Федерико Тесио: Зохиомол хээлтүүлгийн талаар
А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 08 -нд
Манай зарим уяач, бридерүүд өөрсдийн адуугаа хурдны чиглэлээр өсгөж, үржүүлэх талаар ихээхэн ажил хийж тодорхой үр дүнд хүрч байгаа билээ. Тухайлбал, гадаадаас англи, араб, буденный болон бусад үүлдрийн азарга, гүү авчирч үржүүлгийн ажилдаа ашиглаж байгаа юм. Эдгээр азарга, гүүний төлүүд сүүлийн жилүүдийн улс, бүсийн наадмуудад дийлдэхгүй хурдалж байгааг хурдан морь сонирхогч бүхэн харж байгаа. Мөн манай уяач, бридерүүдийн хамгийн ихээр сонирхож буй асуудал бол гадаадаас цэвэр үүлдрийн адууны үр авчирч зохиомол хээлтүүлэг хийх билээ.
Дэлхий дээр зохиомол хээлтүүлгийг зөвшөөрч, өргөнөөр хэрэглэдэг боловч ганцхан цэвэр цусны үүлдрийн буюу англи адууг зохиомлоор хээлтүүлэхийг зөвшөөрдөггүй байна. Англи адууг зохиомол хээлтүүлгээр гаргаж авбал угшлын дэвтэрт бүртгэдэггүй журамтай ажээ. Шалтгаан нь олон янз байж болох юм. Эдийн засгийн сонирхол ч тэр, угшлын дэвтрийн хаалттай байдаг ч тэр, аль аль нь шалтгаан байж болох боломжтой. Тэгвэл бидний танил алдарт Федерико Тесио өөрийнхөө номонд энэ талаар юу гэж бичсэнийг толилуулж байна.
Арванхоёрдугаар бүлэг. Зохиомол хээлтүүлгийн талаар
Цэвэр цусны үүлдрийн хурдан адууг зохиомлоор хээлтүүлэх нь
Хориод жилийн өмнө юм даа, хаврын сүүл сарын нэг өдөр би өөрийнхөө цэцэрлэгт сууж байгаад нэгэн зүйлийг ажигласан юм. Тэр үед би ганцаараа байсан болохоор надад хорхой шавьжнууд хэрхэн дүнгэнэлдэн цэцгээс цэцгэнд авиран хамгийн амттай балын эрэлд зүтгэж байгааг ажиглан харж суулаа. Үнэндээ энэ шавьжнууд хоолоо олж идэхээс гадна өөрсдөө ухамсарлаж ойлгохгүйгээр бас нэгэн амьд ертөнцөд үр үндсээ үлдээхэд нь тусалж байгаа нь сонирхолтой байж билээ. Яг тэр үед надад нэгэн цахилгаан мэдээ Англиас ирсэн нь миний нэг гүүний тухай байлаа. Тэр гүү маань хээл авах боломжгүй байгаа тул зохиомлоор хээлтүүлэх арга хэрэглэхээс аргагүй болсон тухай мэдээ байлаа.
Миний гүүг нилээд өндөр хураамж төлвөл зохиомлоор хээлтүүлэх тухай мэдээ дөнгөж түрүүхэн хэрхэн шавьжнууд ургамлыг үржихэд тусалж байгааг ажиглаж байсантай давхцсан нь зохиомол хээлтүүлгийн талаар нухацтай бодох шаардлага, бас боломжийг надад олгосон юм. Ер нь бол зохиомол хээлтүүлэг нь тийм ч шинэ зүйл биш, харин ч байгаль дээр явагддаг ургамлын үржлийн хэлбэрийг амьтанд хэрэглэсэн нь хүний үйлдлийн ололт юм.
Тэр үеэс хойш би цэвэр цусны үүлдрийн хурдан адууг өөрийнхөө туршилт, судалгааны сэдэв болгосон бөгөөд яг хорин жилийн дараа хоёр үндсэн баримтыг нотлох боломжтой болсон юм.
Нэгдүгээрт, зохиомол хээлтүүлгийн үр дүнд гарган цэвэр цусны үүлдрийн адуу ердийн мөн үүлдрийн адуунаас гадаад төрх, бие цогцсоороо огтхон ч ялгарахгүй. Менделийн хуулийн дагуу эцэг эхийнхээ бүх байх ёстой шинжүүдийг өвлөн төрсөн байдаг. Гаднаас нь харахад шүү дээ.
Хоёрдугаарт, сүүлийн 20 жилийн хугацаанд зохиомол хээлтүүлгийн үр дүнд гарсан ганц ч адуу ямар нэгэн улсын классик, бүр хагас классик уралдаанд түрүүлсэн удаа байсангүй. Хэрвээ тийм адуу нэг ч болсон удаа тодорхой амжилтанд хүрсэн бол зохиомол хээлтүүлгийг хөхүүлэн дэмжигчид нилээд чангаар зарлан тунхаглах байсан байлгүй. Үгүй шүү. Чив чимээгүй харин.
Өнгөц харахад логикгүй юм шиг боловч, энэ хоёр ажиглалт нь зохиомол, зохиомол бус хээлтүүлгийн үр дүнгүүд амьдрал дээр хэрхэн ялгаатай болохыг олж мэдэх гэсэн миний судалгааны эхний алхам байлаа.
Нервний энерги ба зохиомол хээлтүүлэг
Галвиний туршилтаас бид нэгэн зүйлийг мэднэ. Хэрэв үхсэн мэлхийний биед цахилгаан утас хүргэхэд мэлхийний бие татганаж эхэлдэг, харин цахилгаан утасны хүчдэлийн хэмжээг нэг хэвэнд байлгаад байвал мэлхийн бие төдөлгүй татганахаа аажмаар бууруулсаар зогсдог. Хэрэв хүчдэлийг дахин нэмэгдүүлвэл дахиад хөдөлж эхлэх жишээтэй. Амьд амьтны хувьд Галваний хүч нь түүний сэтгэлийн буюу нервний энергиэс үүсч байдаг.
Хурдан адууны хувьд болохоор юуны өмнө бүгдээс түрүүлж хурдаа авах чадвартай (гараатай) байх ёстой. Гарааны хаалганууд нээгдэхэд заавал нэг адуу хамгийн түрүүнд гардаг. Энэ адууны тархины энерги нь давхих, хурдлах энерги рүү хамгийн түрүүнд шилжиж байна гэсэн үг юм. (Тархинаас гарах шийдвэр булчинг хөдөлгөөнд оруулах энэ хугацааг Легранж “нуугдмал, ил бус мөчлөг” гэж тодорхойлсон байдаг)
Хэрвээ түүний нервний энерги нь хурдан дуусчихвал гарсан шигээ хурдалж чадахгүй байсаар түрүүлж чаддаггүй. Зарим адуу харин ч дахиад цаашаа уралдах хүчтэйгээ барианд ордог. Ийм адуу тодорхой зайд тодорхой жинтэй унаачтай уралдахдаа бусдаас бүх талаараа давуу байна гэсэн үг. Өөр бас тохиолдол байж болох юм. Жишээ нь, яг сүүлийн 50 метрт үзүүр дээрээ өөр адуутай зуузай холбон уралдан тэмцэлдэх шаардлага гарч ирдэг, энэ тохиолдолд хэн илүү сэтгэлийн тэнхээтэй нь буюу тэмцэх энергитэй нь түрүүлдэг. Ийм үед бие, хийцний өгөгдөл ерөөсөө чухал биш. Өөрөөр хэлбэл, аль сэтгэлийн тэнхээтэй, зоригтой, уралдах тэмцэлдэх хүсэл энергитэй нь булчин шөрмөсний хөгжлийн өмнө гишгэж чаддаг. Хэрэв энэ сэтгэлийн тэнхээ, энергийн онцлогийг түрүүчийн зохиомол хээлтүүлгийн үр төлүүд хэзээ ч түрүүлж байгаагүй гэдэг баримттай холбож үзвэл бид зохиомол хээлтүүлэгт нэг тийм “хөтлөх хүч” дутагдаад байна гэж дүгнэж болох нь.
Хэрэв бүх хурдан адууг зохиомлоор хээлтүүлдэг байсан бол аль нэг нь яалт ч үгүй түрүүлэх байх л даа, гэхдээ зохиомол бус байгалийнхаа үржлийн үйл явцаар төрсөн адуутай хэзээ ч зэрэгцэж очиж хурдалж чадахгүй.
Яаж энэ дүгнэлтийг тайлбарлах вэ? Яагаад зөвхөн хурдлах тэнхээнээс бусад бүх шинж чанар зохиомол хээлтүүлгээр өвлөгдөж, дамжуулагдаад байна?
Угтаа бол зохиомол хээлтүүлэг гэдэг ургамлын тоосонцор салхиар ч юм уу, эсвэл шавьжаар дамжуулагддагтай адил азарганы эр өндгөн эсийг зөвхөн хүний тусламжтайгаар л дамжуулж байгаа явдал юм. Гэхдээ ургамал бол доод түвшний организм. Ургамалд ерөөсөө байдаггүй нервний энергээрээ амьд амьтад ургамлаас маш ялгаатай. Тийм ч учраас үржлийн хэлбэр нь өөр. Сексийн тэр оволзсон шаардлага амьд амьтанд нервний энергийн хуримлалыг үүсгэж оргилуулсны улмаас тэр нервний энерги нь бусдаас илүү байх, тулалдах, тэмцэлдэх сэтгэлийн хүч болж өвлөгдөн очдог.Энэ үзэгдлийг нэгэн гайхамшигтай романтик жишээн дээр тайлбарлая. Хамгийн гол нь үнэн түүх.
Синьоринеттагийн түүх
1880 оны хавьцаа, Неаполь хотын иргэн Кавалиери Джинистрелли өөрийн Портичи дэх зүчээгээ Английн Нью Маркет руу Английн Дарбид түрүүлэх хурдан адуу гаргаж авах зорилгоор нүүлгэн шилжүүлсэн явдал болсон юм. Кавалиери Джинистрелли өөрөө их өвөрмөц сэтгэлгээтэй, оригинал санаа дэвшүүлдэг нэгэн байсан юм. Нэг их удсан ч үгүй тэрээр амжилтанд хүрч, нэгэн хурдан байдас тэдний адуунаас гарч иржээ. Түүнийгээ Синьорина гэж нэрлэсэн байна. Синьорина үнэхээр ч амжилтаараа топ стар болон гялалзаж эхэлжээ. 1892 онд түүнийг таван настайд нь уралдахыг нь болиулж үржүүлгэнд оруулах болсон байна. Энэ хугацаанд манай Неаполиас ирсэн нөхөр маань Нью Маркет-д өөрийн гэсэн байшин барьж амжсан бөгөөд түүний унтлагын өрөө нь түүний хайртай адууны зүчээтэй ханаараа нийлдэгээр барьсан аж. Бүр түүний орны толгойн ойролцоох цонх нь хайртай адуугаа өдөр шөнөгүй харах боломжтой болгож л дээ. Хэдий ингэж их хичээсэн ч Синьоринагаас ганц ч гайгүй эр төл гарсангүй өтөлж эхэлж. Тэр үеийнхээ бүх л алдартай хурдан азаргануудад гишгүүлсэн аж уг нь.
1904 онд эзэн нь түүнийг тэр үеийн хамгийн үнэтэй, эрэлттэй байсан Изинглаас гэдэг азарганд гишгүүлэхээр шийдэж. Тэр үедээ 300 гийнээс (английн дээр үеийн мөнгөн тэмдэгт) гэдэг бол маш өндөр хураамж байв.
Азарга, гүү хоёулаа Нью Маркет хотод нэг гудамжны хоёр өөр өнцөгт байрлах өөр өөрийн жүчээнд байж байлаа. Тэр үед зэрэглэл доогуур ажилгүйчүүдийн эгнээнд элссэн азаргануудыг тэр гол гудмаар сурталчлах зорилгоор алхуулдаг уламжлалтай байж. Дөрөвдүгээр сарын нэгэн өглөө Синьоринаг залуу хархүүтэй нь уулзуулахаар гудмаар авч явж л дээ. Манай хүн өөрийнхөө гүүний араас дагаад алхаж явтал нөгөө ажилгүй азаргануудын нэг болох Шальюгю дуудлагатай азарга (Chaleureux- дулаахан фр.) урдаас нь гараад ирж. Өөрийнхөө нэрэнд таарсан ч азарга болох нь төдөлгүй мэдэгджээ. Синьноринаг өнгөрүүлэх гээд түүнийг холдуулах гэтэл тэр азарга яг л зоосон гадас шиг зогсчихож. Яаж ч хүчлээд, ташуурдаад хөдөлдөггүй гэнэ. Синьорина ч мөн адил хөдөлхөө боличихож гэнэ. Энэ хачин үзэгдлийг сонирхсон хүмүүс төд удалгүй тэр хоёрыг харах гээд шаваад авах нь тэр. Харин Джинистрелли үүнийг харангуутаа психологич, биологич хүний хувьд шууд нь нэгэн дүгнэлтэд хүрсэн байна. “Энэ бол Дурлал! Хайр дурлалаас юм гарах ёстой” гээд орилж өгч. Харин нөгөө 300 гийнээс өвөртөлсөн бардам Изинглаас хүлээгээд л байж. Арван нэгэн сарын дараа Синьорина унагалж охин унага гарчээ. Түүнийг Синьоринетта гэж нэрлэсэн байна. Хүмүүс Джинистреллиг ухаанаа алдсан, зөвхөн Шальюгюгийн дурлалд өөрөө итгэчихээд тэнэгтэж байна гэж ярьж байсан боловч Синьоринетта хамгийн алдартай хурдан байдаснуудын нэг болж Дарбид түрүүлснийхээ дараа хоёр хоноод Оүкс түрүүлж, 1780 оноос хойш ердөө хоёр байдас л үзүүлж байсан ховорхон амжилтын эзэн болсон байна. Харин түүнээс хойш нэг л байдас адилхан амжилт гарган хурдалсан байдаг. Энэ бол огтхон ч санаанаасаа зохиосон явдал биш яг үнэн түүх бөгөөд би өөрөө Джинистрелли, Изинглаас, Шальюгю, Синьорина болон Синьоринетта нартай биечлэн танилцаж байсан гэдгийг батлан хэлье.
Зарим хүн заавал тэр гудамжны түүхгүйгээр зүгээр л Джинистрелли мөнгөө хэмнээд шууд Шальюгюд гишгүүлсэн бол бас л Синьоринетта гарах байсан гэх байх л даа. Тэгвэл яг хоёр жилийн дараа Джинистрелли дахин Синьоринаг Шальюгюд гишгүүлж 1907 онд бас нэгэн байдастай болсон бөгөөд би тэр байдсыг 18 сартай байхад нь харж байсан юм. Неаполийн Од гэгч энэ байдас алдартай эгчээсээ хийц, галбираар илүүтэй адуу байсан. Тэр үед Джинистрелли Итали буцах болсон учраас адуугаа зарж байсан тул түүнийг дуудлага худалдаанд оруулж 5000 гийнээс хүргэж зарсан. Эгчийг нь мэдэх улсууд их өндөр үнэ өгч авч байлаа. Хэдий тав хүртлээ уралдсан ч ганц ч удаа түрүүлж чадалгүй үржүүлгэнд орсон юм. Менделийн хуулиар нэг эцэг эхийн төрсөн эгч дүү хоёр уралдах чадвараар өөр өөр байж болох ч нервний энергийг илүүтэй дамжуулах сексийн чадварыг бас үгүйсгэж боломгүй.
Синьоринеттагийн хувьд гэнэтийн төлөвлөгдөөгүй тааралт нөлөө үзүүлээгүй гэж хэлж болохгүй байх. Харин ч гэнэтийн их хүсэл тачаал уралдах сэтгэлийн их хүч, зориг тэмүүлэлтэй төл өгсөн гэж үзэж байна.
Зохиомол хээлтүүлгийн “хууртагдсан секс” харин хэзээ ч уралдах хүсэл тэнхээтэй төл гаргаж байгаагүй нь харин баримт, ажиглалтаар нотлогдсон зүйл.
Зохиомол хээлтүүлгийн давуу болон аюултай талууд
Өмнөх ажиглалтуудад тулгуурлан дараах дүгнэлтийг хийхэд буруудахгүй байх:
1. Амьтныг зохиомол хээлтүүлгэнд оруулах нь ургамлын үржих хэлбэртэй огт адилгүй зүйл.
2. Амьтныг зохиомол хээлтүүлгэнд оруулна гэдэг нь биологийн бүтцээр доогуур түвшний ургамалтай адилтган доромжилж байгаа явдал бөгөөд байгалийн хуулийн эсрэг зүйл.
3. Зохиомол хээлтүүлгийн ганц үр дүн нь юу вэ? гэхлээр гарсан төлийнх нь нервний энергийн түвшин доошилсноор илэрдэг нь цэвэр цусны үүлдрийн хурдан адуун дээр тодорхой байна.
Зэрвэсхэн харахад өчүүхэн юм шиг боловч дээрх баримтууд нь зохиомол хээлтүүлэг нь өөрөө амьтны бусад доогуур түвшний бүтэцтэй организмуудаас ялгагдах гол онцлог болох нервний энергийг үл тоомсорлосноор тухайн үүлдрийн амьтныг сулруулан муутгах шалтгаан болно гэдгийг нотолж байна.
Тэгвэл энэ шинэ төрлийн үржүүлгийн аргыг хаана хэзээ ямар нөхцөлд хэрэглэвэл тустай, ашигтай юм бэ? гэсэн асуулт урган гарч ирж байна.
Эдийн засгийн хувьд мэдээж ашигтай. Жишээ сайн угсааны бухыг аваад үзье. Нэг бух жилд 100 үнээг нэг бүрийг нь 200 лирийн төлбөртэйгөөр хээлтүүлж эзэндээ 20.000 лирийн орлого өгнө. Тэгвэл зохиомол хээлтүүлгийн дүнд 500 үнээг нэгийг нь 100 лирийн төлбөртэйгээр хээлтүүлж эзэндээ 50,000 лирийн орлого өгөх нь. Үнээ бухны эздэд аль алинд ашигтай, дээрээс нь нэг бухны бүтээмж хамаагүй нэмэгдэх нь.
Ер нь заазлах мал аж ахуйд зохиомол хээлтүүлэг ашигтай. Харин уралдах адуунд булчин шөрмөснөөс гадна өөр чанарууд шаардлагатай.
mongoljockeyclub.mn

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна