"Дүнжингаравын хурд-2014" уралдааны эхний 10 азарга

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 16 -нд

"Дүнжингаравын хурд-2014" азарганы уралдаанд 100 гаруй алтан туурт тоосоо өргөснөөс:

1. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Навааны Энхболдын чандмань тамгатай хүрэн. Энэ азаргыг 31 дугаартай, 10 настай Гэрэлт-Одын Цэрэнтогтох хүү унаж түрүүлгэв.
2. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, аймгийн Алдарт уяач Хархүүгийн Баатархүүгийн загасан тамгатай хээр.  Хээр азаргыг 2 дугаартай, 13 настай Пүрэвдоржийн Алтандаваа хүү унаж аман хүзүүдсэн.
3. Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнххуягийн чандмань тамгатай “Янзаган” зээрд. Зээрд азаргыг 107 дугаартай, 11 настай Пүрэвсүрэнгийн Мянганбаяр хүү унаж айргийн гуравт хурдлуулав.
4. Төв аймгийн Жаргалант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Чойбудраагийн Пүрэвийн “Шонхор” дугуй хүрээтэй дөл тамгатай халтар. Энэ азаргыг 68 дугаартай, 12 настай Ганбаатарын Отгонпунцаг хүү унаж айргийн дөрөвт хурдлуулав.
5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Төмөрбаатарын Галбадрахын нар саран тамгатай сартай зээрд. Зээрд азаргыг 18 дугаартай, 12 настай Дарийн Нацагдорж хүү унаж айргийн тавд хурдлуулав.
6. Завхан аймгийн Яруу сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лхагважавын Балдан-Очирын ширээтэй чандмань тамгатай хүрэн халзан. Энэ азаргыг 33 дугаартай, 12 настай Ганзориг хүү унаж хурдлуулав.
7. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат, аймгийн Алдарт уяач Цэлхээгийн Бямбасүрэнгийн  саран  тамгатай зээрд. Зээрд азаргыг 79 дугаартай, 10 настай Бямбасүрэнгийн Баасандорж хүү унаж хурдлуулав.
8. Дундговь аймгийн Эрдэндалай сумын харьяат,  Содмонцэрэнгийн Цэмбэлийн сартай хүрэн. Хүрэн азаргыг 44 дугаартай Батнасангийн Даваасугар хүү  унаж хурдлуулсан.
9. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Сайрийсүрэнгийн Гантөмөрийн сартай зуузай тамгатай хул  хонгор. Энэ азаргыг 108 дугаартай, 15 настай Буянтогтохын Отгонтөгс хүү унаж хурдлуулав.
10.Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Шаравын Мөнгөншагайн хонгор халзан. Халзан азаргыг 41 дугаартай, 11 настай Цогтын Нямбаяр хүү унаж хурдлуулсан юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна