“Дүнжингаравын хурд-2014” уралдааны талаар мэдээлэл хийлээ
А.Тэлмэн
“Дүнжингаравын хурд-2014” уралдаан энэ сарын 13-нд Төв аймгийн Аргалантын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Монголын морин спорт уяачдын холбооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хэвлэлийн бага хуралд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, “Дүнжингаравын хурд-2014” хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын гишүүд оролцож хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн юм. Монгол Улсад малын шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас “Дүнжингаравын хурд” уралдаан хойшилж, цаг оройтсон үед зохион байгуулагдаж байгаа учраас энэ уралдаан хэд хэдэн онцлогтой гэдгийг тэд сэтгүүлчдэд дуулгасан. Өөрөөр хэлбэл, уралдааныхаа зохион байгуулалтыг өөр хэлбэрээр хийхээр шийдсэн байна. “Дүнжингаравын хурд-2014” хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын дарга Ц.Батсайхан уралдааны зохион байгуулалтыг схем зураг дээр тайлбарласан. Уламжлал ёсоороо азарга, их нас, соёолон, эрлийз дээд нас уралдах бөгөөд цаг оройтсон тул их нас 16.5, азарга 15 км-ээс эргэх юм байна. Мөн гараан дээрээс цаг бүртгэж мордуулж байгаатай холбоотойгоор уралдах нас насны хооронд унаач хүүхдүүдийг гурван автобусаар тээвэрлэх аж. ТүүнчлэнММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн энэ жилийн “Дүнжингаравын хурд” уралдааны хувьд уяачдадаа хоёр том боломж олгож байгааг онцлон хэлсэн юм. Тэрээр,
-Уяачид гарааны зурхайгаас морьд эргэхээс нэг цагийн өмнө морьдоо халаагаад гарааны зурхай руу явна. Хоёрт, гараан дээрээ байрлаад морьдоо тэндээс шууд мордуулах юм. Мөн гарааны зурхайн схем, барианы зурхайн схем, уралдааны ерөнхий схем, санамж бичиг, уралдааны онцлогуудыг тодорхой тусгасан гарын авлага товхимлыг үзэгчид, уяачдад тараана.
2014 оныг ММСУХ-ноос үзэгчдийнхээ таашаалд нийцүүлсэн уралдааныг зохион байгуулах жил болгон зарлаж байгаа. Энэ ажлын хүрээнд жирийн үзэгч хүн хурдан морины уралдааныг үнэхээр сэтгэл хангамжийн өндөр таашаалтай үзэх, морьдыг таних, мэдэх байдлыг хангаж ажиллаж байгаа. Улс, бүсийн уралдаанд айрагдаж, түрүүлсэн морьдын зурагтай, “Дүнжингаравын хурд-2014” уралдаанд айрагдах магадлалтай морьдын судалгааг авч, энэ морьдын амжилтыг жагсаасан зурагт хуудсыг үзэгчид, уяачдад тараана. Улсад айрагдсан морьд улаан, бүсэд айрагдсан морьд шар нөмрөгтэй. Таван км тутамд бид улаан туг зооно. Тэгэхээр эхний таван км-т улаан, шар нөмрөгтэй улс, бүсэд айрагдсан морьд явж байгаа юм байна шүү гэдгийг ямар ч жирийн үзэгч хараад мэдэж таних боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл, хурдан морины уралдааны мэдээллийг үзэгчдэд шуурхай хүргэх зорилготой юм. Мөн холбооны тэргүүлэгчдийн зүгээс санаачлаад өнгөрсөн жилээс “Их хурд” уралдааны хишиг гэж тухайн аймаг орон нутгийн амьдралд нь шаардлагатай байгаа таван өрх айлд өргөө цагаан гэр бэлэглэсэн. Энэ жил мөн Дүнжингарав уралдааны хишиг болгож Төв аймгийн таван өрх айлд өргөө цагаан гэр бэлэглэнэ. Түүнчлэн уралдаанч хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын талаас оролцож байгаа бүх хүүхдэд дулаан комбинзоныг үнэ төлбөргүй холбооны зүгээс өгнө. 800 ширхэг комбинзон бэлдсэн байгаа. Мөн уяачид уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч уралдаанч хүүхдийн эрсдэлийн даатгалыг өөрсдөө төлөх болсон. Хоёрдугаарт, уралдаанч хүүхдийн хөгжлийн сан гэж байгуулна, холбооны дэргэд. Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, тэднийг цаашид сахин хамгаалахад тусламж дэмжлэг үзүүлэх, гадаад хэлний сургалт, бусад мэргэжлийн шаардлагатай сургалтуудад сургахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Уралдаанч хүүхдийн хөгжлийн сан гэдгийг анх удаа байгуулж байгаа юм. Мөн уралдаан болгоны дараа уралдааны комисс хэвлэлийн хурал зарлаж айрагдаж, түрүүлсэн морьдоос гадна уралдаанч хүүхдүүдийнхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлнэ. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид, үзэгчдэд нээлттэй уралдаан шүү гэв.
“Дүнжингаравын хурд-2014” хурдан морины уралдааны даамлаар Н.Даш-Өлзий /эрлийз дээд нас/, У.Буяндэлгэр /азарга/, Болдбаатар /их нас/, Ц.Баянжаргал /соёолон/ нар ажиллах аж. Харин уралдаанд оролцох морьдын бүртгэл маргааш буюу 12-нд Өлзийт хороололд, нөгөөдөр буюу 13-нд Цагаан хөтөлд явагдах юм байна. Морьдоо бүртгүүлэхдээ уяачдыг өөрсдийн биеэр ирэх, мөн хамгаалалтын хэрэгсэлгүй унаач хүүхдийг оролцуулахгүй гэдгийг анхаарууллаа.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
2026 оны 7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
2026 оны 7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
2026 оны 7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
2026 оны 7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
2026 оны 7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
2026 оны 7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
2026 оны 7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
2026 оны 7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
2026 оны 7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна