“Хангарьд-2014” уралдааны хязаалан барианд орлоо

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 14 -нд

Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах уламжлалт уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар салхиа хагаллаа. “Хангарьд-2014” уралдаанд 103 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргэж, АХ-ын 91 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэлд айргийн дөрвөөр хурдалсан З.Мэндсайханы Чонон саарал үрээ түрүү магнай болсон юм. Ингээд айргийн морьдыг танилцуулъя.
1.Ховд аймгийн Мянгад сумын уугуул, “Чонон саарал” галын уяач З.Мэндсайханы Чонон саарал
2.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрболдын хонгор
3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы хул алаг
4.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Баярсайханы хээр.
5.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, Мөнх-Эрдэнийн хар  тус тус хурдаллаа.
Ц.Амарбаяр


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна