НМСУХ-ны тэргүүлэгчид “Морьтон Монгол” төслийн залуусыг дэмжихээ илэрхийллээ

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 22 -нд

Мориор Монгол орноо нар зөв тойрч аялахаар зориг шулуудсан “Морьтон Монгол” төслийн залуусыг Нийслэлийн Морин Спорт Уяачдын холбооны тэргүүлэгчид хүлээн авч уулзан дэмжихээ илэрхийлжээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, МУ-ын Манлай уяач  Ч.Гансүх нэг морь бэлэглэхээ амлаж, нутгаар нь аялахдаа авахыг санал болгосон бол НМСУХ-ны дэд тэргүүн нийслэлийн Алдарт уяач Д.Очирсүрэн, тэргүүлэгч С.Сосорбарам нар мөн тус бүр нэг морь бэлэглэн аян замын ерөөл айлдсан байна. Түүнчлэн тус уулзалтанд ирсэн  Энхбат, Мөнх-Эрдэнэ,  Отгонбаяр, Буяндалай, Осоргарав, Атарсайхан, Мөнхбаяр, Баянжаргал нарын холбооны бусад тэргүүлэгчид “Морьтон Монгол”-ын залууст  холын замд морь арчлах талаар заавар зөвлөгөө өгч борооны цув, майхан, гутал, гар чийдэн зэрэг ойрын хэрэглээний эд зүйлс болон мөнгөн тусламж үзүүлэхээ амлажээ. Мөн энэ үеэр холбооны удирдах зөвлөлийн гишүүд тус бүр 100.000 төгрөгийн хандив өргөсөн байна.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна