"Дүнжингаравын хурд-2014" уралдааны эхний 10 эрлийз

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 16 -нд

1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн цэцгэн “Ө” тамгатай зээрд. Энэ хурдан азаргыг найман настай Хишигжаргалын Содномдаржаа хүү унаж түрүүлгэв.
2. Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Тод Манлай уяач Цогтын Батсайханы зоос тамгатай өсгийн цагаан хонгор. Хонгор азаргыг 12 настай Отгонбаатарын Намхайнямбуу хүү унаж аман хүзүүнд хурдлуулсан.
3. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Дайдийхүүгийн Баяраагийн дөрвөлжин тамгатай зээрд. Энэ азаргыг 13 настай Алимаагийн Алтанхуяг хүү унаж айргийн гуравт хурдлуулав.
4. Төв аймгийн Баян сумын харьяат МУ-ын Манлай уяач Миеэгомбын Энхболдын чойндон тамгатай Бэлэвсэн хүрэн зээрд. Энэ азаргыг найман настай Жаргалын Дашзэгвэ хүү унаж айргийн дөрөвт хурдлуулав.
5. Увс аймгийн Улаангом сумын харьяат Лувсаннямын Гансүхийн саран дэвсгэртэй “Б” тамгатай Элбэг хээр. Энэ хээр азаргыг 14 настай Цасхүүгийн Алтанхундага хүү унаж айргийн тавд хурдлуулав.
6. Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн харьяат Анандын Ариунсайханы монгол тамгатай зээрд. Зээрд азаргыг 22 дугаартай, 12 настай Батбуян Цэрэндаваа хүү унаж хурдлуулав.
7. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Чүлтэмийн Ган-Очирын хатан сүйх тамгатай  өсгий цагаан хүрэн. Энэ хурдан хүлгийг 19 дугаартай, 13 настай Жигжидийн Будбазар хүү унаж хурдлуулав.
8. Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Дамбасүрэн Мөнхтүвшингийн лам тамгатай хээр. Энэ азаргыг 23 дугаартай, 13 настай Долгорсүрэнгийн Мөнх-Отгон хүү унаж  хурдлуулав.
9. Ховд аймгийн Мөст сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн задгай үйлс тамгатай халтар. Халтар азаргыг 44 дугаартай, 14 настай Цолмонбаатарын Өсөхбаяр хүү унаж хурдлуулав.
10. Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Чүлтэмийн Пэрэнлэйн хүрээтэй чандмань тамгатай бор халзан. Энэ үрээг 24 дугаартай, 10 настай Аззаяагийн Билгүүн хүү унаж хурдлуулсан юм.

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна