Нийслэлийн тэргүүн магнай хүлгэд буюу "Хангарьд-2014" уралдаанаас
А.Тэлмэн
Нийслэлийн Морин спорт уяачдын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Нийслэлийн хурд" бага гурван насны уралдаан энэ жилээс "Хангарьд" нэртэйгээр зохион байгуулагдаж буй. "Хангарьд-2014" уралдаан Дүнжингарав хаврын бүсийн наадмын маргааш болж 20 гаруй аймгийн 300 гаруй хүлэг тоосоо өргөн, зохион байгуулалт сайтай болж өндөрлөлөө . Энэ жилийн уралдаан нэг талдаа уралдсан, хамгийн олон эрлийз хассан гээд онцлох зүйл олонтой наадам байв. НМСУХ-ны 20 шахам тэргүүлэгч, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд сэрвээний өндөр, харагдах байдлаар нь эрлийз, монголыг хүсвэл ялгаж болдгийг жишээ болгон тодхон харууллаа. Гарааны төхөөрөмжинд сэрвээний өндөр болон үүлдэрлэг байдлаар нас бүрээс 20 гаруй үрээ хасаж, уралдаж ирсэн хойно нь айрагдсан морьдоос сэрвээний өндөр нь хүрэхгүй ч харагдах байдлаар эрлийз гэснийг нь хассан юм. Улс болон бүсийн уралдаанд айрагт баригдаж байсан морьдыг уяачид болон комиссын гишүүдийн зоримог шийдвэрээр эрлийз гэдгийг нь тогтоож хасаж байлаа.
Эрлийз морьдоо монгол моринд уралдуулаад айрагдуулж, түрүүлгэж сурчихсан зарим уяач комиссын шийдвэрийг эсэргүүцэж байсан ч морины комисс шийдвэртээ баттай зогссон юм. Эдний дунд ганц нэг монгол үрээ уралдалгүй хасагдаж хэлмэгдсэн байхыг үгүйсгэхгү й. Ямартаа ч НМСУХ цэвэр монгол морь уралдуулна гэсэн шийдвэрээ хэрэгжүүлж чадсан. “Хангарьд-2014" уралдаанд уяачид болон наадамчдын сэтгэл өөдрөг, жил бүр эрлийзээ ингэж ялгаж уралдуулах юм бол хөдөөнөөс ирэх уяачдын тоо ихэсч наадмын цар хүрээ өргөн болно гэдгийг илэрхийлж байлаа. "Дүнжингаравын хурд-2014" , "Хангарьд-2014" уралдаанд морины ноён оргил цолд хүрсэн Тод манлай, Манлай, МУ-ын Алдарт уяач цолтой олон уяач хүрэлцэн ирсэн байсан ч Тод манлай уяач Ц.Батсайхан, Х.Бат-Эрдэнэ болон МУ-ын Алдарт уяач Т.Батцоож нар л төр түмнээс хайрласан залаатай малгай, захтай дээлээ өмссөн байлаа. Тод манлай уяачдаас эхлээд олон Манлай, Алдартууд шаахай углаж савхи нөмөрсөн нь газрын хүлгийг тэнгэрийн жигүүртэн болгодог уяач хүний их эрдмийг нь биширч, хөдөлмөрийг нь хүндэтгэдэг, морио дээдэлдэг морьтон түмнээ хүндлээгүйн илрэл, залуу хойч үедээ үлдээх буруу үлгэр жишээ байлаа.
Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах “Хангарьд-2014“ хязаалан насны уралдаанд 100 гаруй хурдан хүлэг тоосоо өргөснөөс:
1 . Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы Чонон саарал
2 . Дундговь аймгийн Хулд сумын уугуул,аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрболдын хонгор
3 .Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Бандиагийн Баярсайханы алаг
4 . Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уяач Доржпүрэвийн Баярсайханы хээр
5 .Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уяач Жадамбаагийн Мөнх-Эрдэнийн хар
Шүдлэн 80 гаруй :
1. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, сумын Алдарт уяач Нямбаатарын шарга
2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул П.Төмөр -Очирын хээр
3. Төв аймгийн Цээл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Баяраагийн зээрд халзан
4. Төв аймгийн Цээл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Баяраагийн хонгор
5. Дархан-Уул аймгийн харьяат Бат-Эрдэнийн хар
Даага /монгол/100 шахам:
1 .Ховд аймгийн Чандмань сумын уугуул, "Чонон саарал" галын уяач Нэргүйн саарал
2 .Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Амарсанаагийн хар
3. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Л .Батмөнхийн хээр
4 . Дундговь аймгийн Луус сумын уугуул Э .Пүрэвдоржийн загал
5. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Амарсанаагийн сартай хонгор
Даага/эрлийз/30 гаруй:
1 .Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр
2 . Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Нямсүрэнгийн өсгий цагаан хээр
3 . Ховд аймгийн Дарви сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы сартай хар
4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Д .Мөнхбатын хээр
5 .Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат МУ-ын Алдарт уяач Л. Батмөнхийн хүрэн халзан тус тус айрагдлаа.
Ц.Амарбаяр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна