Залуу аварга түрүүлж, заан үзүүрлэлээ
А.Тэлмэн
“Арвайн үндэс” ХХК-ийн таван жилийн ойд зориулсан “Монгол Улсын арслан цол”-д хүндэтгэл үзүүлэх барилдаан боллоо.
Барилдаанд у.ав С.Мөнхбат, у.а Х.Мөнхбаатар, у.а Д.Азжаргал, у.г Н.Ганбаатар, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ нараар манлайлуулсан хүчит 224 бөх зодоглон барилдлаа. Улсын цолтой 40 гаруй бөх оролцон барилдсан нь энэ барилдааны чансаа хэр болсныг илтгэх болов уу.
Барилдаанд оролцон барилдсан шилдэг 22 сумын заанаас нэгийн даваанд Булганы Г.Ганбаатар у.з Б.Соронзонболдыг, Дорнодын Баян-Уулын М.Билгүүтэй у.х Т.Мөнгөнцоожийг, Сэлэнгийн Баруунбүрэнгийн Улаалзгана у.ө.и.н И.Ёндонсамбууг, Завханы Их-Уулын Б.Чимэдвандан у.ө.и.н Ж.Отгонбаярыг, Завханы Ургамалын П.Өсөхбаатар у.н Б.Баянмөнхийг тус тус шороодуулав.
Хоёрын даваанд а.н.н Н.Энхжаргал у.н Н.Батзаяаг хутгаж, а.з Б.Гончигтавхай а.х.а Ч.Батчулууныг давхар хамж, а.а Ч.Ганзориг а.а Б.Бат-Оршихыг хөлд орж, а.х.а А.Алтанхуяг а.з Л.Батсайханыг харцагадаж өргөөд тус тус давсан бол а.н О.Цээбалдовжир у.х Л.Пүрэвжавыг, а.н Д.Ганцоож у.ө.и.н Ш.Уламбаярыг, а.н.н Ч.Эрдэнэсайхан у.н Ж.Гансүхийг орхилоо. Мөн энэ даваанд а.а Б.Бат-Эрдэнэ а.а Б.Бат-Амгалан нарын хурц барилдаантай арслангууд учраа таарч Булганы Бат-Өлзийн Бат-Эрдэнэ давлаа.
Гурвын давааны эхэнд у.г Н.Ганбаатар хоёр жилийн өмнө с.з байхад нь оноолтоор учирч шороодож байсан Дарханы Н.Эрдэнэчулуун арсланг амлаад төвөггүй орхив. Энэ даваанд у.з М.Өсөхбаяр а.а Б.Ганболдыг хавираад, у.з Ч.Санжаадамба а.н.н Н.Энхжаргалыг гуд татаад, у.з Б.Батмөнх у.н Ж.Алтансүхийг тахимдаад, у.х Н.Түвшинбаяр а.а Бо.Батжаргалыг ардаа алдсан ч давхар ачаад, у.х Н.Батсуурь а.а Ч.Булганхүүг цочоож гуд татаад, у.н Ш.Тогтохбаяр а.х.а Б.Батжаргалыг этээд, у.н Б.Сангисүрэн а.а Б.Баатарцолыг мордоод, у.н Ц.Одбаяр а.х.а Ш.Мөнгөнбаатарын хөлд ороод, у.н Р.Пүрэвдагва а.х.а А.Алтанхуягийг дунгуйлдаад, у.н Б.Сугаржаргал у.н Л.Цэрэнтогтохыг бярдаж дайраад, а.а Л.Лха-Очир у.х А.Цацабширыг зайлж эргээд, а.а Б.Бат-Эрдэнэ у.н Т.Баасанхүүг сугадаж мушгиад угсруулж тахимдаад, а.а Ч.Ганзориг а.х.а О.Гантулгын баруун хөлд орж дэрлээд тус тус орхив.
Бөхийн барилдааны 4-ийн даваанд у.г Б.Гончигдамба а.а Л.Лха-Очирыг тахимдаад, у.г Ж.Бат-Эрдэнэ а.х.а Б.Одгэрэлийг мордоход сөрж түлхээд, у.з Д.Баасандорж у.н Б.Сугаржаргалыг барьц сонгоход сөрж дайрч мордоод, у.н Ц.Одбаяр у.з Ч.Санжаадамбыг таллаж ард нь гарч татаад, у.н Р.Пүрэвдагва у.з М.Өсөхбаярыг сугадаж түрээд, а.а Б.Бат-Эрдэнэ у.г Н.Ганбаатарыг сугадаж мушгиад тогтоход ахин мушгиад тус тус давлаа.
Тавын даваанд у.ав С.Мөнхбат а.а Б.Бат-Эрдэнийг зүүн хутгаад, у.г Б.Гончигдамба у.н Ду.Батбаярын хөлд орж дэрлээд, у.г Ж.Бат-Эрдэнэ у.х Н.Түвшинбаярыг баруун талдаа хашиж хавираад, у.з Д.Баасандорж у.н П.Ганхүүг сэгсэрч гуядаад, у.з Б.Батмөнх у.н Ц.Одбаярыг шахаж татаад дутуудахад сөрж шахаж татаад, у.х Н.Батсуурь у.н Р.Пүрэвдагвыг ард нь гараад тус тус давлаа. Мөн а.а Ч.Ганзоригийн у.а Д.Азжаргал тумбарайдаж нэлээн удаан өргөөд тавьсан боловч өөрөө түрүүлж шороодсон хэмээн үзэж аймгийн арсланг давуулав.
Дунд шөвөгт у.ав С.Мөнхбат гоцлож, у.г Б.Гончигдамба а.а Ч.Ганзоригийг таллаж ард нь гараад, у.г Ж.Бат-Эрдэнэ у.х Н.Батсуурийг шахаж хавираад, у.з Б.Батмөнх у.з Д.Баасандоржийг зайлаад давснаар их шөвөгт шалгарлаа.
Долоогийн даваанд Хилчин спорт хорооны барилдаанд түрүү үзүүрт үлдсэн хоёр бөх хүч үзэж аварга даагаа нэхсэн бол тунасан хоёрын барилдаанд заан зүүн талдаа сугадаад тэр чигт нь тахимдаж дайраад давснаар үзүүрт үлдэв.
Үзүүрт аварга баруун талдаа сугадаж зүүн талдаа хутгаж давснаар бэлтгэл жигдэрч уран дайчин барилдаан нь эргэн ирснийг харууллаа. Зааны хувьд дархан даацтай мэхүүдээ даалган хийсээр үзүүрлэв. Дотны найзууд түрүү үзүүрт шалгарсан энэ барилдааны ам авсан байдал, оноолт таарсан зэрэг нь улсын наадмынхтай дүйцэхүйц байсан нь барилдааны чансааг харуулж байлаа.
Оноолтыг 3-ын даваанаас харна уу.
Гурвын даваа
1. С.Мөнхбат у.ав – Д.Ганцоож а.н
2. Х.Мөнхбаатар у.а - Ч.Эрдэнэсайхан а.н.н
3. Д.Азжаргал у.а - Б.Гончигтавхай а.з
4. Н.Ганбаатар у.г - Н.Эрдэнэчулуун а.а
5. Б.Гончигдамба у.г - Г.Ганжад а.а
6. Ж.Бат-Эрдэнэ у.г - О.Цээбалдовжир а.н
7. Д.Баасандорж у.з –Д.Цэвэлсодном а.а
8. М.Өсөхбаяр у.з - Б.Ганболд а.а
9. Ч.Санжаадамба у.з - Н.Энхжаргал а.н
10. Б.Батмөнх у.з - Ж.Алтансүх у.н
11.А.Цацабшир у.х - Л.Лха-Очир а.а
12. Ж.Амартүвшин у.х -Ж.Алтаншагай а.а
13. Н.Түвшинбаяр у.х - Бо.Батжаргал а.а
14. Н.Батсуурь у.х - Ч.Булганхүү а.а
15: Ду.Батбаяр у.н - Н.Ганзориг а.а
16. Б.Насандэлгэр у.н - А.Давааням а.а
17. П.Ганхүү у.н - Б.Ганзориг ц.а
18. Л.Нямсүрэн у.н - Б.Батдорж а.а
19. Ш.Тогтохбаяр у.н - Ба.Батжаргал а.х.а
20. М.Эрдэнэбат у.н - Н.Адъяабат а.а
21. С.Батсуурь у.н - Ц.Чимэддорж а.а
22. Б.Сангисүрэн у.н - Б.Баатарцол а.а
23. Ц.Одбаяр у.н - Ш.Мөнгөнбаатар а.х.а
24. Р.Пүрэвдагва у.н - А.Алтанхуяг а.х.а
25. Б.Сугаржаргал у.н - Л.Цэрэнтогтох у.н
26. Т.Баасанхүү у.н -Б.Бат-Эрдэнэ а.а
27. Б.Одгэрэл а.х.а - Б.Бадамсүрэн а.з
28. О.Гантулга а.х.а - Ч.Ганзориг а.а
Дөрвийн даваа
1. С.Мөнхбат у.ав - Ж.Алтаншагай а.а
2. Х.Мөнхбаатар у.а - Ч.Ганзориг а.а
3. Д.Азжаргал у.а - Б.Батдорж а.а
4. Н.Ганбаатар у.г - Б.Бат-Эрдэнэ а.а
5. Б.Гончигдамба у.г - Л.Лха-Очир а.а
6. Ж.Бат-Эрдэнэ у.г - Б.Одгэрэл а.х.а
7. Д.Баасандорж у.з - Б.Сугаржаргал у.н
8. М.Өсөхбаяр у.з - Р.Пүрэвдагва у.н
9. Ч.Санжаадамба у.з - Ц.Одбаяр у.н
10. Б.Батмөнх у.з - Б.Сангисүрэн у.н
11. Н.Түвшинбаяр у.х - С.Батсуурь у.н
12. Н.Батсуурь у.х - М.Эрдэнэбат у.н
13. Ду.Батбаяр у.н - Ш.Тогтохбаяр у.н
14. Б.Насандэлгэр у.н - П.Ганхүү у.н
Тавын даваа
1. С.Мөнхбат у.ав - Б.Бат-Эрдэнэ а.а
2. Д.Азжаргал у.а - Ч.Ганзориг а.а
3. Б.Гончигдамба у.г - Ду.Батбаяр у.н
4. Ж.Бат-Эрдэнэ у.г - Н.Түвшинбаяр у.х
5. Д.Баасандорж у.з - П.Ганхүү у.н
6. Б.Батмөнх у.з - Ц.Одбаяр у.н
7. Н.Батсуурь у.х- Р.Пүрэвдагва у.н
Зургаагийн даваа
1. С.Мөнхбат у.ав - гоцлов
2. Б.Гончигдамба у.г - Ч.Ганзориг а.а
3. Ж.Бат-Эрдэнэ у.г - Н.Батсуурь у.х
4. Д.Баасандорж у.з - Б.Батмөнх у.з
Долоогийн даваа
1. С.Мөнхбат у.ав - Ж.Бат-Эрдэнэ у.г
2. Б.Гончигдамба у.г - Б.Батмөнх у.з
Наймын даваа
1. С.Мөнхбат у.ав - Б.Батмөнх у.з
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна