Өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах барилдааны заавар гарчээ

А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 09 -нд

Батлав: “Алдартан бөхийн клубийн захирал:  /..................................../ Д.Бумбаяр

Бөхийн “АЛДАРТАН” клубын нэрэмжит  үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах барилдааны заавар
2014 оны 04 дугаар сарын 5          Улаанбаатар хот
Нэг. Барилдааны зорилго
Монголын Үндэсний бөхийн түүхэн уламжлалт ёс жаягийг залгамж үе болох хүүхэд залуучуудад  өвлүүлэн үлдээх , үндэсний спортоороо бахархах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгож ирээдүйн Алдар цолтой тамирчдыг төрүүлэн гаргахад оршино. .
Хоёр. Барилдаанд оролцогчдын нас, бүрдүүлэх материал
Барилдаанд 1996, 1997, 1998 онд төрсөн  буюу 16, 17, 18 насны бөхчүүд иргэний үнэмлэх /аваагүй тохиолдолд төрсний гэрчилгээ, лавлагаа/, 3х4 хэмжээтэй цээж зураг, мандатны хураамж 5000 төгрөг авч ирнэ. Дээрх бичиг баримтын аль нэг нь дутуу байгаа тохиолдолд баарилдаанд оролцох боломжгүйг анхаарна уу.
Гурав. Барилдааны явагдах журам, шагнал урамшуулал
Бөхийн барилдаан тойргийн журмаар явагдана, оролцох бөхчүүдийн тоо хязгааргүй, нас болгонд 1-10 хүртэлх байр эзлүүлнэ. Эхний 3 байранд цом, медаль, өргөмжлөл, үнэ бүхий шагнал олгоно. Нийт 3 насны ангилалд уран гараа дэвээ, уран барилдааны тусгай шагналтай. Мөн шилдэг багш, дасгалжуулагчийг шалгаруулна.
Дөрөв. Барилдааны бүртгэл
Мандат олголт, Бүртгэл    2014.04.18-нд /10:00-14.00 цагт/
Техникийн зөвлөгөөн, сугалаа оноолт 2014.04.18-нд /14:00-15:00 цагт/ 
Мандат бүртгэл, Техникийн зөвлөгөөн 2014 оны 04 сарын 18-нд "Увс нуур" бөхийн дэвжээний спорт зааланд болно.
Тав. Барилдаан явагдах газар
"Увс нуур" бөхийн дэвжээний спорт зааланд 2014 оны 04 сарын 18, 19-нд болно. Хаяг: Шинэ Нарны гүүрний зүүн доор, Улаанбаатар дулааны сүлжээ компаны урд замаар яваад баруун гар талдаа эргээд, төмөр зам гараад чигээрээ орно.
Жич: Барилдаан 2014 оны 04 сарын 18-нд теникийн зөвөлгөөний дараа шууд эхлэхийг анхаарна уу?
Холбогдох утас: 99453336, 89117738

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна