаа. Шинэ цагийн адуунаас гадна монгол адуугаа ч гэсэн чанаржуулах, цусыг нь холдуулах үүднээс Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Эрдэнэбилэгийн болон Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын цуут хүлгэдийн нэг Нийгмийн алагуудын угшилтай адуунаас авсан. Нийгмийн алагуудын угшилтай нэг үрээ нь өнгөрсөн жил Багануурын наадамд түрүүлсэн. Нөгөөгөөр азарга тавиад одоохондоо хараахан уяагүй байна. Уг нь тэндээ уягдаж байсан адуу. Шүдлэндээ Хатиган гурван хошууны наадамд айрагдаж байсан гэдэг юм. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Эрдэнээ бид хоёр хуурай ах дүүс. Эрдэнээ маань надад олон сайхан хурдан буян зааж өгсөн.
-Сүхбаатарын адуугаар түлхүү нааддаг юмаа даа?
-Тийм шүү. Мөнххаан сумын уугуул “өндөр” хэмээх Чулуун гуайн хүү Гантөмөрөөс сумынхаа наадамд түрүүлсэн халзан морийг нь авсан. Одоо Батчулуун Манлай дээр уягдаж байгаа.
-50 сая төгрөгөөр зарагдсан гээд байсан халзан морь уу?
-Тиймээ, би сайн моринд үнэ хайрладаггүй.
-Алдартын нэртэй өөр ямар хурдан хүлгэд байна вэ?
-Заамарын 80 жилийн ойд түрүүлж байсан хүрэн морь маань байна. Тэр наадмыг алтны уурхайнууд нь ивээн тэтгээд бай шагнал өндөртэй маш том уралдаан болсон. Хотын бүх сайн морьд ирж уралдаж хүрэн морь маань түрүүлж байлаа. Энэ бол миний хамгийн бахархалт наадмын нэг. Түүний дараа Батсүмбэр сумын ой болж,тэнд хүрэн морь маань аман хүзүүдсэн. Тод манлай уяач Батсайханы хээр морьтой зэрэгцэж орсон ч нутгийн хүн гэдгээр нь Тодын морийг түрүүнд барьсан. Энэ мэтчилэн хүрэн морь маань намайг олонтаа баярлуулсан буянт хүлэг.
-Сүхбаатарын адуу юу?
-Үгүй ээ, Октябрийн сангийн аж ахуйн угшилтай адуу. Дээд талыг нь хөөвөл тойруулга цустай гэдэг юм. Олноо “Сахал” хэмээн алдаршсан Нямдорж гуай МУ-ын Алдарт уяач цолны мялаалга наадмаа хийж, хүрэн морь маань түрүүлэн мотоциклийг нь авч байлаа.
-Хүрэн морь одоо хэдтэй вэ?
-Хүрэн морь өнгөрсөн жил унтлаа даа.
-Шандаст хурдан хүлгийн бахдалт сайхан дурсамжаар яриагаа өндөрлөе. Уясан хүлгэд тань хурдан байх болтугай.
-Баярлалаа. Уяачдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлээр дамжуулаад нэг зүйлийг хөндөж яримаар байна, болох уу.
-Бололгүй яахав?
-Адууныхаа чанарыг сайжруулахаар хөрөнгө мөнгө, цаг заваа зориулж яваа бизнесменүүдийн олон жилийн хичээл зүтгэл сүүлийн жилүүдэд үнэгүйдэж байна. Нийгэм нь ч энэ хүмүүсийг баян цатгалан гээд гадуурхдаг, уралдаан зохион байгуулагчид нь ч гэсэн элдвээр хавчиж хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж байна. Морио аваад хаа байсан газраас зориод очиход өөрсдийн үзэмжээрээ хараад хасчихдаг. Хэзээний ч билээ нэг наадам дээр айрагдсан морины эзэн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Тэрбиш ахдаа баярлалаа” гэсэн чинь морийг нь хасчихсан гэдэг. Ийм шударга бус байдлаар асуудалд хандаж, уяачдын эрх ашгийг хохироон монгол наадмын нэр хүндийг унагаж болохгүй. ММСУХ үүн дээр ямар нэгэн шийдвэр гаргаж, уяачдынхаа эрх ашгийг хамгаалан тодорхой дүрэм журам гаргахгүй бол яваандаа морио мордуулах хүнгүй болно шүү. Яагаад зохион байгуулагчдын үзэмжээр асуудал шийдэгдэж байна гэж хэлж байгаа вэ гэхээр өнгөрсөн жилийн Улсын баяр наадамд айрагдсан таван даага тавуулаа эрлийз байсан. Тэгсэн хэр нь хасаагүй. Төв цэнгэлдэхэд оруулаад түмэн олны өмнө цоллочихсон. Тэгсэн хэр нь энэ жил Нийслэлийн хурд /Хангарьд-2014 уралдааныг хэлж байна/-д айрагдахаар нь хасчихаж байгаа юм. Ийм шударга бус байж болохгүй шүү дээ. Үнэхээр үнэн зөвөөр нь ялгаж чадахгүй юм бол Улсын баяр наадмын уралдаанаа 12 насны ангилалд хувааж уралдуулах хэрэгтэй. Тэгэхгүй урьд, хойдох хүүхэд шиг гурван нас нь холилдож уралдаад байж таарахгүй. Тэгэхээр цаашдаа ММСУХ энэ тал дээр маш яаралтай арга хэмжээ авч, нэг тийш нь цэгцлэх хэрэгтэй байна. Үүнийг л хэлэхийг хүссэн юм.
-Таны үг хаягласан эздэдээ хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ярилцсанд баярлалаа.
А.Мөнх

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Өчигдөр, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна