Ө.Пүрэвбаатарын Алдарт цолны мялаалга уралдаан боллоо

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 21 -нд

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Багануур бага Хэнтий бүсийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч  Өлзийхутагийн Пүрэвбаатар хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн олон жилийн  хөдөлмөрөө үнэлүүлэн  энэ сарын 19-нд аймгийн Алдарт уяач цол хүртлээ. Багануур бага  Хэнтий бүсийн морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг тэрээр энэхүү баяраа түмэн олонтойгоо хуваалцан шүдлэн, даага насны морьд уралдуулан, нутгийн олны магнайг тэнийлгэсэн юм. Ингээд Алдартын мялаалгад түрүүлж, айрагдсан хүлгэдийн цувааг фото зургийн хамт хүргэж байна.

Шүдлэн:
1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Ө.Пүрэвбаатарын бор саарал
2. Багануур дүүргийн харьяат Батбямбын хул алаг
3. Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Золзаяагийн халтар

4. Улаанбаатар хот. ХХААЯ-ны дэд сайд Тувааны хул
5. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ө.Пүрэвбаатарын зээрд
6. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Отгонбаярын хээр
7. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Ууганбаярын хул
8. Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Нягаанямын шарга
9. Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Булгантамирын хүрэн халзан
10. Багануур дүүргийн харьяат Энхжаргалын хул
Даага:
1. Хэнтий аймгийн харьяат Зоригтын хээр
2. Багануур дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Лхагванямын хар
3. Улаанбаатар хот. ХХААЯ-ны дэд сайд Тувааны шар хээр
4. Багануур дүүргийн харьяат Батдоржийн хонгор халзан
5. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат Ууганбаатарын алаг
У.Энхмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна